Хөхний хэлбэр алдагдахад нөлөөлдөг 8 нийтлэг алдаа

1

Хөх – эмзэг газар бөгөөд нүүрний арьсны адил арчлах хэрэгтэй. Өдөр тутмын амьдралдаа тэр болгон анхаарал хандуулаад байж чаддаггүй нь маш буруу юм.

Цаашид хөхний хэлбэрээ алдагдуулахгүйн тулд дараах 8 алдааг танилцуулж байна.

Өөрт тохироогүй хэмжээтэй хөхний даруулга зүүх

Эмэгтэйчүүдийн 25% нь л өөрийн хөхний хэмжээнд таарсан даруулга зүүдэг нь судалгаагаар тодорхой болжээ. Зарим нэг нь багадсан эсвэл томдсон хэмжээтэй хөхний даруулга зүүнэ. Энэ хоёр сонголт хоёулаа буруу: хөх зохих дэмжлэг авахгүй бол хэлбэрээ алдана. Бариу хөхний даруулга нь цусан хангамжийг бооно.

 

Үсийг хавчаараар сугалж авах

Хөхний нимгэн арьс маш эмзэг: арьсны нүхнүүд нь үрэвсэх магадлалтай. Илүүдэл үсийг тусгай машинаар авна.

 

Хөхөндөө хамаагүй хүргэх

Зарим нэг эмэгтэйчүүдэд таалагддаг бололтой. Гэвч хөхөндөө хүргэхээс татгалзах хэрэгтэй гэж зөвлөе: үр дүн нь бариу хөхний даруулга зүүсэнтэй л дүйнэ.

 

Пирсинг хийлгэх

Пирсинг эрүүл мэндэд хортой. Бас нэгэн сөрөг тал – хөхний товчноос ээмэг зүүсэн байхад торон нимгэн хөхний даруулгыг мөрөөдөөд ч хэрэггүй.

 

Спорт хөхний даруулгагүй гүйх

Дэлхийн таталцлын хүчийг хэн ч өөрчлөөгүй. Тусгай спорт хөхний даруулгагүйгээр аливаа бэлтгэл сургуулилт хийхэд хөх тун удахгүй унжих болно.

 

Доош харж унтах

Бүх зүйл ойлгомжтой: хөх жижгэрэхгүй ч гэлээ хэлбэр нь аажмаар өөрчлөгдсөөр байна. Үнэхээр доош харж унтахыг хүсээд байвал хөхөндөө хор хөнөөлгүйгээр унтъя, доор нь жижиг алчуур эсвэл дэр ивж унтаарай.

 

Тос түрхэхгүй байх

Хөхний арьсыг чийгшүүлэх хэрэгтэй, мөн нарны тос ч түрхэнэ. Нимгэн арьс нь маш эмзэг гэдгийг бүү мартаарай.

 

Гоо сайхны мэс засал хийлгэх

Зарим нэг бүсгүйчүүд хөхнийхөө хэмжээгээр гайхуулдаг… Хөхний хэмжээ, булчирхай харилцан адилгүй байх тохиолдол маш их түгээмэл. Үүнд онцын анхаарал хандуулах хэрэггүй, өөрөөр хэлбэл мэс ажилбарын орон дээр бүү хэвтээрэй.

8
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *