Хэдхэн орцоор амттай бөгөөд шим тэжээлтэй өглөөний хоол бэлтгэх жор. Хамгийн гол нь маш хурдан бэлэн болдог гэж байгаа

0

Өглөө унтаад цайгаа уулгүй гарсан уу? Ажил дээрээ аяга кофе ууж, худалдааны хачиртай талх идэхээс өөр аргагүй боллоо доо. Байз, тэгэх хэрэггүй. Танд өглөөний цай бэлдэх цаг бий, бушуухан шиг 3 өндөг, 1 улаан лооль, чимх ногоон навчит амтлагч ногоо аваад өглөөний цайгаа бэлд. Хурдан болдог энэ өглөөний хоол таны дуртай хоолнуудын нэг болно гэдэгт бид итгэлтэй байна.

Өглөөний экспресс хоол хийх аргыг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ. Зүгээр ч үгүй 3 ам бүлтэй айлд хангалттай болно.

Хурдан болдог өглөөний хоол

Орц:

  • 100 мл сүү
  • 3 өндөг
  • 1 улаан лооль
  • 55 г гурил
  • 40 г бяслаг
  • Ногоон навчит ногоо өөрийн хүслээр
  • Давс өөрийн хүслээр
  • Шарахад ашиглах ургамлын тос

 

Хийх арга

1. Гүн ёроолтой саванд өндөг, сүү болон чимх давсаа хийнэ. Ногоон навчит ногоо (яншуй, жууцай, ногоон сонгино зэрэг), улаан лоолио жижиглэж татаад өндөгний зуурмагтаа хийнэ.

 

2. Бүгдийг сайтар хутгаад гурилаа нэмнэ. Өтгөн зуурмаг гарах ёстой.

 

3. Хайруулын тавгаа халааж ургамлын тосоо хийнэ. Зуурмагныхаа талыг хийж шараарай. Нэг тал нь шаргалтаад болоод ирэхээр нь эргүүлж нөгөө талаас нь болгоно.

 

4. Шарсан өндөгний тал хэсэг дээр нь бяслаг тавьж сэрээ эсвэл хутгуураар хуймгийг дундуур нь нугал. Дахиад 2 минут шарна. Бяслаг хайлмагтаж шарсан өндөгний хуймаг улам амттай болох юм.

 

5. Ингээд л амттай өглөөний хоол бэлэн боллоо. Сайхан хооллоорой.

 

Уг жорын тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бичлэгийг үзээрэй

Бидний танилцуулсан дээрх жор танд тус болно гэж найдаж байна. Бага орцоор амттай төдийгүй эрүүл мэндэд шим тэжээлтэй хоол хийж болдог гэдгийг та мэдэж авлаа.

7
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Baatarchuluun Tuyatsetseg

    Baatarchuluun Tuyatsetseg

    2020/11/09 at 19:57

    Bayarjargal Myagmarsuren higed og

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *