Toyota-н албан ёсны шинэ Дилер “Топ Моторс”

0
1
10,968

Дэлхийд автомашин үйлдвэрлэлээр тэргүүлэгч “ТОЁОТА МОТОР КОРПОРАЦ”-ын албан ёсны шинэ дилер “Топ Моторс” компани есдүгээр сарын 15-ны өдрөөс “Тоёота төв”-өө ашиглалтад оруулснаар Монголын зах зээлд үүд хаалгаа нээж байна. М-Си-Эс Группийн охин компани болох “Топ Моторс” компани Монголд ашиглагдаж буй Тоёота брэндийн бүх загварын автомашины засвар үйлчилгээ, сэлбэг эд ангийн худалдааны дилерийн үйл ажиллагааг ТОЁОТА-гийн олон улсын стандартын дагуу эхлүүллээ.

“Тоёота – Топ Моторс төв” нь 20 хүртэлх тооны автомашинд нэгэн зэрэг засвар үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай орчин үеийн оношилгоо болон засварын тоног төхөөрөмж, автомат машин угаалгын төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон засварын газартайгаар үйл ажиллагаа явуулах юм. Мөн La Parisienne кофе шоп, бяцхан үрсээ саатуулах танин мэдэхүйн тоглоом, сонирхолтой номын сангаар тоноглогдсон тоглоомын хэсэг, хурдтай Wi-Fi орчин бүхий бизнес лоунж, тав тухтай хүлээлгийн танхим зэргийг үйлчлүүлэгчдийн тав тухтай байдалд зориулан байгуулжээ.

“Топ Моторс”-ын инженер техникийн ажилчид, механикчид нь Тоёота брэндийн шинэ болон хуучин бүх загварын автомашины засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн үйлчлүүлэгчдэдээ насан туршийнх нь туслах, зөвлөх байхыг зорьж ажиллана.

Бид Тоёота автомашины хэрэглэгчдэдээ дараах үйлчилгээг санал болгож байна.

  • Оригинал сэлбэгийн худалдаа, зөвлөгөө, захиалга
  • Урсгал засварын багц үйлчилгээ
  • Улирлын болон хуваарьт үйлчилгээ
  • Автомашины гүйлт болон насжилтад нийцсэн багц үйлчилгээ
  • Бүх төрлийн оношилгоо
  • Тэнхлэг тохиргоо
  • Автомат машин угаалга
  • Кузов засвар (тун удахгүй)

Хаяг: Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сангаас баруун зүгт, Энхтайваны өргөн чөлөө, төв зам дагуу байрласан.

Ажлын цаг: Даваа-Ням 09:00 -18:00 цаг

Холбоо барих утас: 7777-8090

3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.