
Жил жилийн загварын чиг хандлагыг дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчидтэй алдартнууд тодорхойлж байдаг билээ. Энэ жилийн хувьд ч мөн адил алдартнууд өвөрмөц хэв маягийг бий болгожээ. Манай сайт уншигч танд хэв маягаа өөрчилж, 2021 оны чиг хандлагыг тодорхойлж байгаа 10 алдартныг танилцуулж байна.
1. Шакирагийн улаан үс

Дуучин Шакира үсээ тун өвөрмөц улаан өнгөөр будуулсан нь үнэхээр сэтгэл татам харагдуулж байгааг та анзаарсан биз ээ. Энэ өнгийн үс цайвар царай, цэнхэр эсвэл ногоон өнгийн нүдтэй хүнд илүүтэй зохино.
2. Белла Хадидын нүүрээ тодотгосон үсний сор

Нүүрээ тодотгосон үсний сор хийлгэх явдал өнгөрсөн онд байсан ч оддын дунд ийм үс будалт хийлгэх нь их байгаа тул энэ онд ч тренд хэвээр байх магадлалтай байна. Энэ аргыг үсээ бүхэлд нь өөр өнгөөр будах сонирхолгүй байгаа хүмүүс ашиглах боломжтой.
3. Эмма Чамберлен

Өнгөрсөн жил Эмили Ратаковски үснийхээ өнгийг эсрэг өнгөөр нь будуулж байсан бол энэ удаад Эмма Чамберлен шаргал үсээ тайрмал бор болгон өөрчилжээ. Дээрх зургаас түүнийг яг л өөр хүн болсон мэт харагдаж байгааг та анзаарсан болов уу.
4. Хилари Даффын цэнхэр үс

Гуравхан 7 хоногийн өмнө Хилари Дафф үсээ цагаан цэнхэр өнгөтэй болгосон нь 2021 оны үс будалтын чиг хандлагыг тодорхойлж эхлээд байгаа ажээ. Харин ийм өнгийн үс будалт хийхийн тулд үсийг эхлээд өнгөгүй болгодог тул арчилгаа их шаарддаг байна.
5. Скотт Дисикийн ягаан үс

Зөвхөн бүсгүйчүүд ч гэлтгүй эрчүүд ч бас үсээ өвөрмөц өнгөөр будуулах хандлага дэлгэрээд байгаа билээ. Тухайлбал, Скотт Дисик үсээ ягаанаар будуулсан нь олон нийтэд ихээр таалагдаж байгаа бөгөөд бүх насныхан энэ өнгийн будалт хийлгэхэд тохиромжтой гэдгээрээ онцлогтой.
6. Таражи Хенсон

Та ямар өнгийн үстэй болохыг хүсдэг вэ? Тэгвэл энэ жил шар, ягаан, бор гээд бүх л өнгөнүүд тренд болж байгаа учраас та хүссэн өнгөөрөө санаа зоволтгүй будуулах боломж нээлттэй байна. Хэрэв та богино үстэй бол Таражи Хенсон шиг өвөрмөц засалт хийлгээд үзээрэй.
7. Киарагийн залгамал үс

Үсээ урт болгохыг хүлээнэ гэдэг амаргүй даваа. Тиймээс хэрэв та урт үсний засалт хийлгэхийг хүсдэг бол Киарагийн энэхүү залгамал үсийг туршаад үзээрэй.
8. Ана де Армасын чолктой богино тайралт

Хэрэв та нэг үс засалтаа удаан хугацаанд хадгалахыг хүсч байгаа бол чолктой богино үсний засалт хийлгэхийг зөвлөж байна. Нөгөөтэйгүүр энэ нь таны үсийг эрүүлжүүлж, гэрэлтсэн болгоход ч тустай.
9. Жижи Хадидын алтлаг ягаан өнгийн үс

Жижи Хадид 2021 оны намрын Versace шоун дээр алтлаг ягаан өнгийн үстэй ирснийг та анзаарсан биз ээ. Хэрэв та энэ өнгийн үстэй болохыг хүсвэл мэргэжлийн хүнд хандаж зөвлөгөө авч байж будуулахыг зөвлөж байна. Учир нь алтлаг ягаан өнгийг гаргахын тулд үсэнд олон өнгө оруулах шаардлага тулгардаг ажээ.
10. Рики Мартины мөнгөлөг сахал

Эрчүүдийн хувьд үсний өнгөнөөс гадна сахлын өнгөө өөрчилж хэв маягаа эвдэх боломжтой байдаг. Үүний тод жишээ бол Рики Мартины цагаан сахал юм. Тэрбээр Instagram хуудсаараа дамжуулан, “Уйдаж байвал сахлаа цагаанаар буд” хэмээн дээрх зургаа нийтэлсэн байна.
Аль хэв маяг нь танд таалагдаж байна вэ?







