Клипний зураг авалтын үеэр бие биедээ дурлаж, хайр сэтгэлийн холбоотой болсон 8 хосууд

0

Урьдын л адил нэгэн өглөө сэрэхдээ та алдартай бүжигчин болчихсон байвал яах вэ? Орой нь гэхэд л маш олон алдартнууд, дуучид тантай уулзаж, танилцана гээд төсөөл дөө? Яг ийм үйл явдал бүжигчин, тамирчин зэрэг олны танил хүмүүст өдөр бүр тохиодог. Манай сайт уншигч танд дууны клип дээр хамтран ажиллах явцдаа нэгэндээ дурлаж, хайр сэтгэлийн холбоотой болсон оддыг танилцуулж байна.

1. Shakira болон Piqué

© Shakira / Youtube, © Shakira / Instagram

Алдартай хос маань Waka Waka дууны клип хийх явцад хоорондоо хайр сэтгэлийн холбоотой болсон бөгөөд өдгөө Milan, Sasha нэртэй хоёр хүүхдийн эцэг эх болоод буй билээ. Тухайн үед Gerard Piqué-д энэ хүчирхэг эмэгтэйн дэргэд байхад бүхнийг хийж чадах мэт л мэдрэмж төрж байсан гэдэг. Тэдний хайр дурлал одоо ч оргилуун хэвээр байгаа билээ.

 

2. Britney Spears болон Sam Asghari

© Britney Spears / Youtube, © SharpShooter / Depositphotos

Попын хатан гэгддэг Britney Spears-тэй танилцсан Sam Asghari-гийн түүх тун өвөрмөц ажээ. Тэд Slumber Party дууны клип дээр хамтран ажиллаж байсан бөгөөд Sam тун тогтворгүй ааштай байсан тул Britney Spears түүн дээр очиж өөрийгөө танилцуулах үед түүнийг огт мэдэхгүй мэт царайлж байсан гэдэг. Мэдээж хэрэг энэ нь зүгээр л Britney-г инээлгэх нэг заль байжээ.

 

3. Joe Jonas болон Camilla Belle

© Jonas Brothers / Youtube, © Joejonas / Instagram, © Camillabelle / Instagram

Lovebug дууны клипний зураг авалтын үеэр тэд анхны харцаар нэгэндээ дурласан ажээ. Эхний мөчөөсөө л онцгой холбоог мэдэрсэн тэдний харилцаа бүтэн жилийн турш үргэлжилсэн байдаг.

 

4. Colson Baker болон Megan Fox

© Machine Gun Kelly / Youtube, © Joe Sutter, PacificCoastNews / EAST NEWS, © Machinegunkelly / Instagram

Bloody Valentine дуун дээр хамтран ажиллаж байх үед нь тэдний харилцааны тухай цуурхал нилээдгүй газар авч байсан бөгөөд тухайн үед тэд хоёул хайр сэтгэлийн харилцаатай гэдгээ хүлээн зөвшөөрч байжээ. Хуучин нөхрөөсөө дөнгөж салаад байсан ч Megan Fox реппэр залуутай хайр сэтгэлийн холбоотой гэдгээ олноос нуугаагүй нь гайхалтай.

 

5. Justin Bieber болон Jasmine Villegas

© JustinBieberVEVO / Yotube, © Jean_Nelson / Depositphotos, © 0000554/Reporter / East News

Justin Bieber од болон гарч ирж байх үед тэрээр Baby дууны клип дээр хамтран ажилласан Jasmine Villegas-тай үерхэж байжээ. Тэдний харилцаа нууцлаг бөгөөд жил хүрэхгүй хугацаанд үргэлжилсэн гэдэг.

 

6. Penélope Cruz болон Nacho Cano

© MecanoVEVO / Youtube, © VINCENZO PINTO / AFP / East News, © s_bukley / Depositphotos

Эдгээр хоёр алдартнууд олны нүдэнд ил гарахаа болиод удаж байгаа хэдий ч анхны уулзалтаасаа эхлэн нэгэндээ татагдаж эхэлсэн тэр нэгэн хайрын түүх хэзээ ч хуучирдаггүй нь гайхалтай. Тэд анх La Fuerza del Destino дууны клип дээр нэгнээ олж харсан бөгөөд тэдний харилцаа 1995 он хүртэл 6 жил үргэлжилсэн байдаг.

 

7. Enrique Iglesias болон Anna Kournikova

© Enrique Iglesias / Youtube, © MAVRIXONLINE.COM – FILE PHOTO/ EAST NEWS

2001 онд Escape дууны клип дээр ажиллаж байх үедээ тэд нэгэндээ сэтгэлтэй болсон бөгөөд өдгөө тэд 3 хүүхдийн эцэг эх болцгоожээ.

 

8. Maluma болон Natalia Barulích

© Maluma / Youtube, © MEGA/Mega Agency/East News

Felices Los 4 дууны клипний зураг авалтын үеэр тэд нэгнээ олж, хайр сэтгэлийн холбоотой болж байжээ. Улмаар клипний зураг авалтын ажил дууссаны дараагаар тэд үерхэж байгаагаа олонд дэлгэсэн ч хоёр жилийн дараа харилцаагаа эцэслэх болсоноо мэдэгдэж байжээ.

Хамт ажиллаж байсан хүндээ дурлаж байсан тохиолдол танд бий юу? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

7
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *