Кинотеатрын ажилтнууд сайн мэддэг боловч хэзээ ч үзэгчдэд хэлдэггүй 10 нууц

4

Хурц үйл явдал бүхий блокбастерийг кинотеатрт үзэх нь гэртээ үзэхээс хамаагүй дээр билээ. Энэ бол бид кинотеатр орох дуртай байдгийн цор ганц шалтгаан. Гэхдээ таныг кино үзэж байхад тань таныг маш нарийн хянаж байдаг гэдгийг мэдвэл ямар байх бол? Кинотеатр биднээс олон юм нуудаг бөгөөд тэнд ажилладаг хүмүүс заримдаа маш хачирхалтай зүйлийг хэлж өгдөг байна.

Энэ удаа таны мэддэггүй байж болох хэд хэдэн сонирхолтой баримтыг танилцуулж байна.

1. Орлогын ихэнх хувийг тасалбарын мөнгөнөөс олдог гэж ойлгодог ч тийм биш

Хэдийгээр хачирхалтай боловч кинотеатр нь орлогынхоо ихэнх хувийг хийжүүлсэн ус, попкорноос олдог байна. Шинэ кино гаргаад эхний хоёр сарын турш дийлэнх орлогоо кино хийсэн студид өгөх хэрэгтэй бөгөөд үүнээс хойш олсон орлогыг харин өөрөө авдаг учраас зарим киног гарснаас нь хойш хагас жилийн дараа гаргах нь ч бий.

 

2. Оюуны хулгай маш их дэлгэрсэн зүйл

Энэ бол муу муухай зүйл боловч олон хүн кинотеатрт зөвхөн кино хуулж авах гэж ирдэг хэвээр. Кинотеатрын ажилчид үүнтэй чадлынхаа хэрээр тэмцдэг ба илрүүлбэл хөөж гаргадаг байна.

АНУ-д кинотеатрын ажилтан ийм зүйл хийхийг хөхүүлэн дэмждэг ба кино хуулж бичиж байгаа хүнийг олж гаргасан ажилтанд 500 долларын шагнал хүртэл олгодог гэнэ. Цалин дээрээ нэмээд тун дажгүй орлого олж болох нь.

 

3. 18+ ангиллын кинонд маш залуухан үзэгчид ирдэг

Кинотеатрууд ийм зүйлтэй ихээхэн тэмцдэг боловч ийм явдал байнга гардаг билээ.

Гол арга заль нь нэг зэрэг хоёр кино, нэг нь насны хязгаартай кино гарч байх цагийн тасалбар авч ордог явдал юм. Кинотеатрын ажилчид тасалбар шалгасны дараа хэн ямар кино руу орж байгааг тэр болгон шалгадаггүй байна.

 

4. Үзэгчид уйлж, хашхирч, танхимаас гарч гүйдэг

Та ямар кино үзэж байхдаа хамгийн их сэтгэл хөдөлсөн бэ? Магадгүй та уярч, өрөвдсөнөөс болж уйлсан, муухай юм уу эвгүй зүйл гарч байхад нүүрээ бууруулсан явдал тохиолдож байсан байж болох юм.

Кинотеатрт олон хүн сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй. Жишээ нь канибалын тухай нэгэн киног Торонтогийн 2016 оны кино фестивалийн үеэр үзүүлэхэд хоёр хүний бие муудсан байдаг. Ухаан алдаж унахдаа нэг нь маш хүчтэй шал мөргөсөн байна. Кинотеатрын ажилчид иймэрхүү түүхийг хэдэн арваар нь ярьж чадах бөгөөд тэдэнд ухаан алдахад үнэртүүлэх эм хэрэгсэл байнга байдаг гэнэ.

 

5. Кино танхимд гаднаас идэх юм авч орж болохгүй ч зарим үзэгчид…

Кинотеатрын зарж байгаа хоол хүнс танд таалагдахгүй байж болох ч та гаднаас хоол хүнс авч орж огт болохгүй билээ.

Гэхдээ олон хүн энэ хоригийг зөрчсөөр байдаг. Кинотеатрын ажилтан болгон иймэрхүү явдалтай нэг бус удаа тохиолдож байсан гэж хэлдэг байна. Заримдаа энэ нь хяналтын камерт бичигдсэн байдаг. Жишээ нь энэ. Хос залуус хүүхдийн тэргэнд маш их хоол хүнс хийгээд танхим руу орно. Харин дээрх бүсгүй пастагаа зип-уутанд савлаад цүнхэндээ хийж кинотеатр орсон байна.

 

6. Олон хүн 3D-ээс зугтдаг ба энэ нь ч зөв юм

3D киноны нэр хүнд улам бүр буурсаар байгаа нь зөвхөн тасалбарын үнэ өндөр байгаад биш заримдаа нүдний шил нь зурагдсан байдагт бий.

Бас нэг шалтгаан нь үзэгчид 2D кинонд дуртай байдаг явдал юм. Та нүдний шил зүүхэд кинон дотор орсон мэт болж тархинд хөдөлж байгаа мэт дохио өгдөг нь тархины хяналтыг алдагдуулдаг байна. Таны дотоод чих буюу тэнцвэрийг хадгалдаг эрхтэн нь таныг хөдөлгөөнгүй байна гэсэн дохио өгнө. Энэ зөрчилдсөн дохио нь таны биеийн байдалд хачин нөлөө үзүүлдэг учраас хүмүүс 3D-ээс зугтдаг болжээ.

 

7. Дэлгэц дээр ямар нэг зүйл болохгүй байвал кинотеатрын ажилчид юугаар ч тусалж чадахгүй

Кино проекторт өдөрт нэг удаа программын шинэчлэл хийх ёстой бөгөөд кино гарч байх үед түүнийг хянаж байдаг тусгай ажилтан гэж үгүй. Тоон систем нь энэ бүхнийг хангалттай зохицуулах бөгөөд өнгөрсөн зууны үеийг бодвол хамаагүй илүү автоматчлагдсан байдаг билээ.

Тиймээс хэрвээ дэлгэц дээрх дүрс ямар нэг байдлаар муу гарч байвал (дүрс бүдэг, давхардсан гэх мэт) гарч кинотеатрын ажилтанд хэлэх хэрэгтэй. Кино проекторын өрөө рүү ингэ тэг гэж хашхирах нь ямар ч ач холбогдолгүй ба тэнд хэн ч байдаггүй юм шүү.

 

8. Кинотеатрт амралтын өдрийн орой хог хамгийн их байна

cinema interior and popcorn on the floor. cretive concept

Кино хоорондох завсарт сайн цэвэрлэгээ хийх цаг хугацааны боломж байдаггүй учир хөл дор нойтон зүйл, суудал дээр өмнөх үзэгчийн нааж орхисон бохь байх нь элбэг.

Хэрвээ та ийм зүйлд дургүй бол аль болох өглөөний кино үзэх нь баасан, бямба гаригийн оройн кино үзэхээс хамаагүй цэвэрхэн бөгөөд эдгээр амралтын өдрүүдийн орой олон хүн кино үзэхээр ирдэг, их хог тарьдаг байна.

 

9. Кинотеатрт зодоон болох нь хэвийн шахам үзэгдэл

Хэрүүл зодоон хаана ч болж болох ба кинотеатрт ч бас ялгаагүй. Бодоход тэнд муудалцаад нударга зөрүүлээд байх шалтгаан үгүй мэт боловч зодоон гарсаар л байдаг байна. Хэн нэг нь авто зогсоолд машиныг нь хааж тавьсан, киноны дундуур утсаар ярьсан, хэн нэг нь чанга идэж ууж байгаа гэх мэт. Интернетэд иймэрхүү бичлэг маш их байдаг.

 

10. Хэрвээ та “үнсэлтийн суудалд” суусан бол таныг маш анхааралтай хянаж байх болно

Кинотеатрт үзэгчдийг хянах камер бий. Энэ нь аюулгүй байдлаас гадна зодоон цохион, кино хулгайгаар хуулах зэргээс сэргийлдэг байна. Мөн энэ камерын тусламжтайгаар ”үнсэлтийн суудалд” суугаа хосууд хэт даруу бус зан гаргах үгүйг хянаж байдаг билээ. Тиймээс хэрвээ та кинотеатрын хамгийн арын суудалд сууж кино үзэх гэж байгаа бол таныг ихээхэн анхааралтайгаар хянаж байх болно гэдгийг санаж яваарай.

Эдгээр жагсаалтаас чухам аль нь илүү хачин санагдсан бэ? Магадгүй та кинотеатрт ажилладаг, илүү сонирхолтой зүйл хэлж өгөх юм биш биз? Сэтгэгдэл дээр бичээрэй.

121
Ха ХаХа Ха
59
ТэнэглэлТэнэглэл
27
ГайхмаарГайхмаар
24
БахархмаарБахархмаар
19
ГоёГоё
16
БурууБуруу
11
ХарамсалтайХарамсалтай
10
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Kbarhas Baagii

    Kbarhas Baagii

    2018/05/09 at 12:08

    like

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *