Швейцарийн хэд хэдэн шоpон xорих өрөөнүүдээ бүхэлд нь ягаан өнгөөр буджээ. Яагаад ингэх болсон шалтгаан нь үнэхээр хачирхалтай…

2

Швейцарт “тайвшруулах ягаан өнгө” хэмээх төслийн үр дүнг хянаж байна. Төслийн зорилго нь догшин түрэмгий xоригдол нарыг тайвшруулахын тулд ханыг ягаан өнгөөр буджээ.

Швейцарийн 30 шоpонгийн өрөөг ягаан өнгөөр будаж догшин xоригдлуудыг тайвшруулахыг зорьсон байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ ажил нь сайн үр дүнд хүрэх юм гэнэ.

Сэтгэл судлаач Дэниеэл Шпетийн бодож байгаагаар бол урьдчилсан үр дүн нь ихээхэн итгэл найдвар төрүүлж байгаа бололтой.

DOLD AG IN WALLISELLEN (CH)

“Уур уцаар нь 15 минутын дараа багасч байгаа – хэмээн тэрээр хэлсэн бөгөөд, уурлаж догширсон xоригдлыг бид ийм өнгөтэй өрөөнд хийж 2 цаг байлгадаг юм”.

Туршилтыг бас цагдаагийн хэд хэдэн хэсэгт хийж байгаа гэнэ. Бьенн хотод догшин согтуучуудыг ягаан өнгөтэй хана, таазтай өрөөнд оруулдаг болж. Иймэрхүү газар одоо 4 бий.

“Ягаан өнгө нь үр дүнгээ үнэхээр сайн өгч байгаа санагддаг – гэж Бьенн хотын цагдаагийн ажилтан хэлж байна. Баригдсан саатуулагдсан хүмүүсийг ягаан өрөөнд оруулахад удалгүй тайвширч унтах нь жирийн өрөөнөөс илүү хурдан байна” гэнэ.

Иймэрхүү тайвшруулах өнгө бүхий аргыг хэрэглэх нь цоо шинэ зүйл биш л дээ. Урьд өмнө нь хийж байсан туршилтууд ч гэсэн бас эерэг үр дүн өгч байсан билээ.

Facebook/Didier Crombez

Нэмээд хэлэхэд Айовын Их Сургуулийн Iowa Hawkeyes багийн тоглодог цэнгэлдэх хүрээлэнгийн зочин багийн хувцасны өрөөг нь тус багийн дасгалжуулагчийн хүсэлтээр ягаан өнгөөр будсан байна. Хэйдэн Флайгийн үзэж байгаагаар ягаан өнгө нь өрсөлдөгчийг тайвшруулж, илүү зөөлөн тоглоход хүргэдэг байна.

Харин цагдаа болон бусад төрийн байгууллага энэ санааг өндрөөр үнэлж байгаа бол xоригдлууд үүнээс эсрэг бодолтой байгаа ажээ. Тэд жаахан охины өрөө шиг өнгөтэй өрөөнд xоригдохыгоо доромжлол гэж үздэг бололтой.

Манайд ийм санаачлага үр дүнгээ өгөх болов уу?  

30
ГайхмаарГайхмаар
12
ТэнэглэлТэнэглэл
11
Ха ХаХа Ха
9
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Altantsetseg Altai

    Altantsetseg Altai

    2019/09/05 at 18:31

    manaid setgeziin ovchtei humuustei yrizah oroog ygaan ongoor budah.ygaan hoshig ygaan tavilga tavidag umdaa

  2. Mendbayar Bat-Ochir

    Mendbayar Bat-Ochir

    2019/09/05 at 19:44

    Будаад үзэх нь хэрэгтэй байхаа хүний сэтгэл зүй эерэг дулаан зүйлд амархан дасдаг их зардал гарахгүй л байх

  3. Tsegi Tserka

    Tsegi Tserka

    2019/09/05 at 20:10

    Ene estoi zov arga shvv

  4. Зочны сургууль ажлын газрын өрөөнүүдийг цайвар шаргал өнгөөр будвал их найрсаг харьцааг үүсгэдэг гэдэг.

  5. Зочин

    2019/09/06 at 08:21

    sul doroi huniig ulam sul doroi bolgodog . harin uurtai hunii zang zoollodog tul shorond l heregtei ongo.

  6. Batdorj Vanchig

    Batdorj Vanchig

    2019/09/06 at 09:18

    Ягаан онго эрчуудийг нэг тиймэрхуу оортоо итгэх байдлыг нь алдагдуулдаг, эмэгтэйчуудийн шоронд харин хох цэнхэр онго таарах байха оортоо итгэлтэй ихэмсэг… kkk хуйтэн хондий тийм байж л давж туулах

  7. Хишиг Алтан

    Хишиг Алтан

    2019/09/06 at 12:12

    шахааны будаг юм байлгүй

  8. Ochirbat Oyungerel

    Ochirbat Oyungerel

    2019/09/06 at 12:35

    Зөв юм билүү туршаад үзэх хэрэгтэй

  9. taiwshrad bur gay bolood garaad ipuul yaana xxa

  10. Ganduulga Tserendorj

    Ganduulga Tserendorj

    2019/09/07 at 13:32

  11. Селтикс Баяр

    Селтикс Баяр

    2019/09/08 at 14:26

    Гадны орны сэтгэлгээ өөр байх юмаа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *