Hunnu Music Festival-д ирэх 10 шалтгаан

0

Олон Улсын орчин үеийн хөгжмийн наадам Hunnu Music Festival 7-р сарын 14-нд Цонжин Болдогийн Чингис Хааны Морьт хөшөөт цогцолборт зохион байгуулагдах гэж байна. Ингээд зуны амралтын өдрүүдэд өрнөх энэхүү наадамд ирэхгүй байхын аргагүй 10 шалтгааныг танд хүргэе.

Hunnu Music Festival 2015 орчин үеийн залуусын наадам 3

1. Лос Анжелес хотоос дэлхийн электроник хөгжмийн чиг хандлагыг тодорхойлогчдын нэг болоод буй, Indie Electronic/R&B/Dance хөгжмийг өөрийн өвөрмөц хувилбарт оруулдгаараа алдартай DJ, продюсер TOKiMONSTA өөрийн сэтүүдээ амьдаар тоглох учир энэ бол алдаж боломгүй ховорхон боломж юм. Мөн дэлхийд 6-т бичигддэг Сөүлийн алдарт Octagon клүбийн DJ Benjamin Kim болон Yann Cavaille нарын хөгжим наадмыг давалгаалуулах болно.

2. Нийт 18 цагийн турш үргэлжлэх наадамд бүжиглэх, доргих дуртай залуусынхаа стресс ядаргааг тайлж, шар усыг нь тараахаар бүтэн 5 цагийн турш electronic dance хөгжим явна.

3. Цэвэр цэнгэг агаарт амрангаа дэлхийн шилдгүүдийг хөгжмийг сонсож, амарсан шиг амарч, зугаалсан шиг зугаалах боломж зөвхөн Hunnu Music Festival дээр л байна.

4. Монголын #1 бүжгийн хамтлаг, мөн сүүлийн үеийн хит дуунуудаараа нэрд гараад байгаа шилдэг хамтлаг, дуучдын бишрэм тоглолтыг эндээс сонсоно, үзнэ, мэдэрнэ.

5. Зөвхөн хөгжим сонсож, бүжиглэхээс гадна хуурай газрын дарвуулт онгоц, уулын UVT машин жолоодох зэрэг зугаатай үйл ажиллагаанууд өдрийн турш явагдана. Мөн Michel&Amazonka, Anarerdene Jewelry, New Art Gallery, Luci Mongolia оролцсон Брэнд Маркет худалдаанаас орчин үеийн дурсгалтай, загварлаг, чамин зүйлс худалдаж авах боломжтой.

6. Энэ бүх зүйлсийг багтаасан наадмын тасалбар байж болох хамгийн хямд үнээр зарагдаж байгаа гэдгийг санаарай. Дэлхийн хаана ч TOKiMONSTA тэргүүтний тоглолтыг 30 мянган төгрөгөөр үзэхгүй гэдгийг бид бардам хэлнэ.

7. Instameet Ulaanbaatar, Mongolian Fashion Killas, The Cafune, Smooth Operator зэрэг их хотын хамгийн загварлаг, хөгжимлөг, спортлог ер нь бүх талаараа манлайлагч залуус манай наадамд цугларна.

8. Hunnu Music Festival-д ирсэн хэн бүхэн хоол болон уух зүйлсээ хэвтэнчинд хэмнэлттэй үнээр худалдан авч болохыг урьдчилан сануулья. Мөн VIP хэсэгт Монголын хамгийн шилдэг коктейль бартендерүүд ажиллах болно.

9. VIP тасалбар авсан хүн бүр 7-р сарын 15-нд Сorporate зочид буудалд болох After Party-нд оролцох эрхтэй бөгөөд тэнд бас олон олон surprise таныг хүлээж байгаа.

10. Ингээд эцэст нь хэлэхэд манай наадмын хамгийн чухал зүйл бол ХӨГЖИМ. Хөгжим тэр дундаа электроник хөгжмийн бүхий л урсгалыг дотор нь орж таашаан сонсдог хэн бүхнийг Hunnu Music Festival урьж байна.

Hunnu Music Festival 2015 орчин үеийн залуусын наадам 2

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.