Хүний төрөлхтний гараар бүтсэн дэлхийн 10 шинэ гайхамшиг

0

Эртний үеэс үлдсэн дэлхийн 7 гайхамшиг – үнэнийг хэлэхэд Гизагийн пирамидаас бусад нь бараг нурж дуусаж дээ. Харин дэлхий дахин гайхамшиггүйгээр амьдарч чадахгүй, тийм ч учраас дэлхийн шинэ гайхамшгуудын жагсаалтыг гаргажээ. Эдгээр нь өндөр технологийн ачаар байгаль эхтэй уялдан хүний гараар бүтсэн объектууд. Энэ удаад дэлхийн шинэ гайхамшгуудыг танилцуулахаар бэлдлээ.

“Аварга алга”, Вьетнам

dailymail.co.uk

2018 онд нээлтээ хийсэн аварга том байгууламж нь металл карказ бүхий хуванцар гарын алга дээр тогтох алтан гүүрнээс бүрдэнэ. 150 метрийн өндөртэй явган хүний гүүрнээс далай эрэг, Да Нанг амралтын газар ёстой алган тавьсан юм шиг л харагдана. Уг төслийн ахлах архитектор Ву Вьет Ан төслийн зорилгыг тайлбарлахдаа “бурхны гар дээр тавьсан замаар явж байгаа мэдрэмжийг төрүүлэх”-д оршино гэжээ.

 

“Ногоон байшин”, Милан

dailymail.co.uk

Миланд 7 жилийн өмнө баригдсан “Босоо ой” нь тагттай орон сууцны зориулалттай. Тагтан дээр нь мод зэрэг өөр бусад төрлийн ургамал ургадаг. Холоос харахад ногоон уул шиг л харагдана. Байшингийн гадна талд хамгийн өндөр ургасан мод нь 110 метр хүрчээ. Төслийг санаачлагчийн хэлж буйгаар “ногоон хот” бол хотын ирээдүйн хөгжил ажээ.

 

“Gardens by the Bay” цэцэрлэг, Сингапур

dailymail.co.uk

Сингапурт 2012 онд нээгдсэн аялал жуулчлалын цэцэрлэгт хүрээлэн юм. Нийт 18 “супер мод”-ноос бүрдэх бөгөөд өөр хоорондоо хөндлөн цэцэрлэгт хүрээлэнгээр холбогджээ. Модны “их бие”, “орой” дээр нь жинхэнэ байгалийн ургамал ургадаг. “Супер мод”-нуудын хамгийн өндөр нь ойролцоогоор 50 метр. Сингапурын засгийн газраас байгалийн үзэсгэлэнт газар бий болгох тэмцээн зарласан бөгөөд ялагчаар нь  британийн архитектурийн Grant Associates шалгарч үлджээ. Хамгийн өндөр хоёр “супер мод”-ыг холбосон замаас эргэн тойрон үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Өдөр болгон орой 19:45-д хөгжимт гэрлийн шоу зохион байгуулагддаг тул хүний хөл тасардаггүй байна.

 

“Дубайн хүрээ”, Дубай

dailymail.co.uk

“Дубайн хүрээ” 2018 онд баригдсан. Эргэн тойрныг төвөггүй харж болохоор зохион байгуулалттай. Хүрээний нэг талаас хотын түүхэн хэсэг харагдах бол нөгөө талаас тэс өөр хот буюу шинэ үеийн Дубайг тольдоно. Өндөрт байрлах шилэн хийц бүхий шалтай, хүний хөл хүрэнгүүт нэвт харагдана: жуулчдын зүрхийг бараг л амаараа гаргахад хүргэдэг гэхэд хилсдэхгүй. 150 метрийн доор байрлах цэлийсэн хотыг хөл доороо харахад сайхан байдаг болов уу?

 

Фарерийн арал дээр байрлах “Далайн мөгөөрс” тойрог зам

dailymail.co.uk

“Далайн мөгөөрс” тойрог зам – Фарерийн арал дээр нээгдээд удаагүй байна. Уг тойрог зам далай доогуур явах бөгөөд хоёр арлыг холбодог  юм. Уг тойрог замын чимгийг нутгийн барималч Троундур Патурссон чулуу, гангаар урлажээ. Барималчийн санааг бүхэлд нь гаргах зорилгоор гэрэлтүүлгийг хийсэн нь хана, таазнаас байнга зөөлөн ногоон-хөх туяа цацарна. Ханын нэг хэсэгт харуулсан баримал – гар гараасаа барилцан фарерийн орон нутгийн тойрог бүжиглэх хүмүүсийг дүрсэлжээ.

 

Соумайя музей, Мехико-Сити

dailymail.co.uk

Канад-америкийн архитектор Фрэнк Гери бол Бильбаод Гугенхаймын музейг босгосноороо Мексикийн нийслэлд үнэхээр гайхалтай төсөл хэрэгжүүлжээ. Шидэж байгаа загасны торыг санагдуулам Соумайя музей үйлчлүүлэгчдээ 2011 оноос эхлэн хүлээн авч эхэлсэн юм. Музейн танхимд 66,000 гаруй үзвэр тавигдсан нь мексик төдийгүй европын уран бүтээлчдийн бүтээл багтжээ.

 

Алтан бөмбөлөг, Энэтхэг

dailymail.co.uk

Ауровилль хотыг 1960-аад оны сүүлчээр Дэлхий дээр эв нэгдэл, тайван амьдралыг бий болгохыг хүссэн бүлэг хүмүүс үүсгэн байгуулсан гэж үздэг. Тамил Над мужийн Пудучеррий хотоос холгүйхэн барьсан нийгэмлэгийн төв яг л өөрийн эрхэм зорилгыг илэрхийлэх мэт. Ауровиллийн үүсгэн байгуулагчид хотоо “ирээдүйн хот” хэмээдэг. Суурин газрын төвд Эхэд зориулсан Матримандир сүм бий. Эх – уг нийгэмлэгийг үүсгэн байгуулахад оролцсон үл таних франц эмэгтэй аж. Сүм нь бөмбөлөг хэлбэртэй, бүхэлдээ алтан хавтангаар бүржээ.

 

Усан доорх хөшөө, Майами

dailymail.co.uk

Ойролцоогоор 10 километрийн гүнд орших усан байгууламж нь энэ жил нээгдэхээр ажлаа эрчимтэй үргэлжлүүлж байна. Майами дахь Усанд доторх парк – усны гүнд шумбаж төрөл бүрийн хөшөөтэй танилцана. Шумбах зориулалтын хувцастай байх нь мэдээж: парк томчуудад л нээлттэй байх болов уу.

 

Ширэнгэн ой дахь савлуур, Бали

dailymail.co.uk

Бали дахь “Ширэнгэн ойн савлуур” – энгийн, гэхдээ төгс гэмээр төсөл. Арлын байгалийн үзэсгэлэнтэй газруудад байрлуулсан 10 савлуур байгаа юм. Нэг нь – далавчтай, бусад нь аварга том зүрх зүсэн гарна, гурав дахь – далдуу модны дээгүүр дүүлэн ниснэ, харин дөрөв дэх нь – хүрхрээний дээр бэхлэгджээ. Насанд хүрсэн жуулчид хүртэл баяртайгаар дотоод Тарзанаа чөлөөтэй тавьж чаддаг.

 

Агаарын гүүр Калбарри, Австрали

dailymail.co.uk

2020 оны зун Калбарригийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд (Пертагаас 6 цаг явж байж хүрдэг) аялал жуучлалын шинэ газар нээгджээ – “Тэнгэрийн зам”. Өндөр хавцлаас нумалж гарсан 24 метрийн урттай гүүрээр явахад хөл доор 100 метрт Мурчисон голын эргээр зугаалах жуулчид, сүрэг кенгуру давхиж байгааг харж болно.

Та эдгээр гайхамшгуудын аль нэг дээр очиж байв уу? Гайхамшиг гэх тодотголд багтаж болмоор санагдсан уу?

37
ГайхмаарГайхмаар
9
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. sakisr

    2022/01/22 at 12:09

    yamr goy ym be wow

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *