Загас, тахиа, хонь чихсэн бүтэн тэмээгээр хийсэн бүхэл хоол

0

Загас, тахиа, хонь чихсэн бүтэн тэмээгээр хийсэн бүхэл хоолДэлхийн хамгийн том бүхэл хоол бол дотор нь загас, тахиа, хонь зэргийг чихсэн бүтэн тэмээ юм. Бүхэл бүтэн тэмээгээр нэг бүхэл хоол хийнэ гэж худлаа байлгүй дээ гэж бодох хүн олон байх. Гэхдээ элсэн цөлд амьдардаг Араб үндэстний бүлэг болох Бедуинчуудын уламжлалт зоогийн нэг болох энэ хоол Гиннесийн Дэлхийн дээд амжилтын номонд Дэлхийн хамгийн том бүхэл хоол хэмээн бүртгэгдсэн байдаг аж. Албан ёсны нэр нь тодорхой бус ч олонх хүмүүсийн нэрлэдгээр тэмээний давхар давхар чихмэл буюу camel Turducken гэгддэг энэ хоолыг Саудын Араб зэрэг Арабын орнуудад тусгай үдэшлэг, хуримын зоогт зориулан бэлтгэдэг байна. Үндсэндээ энэ хоолыг бэлтгэхийн тулд нас гүйцсэн тэмээ төхөөрч, гэдэс дотрыг нь гаргаад дотор нь загас, тахиа, хонь, хурга тэргүүтнийг чихэж амтлан хийгээд шарж болгодог. Эхлээд хорь орчим тахиан дотор дүүртэл нь загас чихээд түүнийгээ хонь, хурганы цэвэрлэж бэлтгэсэн маханд чихсэний эцэст тэмээндээ чихээд дараа нь тусгай нүхэнд хийж бэлтгэсэн модны нүүрсээр бүрж, 24 цагийн турш шарж болгодог энэ зоогийг мөнгөн царан дээр тавьж, зочдод олгодог байна. Домог үгүйсгэгч Snopes сайтад бичигдсэнээр чихсэн тэмээний жор International Cuisine нэртэй хоолны номонд Саудын Арабын хоол гэж бичигдсэн байдаг гэнэ. 80-100 хүнийг хооллох боломжтой энэ өвөрмөц бүхэл зоогийн талаар Ричард Стерлинг /Richard Sterling/ “The Fearless Diner” номондоо Бангкокын өндөр зэрэглэлийн зоогийн газрын гүйцэтгэх тогооч Свен Крауз /Sven Krause/-тай уулзсан тухайгаа бичсэн байдаг ба Свен Крауз Саудын Арабт ажиллаж байх үедээ нэгэн шейхийн хуримын зоог бэлтгэх ажилд оролцохдоо чихмэл тэмээн зоог хийж байсан хэмээжээ. Мэдээллийн маань дэлгэрэнгүйд энэхүү аварга зоогийг хэрхэн бэлтгэх тухай болон жорыг нь бичсэн байгаа нь нийтлэлийг маань улам сонирхолтой болгосон гэдэгт эргэлзэхгүй байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *