TAG Heuer-ын өөрийн гэсэн эрчим хүчний нөөцтэй шинэ ухаалаг гар утас

0

Швейцарийн алдарт цаг үйлдвэрлэгч TAG Heuer компани нь цаг, хронограф, загварын жижиг хэрэгслүүдээс гадна өөрийнх нь брэнд нэрийг зүүсэн нүдний шил, гар утас зэрэг бусад компаниудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг худалдан борлуулдаг. 1860 оны тэртээгээс үүсэлтэй тус компани тансаг зэрэглэлийн Meridiist гар утасныхаа шинэ хувилбарыг гаргасан байна. Atelier Haute Communication болон Sunpartner Technologies-той хамтарсан төслийн хүрээнд бий болсон энэ ухаалаг гар утас хэрэглэгчдэд батерейны цэнэг багассан ч залгуур хайх олох гэсэн асуудалд санаа зовохгүй байх боломжийг олгожээ. Гэхдээ энэ нь гар утсаа дахин хэзээ ч цэнэглэхгүй байж болох эрчим хүчний шавхагдашгүй нөөцтэй гэсэн үг биш юм. Meridiist Infinite гар утас нь ханын залгуурт цэнэглэх хүртэл багахан цэнэгээ standby горимд барьж чаддаг. Гар утасны дэлгэцний ард байх Wysips Crystal Technology нь нарны гэрэлнээс эхлээд ердийн хиймэл цагаан гэрэл гэх мэт хүрээлэн буй орчны гэрлийг эрчим хүч болгон хувиргадаг байна. 5-р зэрэглэлийн титан, карбон, резин зэрэг материалуудаар хийсэн гадна гэр бүхий энэ ухаалаг гар утас 1911 ширхэг үйлдвэрлэгдэж, ирэх 7-р сард худалдаанд гарах аж. 2,4 инчийн дэлгэц, 5 мегапикселийн арын камер, хоёр SIM орох слот, 8 гигабайтын дотоод санах ой бүхий энэ гар утасны үнийн талаар баттай мэдээлэл байхгүй ч 3000 фунт стерлинг байна гэсэн дам яриа байгаа юм байна.

ZZZZ5350ZZZZ5350

ZZZZ5351ZZZZ5351

ZZZZ5352ZZZZ5352

ZZZZ5353ZZZZ5353

[embedyt]https://www.youtube.com/watch?v=Hp3ODf28PaE[/embedyt]

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *