Хамгийн этгээд гаж нөлөөтэй 8 эм

0

Эмчийн бичиж өгсөн эмийг авахаар өвчтөн шууд л эмийн сан ордог. Хүн бүр өдөрт хэдэн удаа, яаж хэрэглэх зааврыг нь уншдаг ч гаж нөлөөний тухай бичсэн хэсгийг анзаарах хүн ховор байдаг. Эмэнд агуулагдах химийн бодисууд нь толгой эргэх, дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүдээс гадна өөр сонин гаж нөлөөнүүдийг бий болгодог юм байна.

1. Капецитабин. Хурууны хээ арилах

Хэдэн жилийн өмнө Сингапураас Америк руу ирсэн нэгэн залуу түр саатуулагдаж байжээ. Учир нь цагдаа нар түүнийг хурууны хээгүй байгааг анзаарсан аж. Сүүлд залуугийн хэрэглэсэн эм ховор тохиолдолд гар болон хөлийн хурууны хээнд өөрчлөлт оруулж алга болгодог нь тогтоогджээ. Энэхүү эмийг хэрэглэхээ больсоны дараа арьсны гадаргуу нөхөн сэргэдэг ажээ.

Хамгийн этгээд сонин гаж нөлөөтэй 8 эм 1

2. Ропинирол. Секс болон мөрийтэй тоглоомонд уруу татна

Энэхүү эмийг үйлдвэрлэдэг GlaxoSmithKline компани худалдан авагч бүрт гаж нөлөөнийхөө талаар анхааруулдаг. 2011 онд Францын иргэн энэ эмийг хэрэглээд эр хүйстэй хүнд татагддаг болсон мөн мөрийтэй тоглоомын үед өөрийгөө хянаж чаддаггүй болсон хэмээн эм үйлдвэрлэгчдэд зарга мэдүүлж байжээ.

Хамгийн этгээд сонин гаж нөлөөтэй 8 эм 2

3. Амитриптилин. Шээс цэнхэр өнгөтэй болох

Шар өнгөөр шээдэг хүн нэг л өдөр цэнхэр өнгөөр шээвэл гайхах нь тодорхой. Зарим эмийн гадаргууны химийн найрлаганд будагч бодис орсон байдаг, энэ нь биеийн биологийн шингэний өнгийг өөрчлөх боломжтой байдаг аж. Ийм эмийн төрөлд өвчин намдаах болон мэдээгүйжүүлэх эмүүд орно.

Хамгийн этгээд сонин гаж нөлөөтэй 8 эм 3

4. Золипдем. Унтаж байхад хоол идэх эсвэл хоол хийх хүсэл төрүүлнэ

Энэхүү эмийг хэрэглэсэн ихэнх өвчтөнүүд өөрийн аюулгүйн байдалдаа санаа зовох болжээ. Учир нь нойрондоо жолооны ард суусан тохиолдол хэд хэд гарсан аж. Үүнээс гадна зарим хүмүүс нойрондоо юм идэх эсвэл хоол бэлтгэх хүсэл төрж байсан гэж мэдэгдсэн байдаг юм байна.

Хамгийн этгээд сонин гаж нөлөөтэй 8 эм 4

5. Вазотек. Үнэрлэх чадваргүй болох

Энэ эмийн гаж нөлөө нь өргөн хүрээтэй. Таван мэдрэхүйд бүгдэнд нь асуудал үүсгэх боломжтой. Гэвч хамгийн хачирхалтай нь үнэрлэх чадваргүй болгодог нь юм.

Хамгийн этгээд сонин гаж нөлөөтэй 8 эм 5

6. Кломипрамин. Өөрийн эрхгүй дур тавих мөн зогсолтгүй эвшээх хүсэл төрүүлэх

Депресс болон айдсыг эмчлэх энэхүү эм нь тархин дахь серотонин гэх нейромедиаторын агууламжийг ихэсгэдэг. Энэ эмийг хэрэглэдэг өвчтөнүүд зарим нэг процессыг хянаж чаддаггүй. Жишээ нь нойр хүрээгүй, ядраагүй байж өдөржин эвшээх хүсэл төрдөг байна. Энэ эмийг хэрэглэсэн зарим өвчтөнүүдийн дунд санаандгүй дур тавьсан тохиолдол ч гарч байжээ.

Хамгийн этгээд сонин гаж нөлөөтэй 8 эм 6

7. Биматопрост. Сормуус ургуулах

Энэхүү нүдний даралтны эмийг нүдэнд дусааж хэрэглэдэг. Эм үйлдвэрлэгчид эмийг хэрэглэсний дараа сормуус хурдацтай ургах шинж тэмдэг илэрдэг гэж мэдэгджээ. Удалгүй Америкийн Allergan компани биматопростоос санаа авч сормуус ургуулах гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Урт сайхан сормуустай болохыг хүссэн бүсгүйчүүд одоо Allergan компаний бүтээгдэхүүнээс худалдан авах боломжтой болжээ.

Хамгийн этгээд сонин гаж нөлөөтэй 8 эм 7

8. Натгийн вальпроат. Үс буржийлгах

Байж болох бүх гаж нөлөөнөөс шулуун үсийг буржийлгадаг гаж нөлөө нь хамгийн ер бусынд тооцогдох байх. Эрдэмтэд үсний бүтэц болон ургалтанд нөлөөлдөг зарим тодорхой коцентрациуд буурснаас үүдэлтэй гэж үзэж байгаа аж. Эмийг хэрэглэхээ болиход үс эргээд шулуун болдог юм байна.

Хамгийн этгээд сонин гаж нөлөөтэй 8 эм 8

17
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/10/08 at 13:53

    bugdiin neg dor heregluul unen laitai ym bolhiin bnldaa haha
    har tamhin dund huniig taiwshruulah sergeeh zombi bolgoh geed olon ynz baidgiin bnlee

  2. Н. Галмандах

    Н. Галмандах

    2015/10/08 at 14:45

    Garch irehgui bn

  3. Н. Галмандах

    Н. Галмандах

    2015/10/08 at 14:45

    Garch irehgui bn

  4. Н. Галмандах

    Н. Галмандах

    2015/10/08 at 14:45

    Garch irehgui bn

  5. Н. Галмандах

    Н. Галмандах

    2015/10/08 at 14:45

    Garch irehgui bn

  6. Н. Галмандах

    Н. Галмандах

    2015/10/08 at 14:45

    Garch irehgui bn

  7. Зочин

    2015/10/08 at 21:48

    АМИТРИПТИЛИН ЭМИЙГ УУЖ БСАН.ШЭЭС ХЭВИЙН Л ОНГОТЭЙ ГАРЧ БСАН.ЭМЧИЙН ЖОРООР УУСАН

  8. bolor

    2015/10/08 at 22:01

    Сэтгэгдэл *zarim tohioldold gaj noloo gardag gj bga bzde. Hun hunii ontslogoos

  9. Soyol Baasanjav

    Soyol Baasanjav

    2015/10/08 at 23:22

    Saruulhan Smile

  10. Soyol Baasanjav

    Soyol Baasanjav

    2015/10/08 at 23:22

    Saruulhan Smile

  11. Soyol Baasanjav

    Soyol Baasanjav

    2015/10/08 at 23:22

    Saruulhan Smile

  12. Пунцаг

    2015/10/09 at 13:12

    ter tsenhereer sheegeegui hun hulhinii em uuchjee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *