iPhone гар утасны хийж чаддаг зарим зүйлийг олонх хүмүүс мэддэггүй

0

Орчин үеийн шилдэг гар утаснуудын нэг болох iPhone гар утас эзэмшигчдийн зарим нь өөрийн хэрэглэж буй ухаалаг гар утасныхаа бүрэн хүчин чадлыг хараахан мэдээгүй байдаг. iPhone гар утсанд хүмүүсийн хэрэглэдэггүй тэр ч бүү хэл огт мэддэггүй олон тохиргоо, shortcut-ууд байдаг. Доор жагсаасан зүйлсийг та мэддэг байж болох ч мэдэхгүй нэгэн ч байж магадгүй юм.

1. Airplane Mode илүү хурдан цэнэглэгдэхэд тусалдаг.

Airplane Mode-г асаахад Wi-Fi, Bluetooth, төхөөрөмжийн сүлжээ хүлээн авагч бүгд унтардаг ба илүү хурдан цэнэглэгддэг.

2. Вибраторын өөр өөр хэлбэр

Танд утасныхаа вибраторыг өөрт таалагдсанаар сонгох боломжтой. Мөн өөр өөр хүмүүсийн дуудлагыг өөр өөр вибратортойгоор тохируулж болно. Вибраторын хэлбэрээр чухал, чухал биш дуудлагыг ялгаж болно. Settings > Sounds > Ringtone > Vibration > Create New Vibration функцыг сонгож, хадгалсан дугаарын жагсаалтаас адил үйл явц ашиглан хадгалсан дугаарт шинэ вибратор тохируулж болно.

3. Apple-ын чихэвч ашиглах

Өгөгдмөл камерын апп ажиллаж байх үед чихэвчний голын товчлуурыг даран зураг авах боломжтой ба ямар ч үед өөрийнхөө зургийг авах хамгийн шилдэг арга юм.

4. Дуу чангалах товчлуурыг ашиглан зураг авах

Чихэвч ашиглаж зураг авах боломжгүй тохиолдолд дуу чангалах товчлуурыг дарж зураг авч болно.

5. Урт зураас ашиглах

Зөв бичгийн дүрмийг ягштал мөрддөг хүмүүст илүү хамаатай. Хэрвээ хөндлөн зураас бүхий товчлуурыг удаан дарвал төрөл бүрийн хөндлөн зурааснууд гарч ирдэг.

6. Дараалсан зураг авах

Зураг авах товчлуурыг удаан дарахад утасны тань burst mode автоматаар асаж, дараалсан зурагнуудыг авах ба авсан зурагнуудаасаа төгс зургийг олох боломжтой.

7. Апп худалдаж авахаа зогсоох

Та Candy Crush гэх мэт тоглоомнууд дээр ямар нэгэн зүйл худалдан авах хүслээ хязгаарлахыг хүсвэл Settings > General > Restrictions -> Enable Restrictions тохиргоо руу орж In-App Purchases функцыг хаах хэрэгтэй.

8. Гар утсаа тэгш ус болгож ашиглах

Луужингийн апп руу орж зүүн тийш swipe хийхэд хаана нь ч ашиглаж болох тэгш ус гарч ирнэ.

9. Caps Lock-ыг идэвхжүүлэх

Хэрвээ та том үсгээр бичих дуртай боловч байн байн Shift товчлуурыг ашиглах дургүй бол Shift товчлуурыг 2 удаа товшиход Caps Lock асна. Эсвэл Settings > General > Keyboard руу орж тохируулна.

10. Илүү нарийвчилсан хуанли

Хуанлигаа нээх зуураа landscape байрлал руу асаахад илүү нарийвчилсан хувийн хуанли гарч ирдэг.

11. Текстийг undo, redo хийхийн тулд сэгсрэх хэрэгтэй

Их хэмжээний текстийг устгах нь ядаргаатай байдаг. Тэгвэл хялбархан хийхийн тулд утсаа сэгсрэхэд Undo сонголт гарч ирдэг. Харин дахин бичихийг хүсвэл дахиад сэгсрэхэд Redo гарч ирнэ.

12. Дээгүүр чинь ямар онгоц нисэж байгааг мэдэхийг хүсвэл…

Хүмүүс зүгээр л  “Planes overhead” эсвэл “What planes are above me?” гэж хэлэхэд л болно гэж боддог. Гэтэл энэ нь буруу юм. Зөв асуулт нь “Ask Wolfram what flights are overhead.” юм байна.

13. Текстийн цагийг харах

Текстний бөмбөлөг дээр дарж чирэхэд л цагууд гарч ирнэ.

14. Siri мэйлүүдийг чинь уншиж өгч чадна.

Siri-д “Read my email” гэж хэлэхэд тэр хэнээс, хэзээ ирсэн, юу гэж бичсэн зэргийг бүгдийг нь хэлээд өгнө.

15. Үсэгтэй Passcode

Утасныхаа цоожийг нээх Passcode хэрэглэхийн оронд нууц үг ашиглах бол Settings > General > Passcode Lock > Turn off Simple Passcode гэсэн тохиргоог хийх бөгөөд үүнийг хийхэд QWERTY товчлуур pop-up хэлбэрээр гарч ирснээр нууц үгээ хийх боломжтой болно.

12
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. GEE

    2014/04/18 at 21:45

    goy

  2. Mmmm

    2014/04/18 at 21:57

    Ter flight chin l joohon hudlaa bgad bnda

  3. e binderya

    2014/04/19 at 08:41

    avj bloh uu

  4. az

    2014/04/19 at 11:55

    heregtei medeelel oruulsand bayarlalaa

  5. lol

    2014/04/20 at 11:53

    medee huulsan ih survaljaa duridaj baival sain ymsan

  6. amka

    2014/04/22 at 09:15

    Амархан

  7. Зочин

    2015/06/27 at 01:20

    delgetsen deer butsaah gol tovchoo yaj gargah ve daralt n evderchih geed bh yumaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *