Нобелийн шагнал өгсөн ч багадахаар гал тогооны шилдэг 13 лайфхак. Эзэгтэй нарын гал тогооны ажлыг дээд зэргээр хөнгөвчилнө

0

Мэргэжлийн тогооч, мөн хоол хийх дуртай хүмүүст ажлаа хөнгөвчлөх маш олон төрлийн аргууд байдаг. Хоол хийхтэй холбоотой элдэв шинэ аргуудыг хүмүүс ч ар араас нь зохиосоор байна, мөн мартагдсан аргуудыг сэргээх нэгэн ч цөөнгүй.

Бид өдөр болгон л ямар нэгэн шинэ соргог зүйл олж мэдэхээр сошиал сүлжээгээр аялж байгаа. Гал тогооны лайфхакыг бид өөрсдөө шалгаж үзээд танд хүргэдэг уламжлалтай.

Савны тагийг савных нь бариулд тогтоож болно


Хоол хийж байхдаа бид савны тагийг авах шаардлага гардаг, энэ үед хаана яаж тавих билээ гэдэг асуулт гарч ирнэ. Бариулаар нь доошоо харуулаад тавихаар – таг нь өнхрөөд байдаг, дээш нь харуулаад тавихаар – ажлын гадаргууг өөх тосоор бохирдуулчихна. Тагийг савны бариул дээр тогтоож болно – савны амсарт таг тогтдог юм. Айх хэрэггүй, сав хоосон байсан ч тогтвортой.

 

Алим зүсэгчээр мөөг хэрчиж болно


Алим зүсэгчээр зөвхөн жимс хэрчээд зогсохгүй мөн мөөгийг ч болно. Зүсэгчийн ирний голыг мөөгөн дээрээ тавиад дарахад л хангалттай.

 

Мөөгийг модон шоронд хийгээд хэрчиж болно


Их хэмжээний мөөгийг хурдан хэрчих бас нэгэн арга – модон шоронд хийгээд л дээрээс доош чиглэлд хэрч. Дараа нь нөгөө талыг, энэ байдлаар хэрчиж дуусгана.

 

Хуванцар савны таг нунтаг хоол хүнс хадгалахад хэрэг болно


Нунтаг хоол хүнс хийх биетэй сав дууссан бол гялгар уутанд хийхэд хүрдэг. Энэ үед цэвэр усны савны дээд хэсгийг тайрч аваад амаар нь гялгар уутаа шургуулж гаргана. Одоо таглаад л боллоо.

 

Ургамлын тосны дотор тагийг хаях хэрэггүй


Ургамлын тосны дотор тагийг салгаж аваад л бид хаячихдаг. Энэ таг тосыг хэмнэлттэй ашиглахад тустай эд ажээ. Салгасан дотор тагийг савны аманд доош нь харуулаад багахан завсар гарахаар шургуулж хийхэд л хангалттай. Тос тэр завсраар нарийхан гоожно, урьдынх шиг ихээрээ гарахгүй.

 

Салатны навч, өргөст хэмх болон нимбэгийг усаар сэргээж болно

Бага зэрэг зөөлөрсөн салатны навчийг мөстэй усанд хийгээд тавиарай. Хэдхэн минутын дараа шаржигнуур, тод өнгөтэй болно. Энэ аргаар өргөст хэмх эсвэл голоор нь хуваасан нимбэгийг ч сэргээж болох юм.

 

Стаканаар өөгүй ирмэгтэй сырник хэвлэж болно

Өөгүй ирмэгтэй сырник хийх бүрэн боломжтой: хуурай гурил цацсан гурилын модон дээр сырникийн зуурмагаа багахан хэвлээд дээрээс нь стакан тавьж хүчтэй хэд эргүүлээрэй.

 

Кивиний хальсыг миксерийн хошуугаар авна


Кивиг жигд, хальсанд нь үлдээлгүй авч идэхийн тулд миксерийн хошуу хэрэглэж үзээрэй. Жимсээ дундуур нь хуваагаад хошууг хийж эргүүлнэ.

 

Өндөгний шар, цагааныг салгаж шарвал үзэмжтэй нүдэлж шарсан өндөг гарна

Хэрвээ та үзэмж муутай нүдэлж шарсан өндөг идмээргүй байдаг бол хайруулын тавган дээр шууд хагалсан өндөг битгий шараарай. Юуны түрүүнд өндөгний цагаан, шарыг салгаж авна. Эхлээд өндөгний цагааныг шар, бага зэрэг болоод ирэхээр нь өндөгний шараа болгоомжтой хий.

 

Шинэхэн лууванг мөнгөлөг цаасаар цэвэрлэнэ

Шинэ ургацын лууванг хальслахад их амархан: мөнгөлөг цаасаар бөмбөлөг хийгээд ногоог үрэхэд л бүрэн хальслагдана.

 

Шуудайнаас гурил авахдаа холигч хошуу хэрэглээрэй

Том шуудайнаас гурил хyтгаж авахад гаранд гурил наалддаг. Угтаа гурилыг холигч хошуугаар цэвэрхэн авах энгийн арга бий: хошууг шуудайтай гурилд хийж эргүүлээд авна. Нэмэлт бонус: гаргаж ирсэн гурилыг нэг хэмжиж үзээд дараа удаа хэдий хэр хэмжээний гурил авч байгаагаа шууд мэдэх боломжтой.

 

Термометрийг цаасны хавчаараар тогтооно

© rnmba / Reddit

Заримдаа хоол хийж байхад халууныг зайлшгүй тохируулах шаардлага гардаг, энэ үед термометрийг байнга бариад зогсоод байх хэцүү. Цаасны хавчаарыг хоолны савны амсар дээр хавчаад термометрээ шургуулж орхиорой.

 

Ууттай будааны усыг сэрээний тусламжтайгаар шүүнэ

© MattMcfield / Reddit

Гялгар уутанд байгаа будааг угаагаад усыг сэрээний тусламжтайгаар бүрэн гоожуулж болно. Усыг дуустал тэнд зогсох шаардлага байхгүй.

Танд дээрх аргуудаас хэрэгжүүлж үзэхээр шийдсэн арга байна уу?

19
ТэнэглэлТэнэглэл
9
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *