Xiaomi-гийн шинэ загварын утасны алийг нь сонгох вэ: Mi A2 эсвэл Mi A2 Lite?

0

Саяхан Xiaomi компани Google-тэй хамтарсан 2 дахь загвар болох Mi A2 болон Mi A2 Lite утсыг олон түмэнд танилцууллаа. Анх харахад зөвхөн дэлгэцийн хэлбэр, процессор, камераар ялгаатай мэт боловч цаана нь өөр олон ялгаа бий. Харин чухам аль загвар нь илүү дээр талаар шууд хариулахад хэцүү байх тул та өөрийн хэрэглээнд тохирох загварыг сонгох хэрэгтэй.

Дизайн ба хэмжээ

Энэ хоёр утас хоорондоо ихээхэн төстэй боловч зарим нэг ялгаа бий, Mi A2 нь металл гадаргуутай бол Mi A2 Lite-ийн гадаргууд металлаас гадна хуванцар хэсэг орсон байна. Хэмжээний хувьд Mi A2 утас 158,7 × 75,4 × 7,3 мм, харин Mi A2 Lite утас 149,3 × 71,7 × 8,8 мм, жингийн хувьд Mi A2 Lite арай хүнд буюу 178 гр бол нөгөөх нь 166 гр болжээ.

 

Дэлгэц

Гол ялгаа нь Mi A2 5,99 инчийн 18:9 харьцаатай бол Mi A2 Lite 5,84 инчийн 19:9 харьцаатай дэлгэцтэй. Мөн Mi A2 утсанд Gorilla Glass 5 гэсэн топ утаснуудын хамгаалалтын шилийг хийсэн бол харин Mi A2 Lite-д ямар хамгаалалтын шил хэрэглэсэн тухай мэдээллийг үйлдвэрлэгчийн зүгээс хараахан тодорхой болгоогүй байна.

 

Процессор

Mi A2 нь хүчирхэг, орчин үеийн Snapdragon 660 хэмээх 8 цөмт Kryo 260 процессортой бөгөөд энэ нь орчин үеийн ямар ч тоглоомыг тоглож хүчрэх эд юм. Харин Mi A2 Lite-ийн хувьд Snapdragon 625, 8 цөмт Cortex-A53 процессорыг суулгаж өгчээ.

 

Санах ой

Mi A2-ын хувьд шуурхай санах ой нь 4 болон 6 Гб байх боломжтой бол нөгөө утсанд энэ үзүүлэлт 3 болон 4 Гб байх нь.

Харин багтаамжийн хувьд Mi A2 утас 32, 64 бүр 128 Гб багтаамжтай ч байж болох хэдий ч нэмэлт microSD картны оролтгүй, харин Lite-д энэ тоо 32 юм уу 64 байх ба нэмэлт картны оролттой.

Хамгийн гол нь таны авсан зураг, бичлэг Google Photos дээр ямар ч үнэ төлбөргүйгээр, хэмжээний хувьд хязгааргүйгээр хадгалагдах тул утасны багтаамж дүүрнэ гэх асуудалд санаа зовох шаардлагагүй юм.

 

Камер

Энд хамгийн их ялгаа байх ба Mi A2 утас нь 12-мп Sony IMX486 болон 20-мп Sony IMX376 гэсэн хоёр сенсортой, аль аль нь f/1,75 өрцтэй. 2160p форматаар видео бичлэг хийх боломжтой.

Mi A2 Lite-ын хувьд нэлээд даруу буюу f/2,2 өрц бүхий 12 Мп болон 5 Мп камертай, бичлэг хийх формат нь 1080p.

 

Батарей

Үйлдвэрлэгч нар Mi A2-ын батарейн тухайд 3000 мА/ц гэсэн үзүүлэлтийг л ил болгосон бол харин Lite-ын хувьд илүү дэлгэрэнгүй мэдээлэл бий.

  • 34 цаг тасралтгүй хөгжим сонсох
  • 8,5 цаг FHD видео үзэх
  • 19 цаг тасралтгүй ярих
  • 720p чанартай 6,5 цагийн, 1080p чанартай 6 цагийн видео бичлэг хийх

 

Дээрх бүхнээс харахад Xiaomi Mi A2 утасны давуу тал нь:

  • Дэлгэцийн найдвартай хамгаалалттай шил
  • Илүү хүчирхэг процессор
  • Орчин үеийн харилцааны илүү боломж
  • Сайн камертай
  • Түргэн цэнэглэх боломжтой

Xiaomi Mi A2 Lite утасны давуу тал нь:

  • Илүү жижиг
  • microSD орох боломжтой
  • Илүү сайн батарейтэй
  • Илүү хямд

 

Хэрвээ та Mi A2 болон Mi A2 Lite ухаалаг гар утаснуудыг авахыг хүсвэл:

Хаяг: ТЕДИ төвтэй залгаа Скайтелийн үйлчилгээ /MNT/ төв дотор 1-р давхарт
Холбоо барих: 7777-7277
Дэлгэрэнгүйhttp://mi-mongolia.com/
Фейсбүүк хуудасhttps://www.facebook.com/xiaomimongolia/

4
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *