Шинэ арван эхэллээ! 2020 оны нэгдүгээр сарын зурхай. Энэ сар таны амьдралд юу тохиолдох вэ?

2

Шинэ арван айлчлан ирлээ! Шинэ ондоо ямар зорилгод хүрэх, юу хүсэж мөрөөдөж, хэрхэн биелүүлэхээ төлөвлөсөн биз дээ? 2020 оны хувьд өвөрмөц тоо, шинэ он, шинэ арваны эхлэл гэдэг утгаараа маш онцгой жил болж байна. Одон орон судлаачид энэ жилийн эхний сар болох нэгдүгээр сард зурхайн ордуудын амьдралд юу тохиолдох талаар хэдийнээ судалжээ. Бүхнийг шинээр эхлэхээр төлөвлөж байгаа хүмүүст энэ сар сайхан боломжуудыг олгох нь гарцаагүй юм. Ингээд хамтдаа уламжлал ёсоор энэ сарынхаа зурхайн мэдээнд анхаарлаа хандуулцгаая!

Хонь

Энэ сар Хонинууд өмнөө тавьсан зорилго болон хамгийн хайртай хүндээ бүх цаг заваа зориулах хэрэгтэй.

Бага зэргийн бухимдал төрөх асуудал гарч ирж болох ч, хүлээцтэй байхыг од эрхэс анхааруулж байна.

Тэгж чадвал та төвөггүй гарах гарц олж чадах бөгөөд оюун ухаанаа цэгцтэй байлгах нь танд илүү ашигтай байх болно.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд хуримтлуулсан туршлага, мэдлэгээ ашиглаж, хайртай хүн эсвэл дотныхоо найзтай ойлголцох арга замыг хайж олоорой.

Нэгдүгээр сард Хонинууд саад бэрхшээлийг даван туулах бүрдээ онцгойлон өндөр шан харамж хүртэнэ.

Үхэр

Шинэ оны эхлэл Үхрүүдийн санхүүгийн асуудалд таатай байх нь ээ. Зарим нэг мөнгө санхүүтэй холбоотой асуудлаас болж нэг хэсэгтээ дахин бухимдах шаардлагагүй болно.

Энэ бүхнээс та багагүй зүйлийг ойлгож авах бөгөөд төдий чинээ ирээдүйд бага алдаа гаргана.

Гэхдээ энэ сар таны амжилтаас хойш татах, өнгөрсөн таагүй дурсамжийг чинь эргэн сануулах хэн нэгэн амьдралд чинь гарч ирж болзошгүйг анхаараарай.

Зөв, оновчтой шийдвэр гаргаж чадвал, үр дүн нь танд ашигтайгаар эргэнэ.

Ажлын салбарт Үхрүүд нэгдүгээр сарын турш амжилт бүтээлээр арвин байх бөгөөд өөрийгөө өөр авьяас чадвартай гэдгээ олж мэдэхийг үгүйсгэхгүй.

Од эрхэс таныг танилын хүрээгээ улам тэлж, хүмүүстэй илэн далангуй харьцах хэрэгтэйг сануулж байна.

 

Ихэр

Шинэ оны эхэнд Ихрүүд хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд нухацтай хандахгүй бол, ойрын ирээдүйд санаагаа чилээх асуудалтай нүүр тулгарч болзошгүй.

Гэхдээ хэрэв та ойр дотнын найз эсвэл хайртай хүнийхээ зөвлөгөөг үл ойшоолгүй дагаж чадвал, асуудлыг илүү хялбар арга замаар шийдвэрлэх боломжтойг санаарай.

Нэгдүгээр сард таны хуучин цагийн найз чинь гэнэт гарч ирж, гайхалтай баяртай мэдээ дуулгах нь ээ.

Өөрийнхөөрөө зөрүүдлэлгүй бусдын зөвлөгөөг сонсож, оюун ухаанаа цэгцлэхийг од эрхэс таниас хүсэж байна.

Эс бөгөөс орлогын эх үүсвэр хэсэг хугацаанд хаагдах эрсдэлтэй байгааг дахин сануулъя.

 

Мэлхий

Мэлхийнүүд нэгдүгээр сард уйгагүй хөдөлмөрлөж чадвал, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх бүрэн боломжтой байна.

Дотнын найз эсвэл хайртай хүнийхээ асуудлыг өөрийн юм шиг үзэж, байнга стресстэй, бодолд автаж явахаа одооноос эхлэн болих хэрэгтэйг анхааруулъя.

Энэ сар Мэлхийнүүд өөрийн мэдлэг боловсролоо ашиглахаас илүү, өнөөдрийг хүртэлх хугацаанд хуримтлуулсан туршлага, амьдралаас сурч мэдсэн зүйлсээ ашиглах бололтой.

Үр дүнд нь таны гэр бүлийн харилцаа гайхалтай халуун дулаан уур амьсгалаар бялхаж, орлого чинь өсөн нэмэгдэнэ.

 

Арслан

Шинэ оны эхлэлийг Арслангууд удаан хугацааны турш төлөвлөсөөр ирсэн аялал зугаалга, энтертаймент чиглэлээр өнгөрүүлэхэд тохиромжтой. Ажилдаа хичээнгүйлэн мэрийх нь чухал боловч, танд амралт, инээд хөөр хэрэгтэй гэдгийг сана.

Гэхдээ амьдралд үүрэг хариуцлагатай хандах учиртай гэдгийг бүү мартаарай. Мөн юуг эхэнд тавих, юу хамгаас чухал вэ гэдгийг энэ сар та маш сайн ойлгож авах болно.

Хайртай хүндээ буруу үг хэлэх, түүний өмнө буруу үйлдэл хийхээс болгоомжил. Эс бөгөөс хайр сэтгэлийн харилцаанд сэв суух магадлалтай.

Мөн энэ сар Арслангууд хуучин ажлаа сольж, шинэ салбарт хүч үзэхэд төдийлөн буруудахгүй.

 

Охин

Нэгдүгээр сард Охины ордынхон ажлын хамтрагч эсвэл гэр бүлийн гишүүдтэйгээ санал зөрөлдөх, үл ойлголцох магадлалтай байна. Үр дүнд нь итгэл үнэмшлээ гээх, санхүүгийн хямралд орж болзошгүй.

Тиймээс аль болох бусадтай ойлголцож, хэл ам хийхгүй байхыг хичээгээрэй. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, бусдын хэлэх үгийг сонсож, нээлттэй харилцсанаар ажлын хамт олон эсвэл гэр бүл дэх таагүй орчин аяндаа хэвийн болох болно.

Сарын сүүлээр Охины ордынхонд санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулах, орлогоо өсгөн нэмэгдүүлэх гайхалтай боломж гарч ирнэ.

 

Жинлүүр

Энэ сар Жинлүүрүүдийг гэр бүлийнхэн болон дотнынхоо найз нөхдөд цаг зав гаргах хэрэгтэйг од эрхэс сануулж байна.

Ингэснээр гэр бүлийн болон дотнын найз нөхөдтэйгөө үл ойлголцохоос сэргийлж, хоорондын харилцаагаа улам бэхжүүлэх боломж нээгдэнэ.

Мөн яарч шийдвэр гаргахаас зайлсхийх хэрэгтэй. Эс бөгөөс буруу сонголт хийж, хожим харамсаж суух эрсдэлтэйг бүү мартаарай.

Өөрийг чинь хүрээлж буй эргэн тойрны хүмүүсээ гомдоох, тэдний итгэлийг алдах, сайхан сэтгэл рүү нь ус цацахаас сэрэмжил.

Хилэнц

Өмнөө тавьсан зорилгоо энэ сараас эхлүүлэн биелүүлэх боломж танд байна. Гэхдээ амжилтад хүрэхийн тулд бусадтай ойлголцож, хамтарч ажиллах хэрэгтэй.

Одоогийн нөхцөл байдалд таны санхүүгийн боломж бололцоо хэвийн байгааг дуулгахад таатай байна.

Өөрийнхөө чадвараас хэтэрсэн зүйлд анхаарлаа хандуулж, буруу сонголт хийхээс болгоомжлоорой. Ингэж чадвал зөв замаасаа хазайхгүй байх бүрэн боломжтой.

Таны хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөр үр шимээ хүртээх бөгөөд энэ нь тааламжтай хариулт сонсох эсвэл орлогын эх үүсвэр нэмэгдэх зэргээр илэрч болно.

 

Нум

2020 оны эхний сарыг Нумууд ажлаасаа түр завсарлага авч, багахан хугацаанд ч болов амарч, хөгжилдөж өнгөрүүлэх нь эрүүл мэнд болон бие организмд нь ач тустай.

Хуримтлуулсан мөнгөө хий дэмий зүйлд үрэн таран хийхийн оронд, өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй гэж зөвлөе. Мөн энэ сар Нумууд эрүүл хооллож, биеэ сайтар гамнах хэрэгтэй.

2020 онд та олон шинэ танилуудтай болох бөгөөд танилын хүрээ чинь нэгдүгээр сараас эхлэн өргөн хүрээнд тэлнэ.

Энэ сар мөнгөө юунд ч зарцуулсан бай, үрэлгэн байхаас сэргийлэх хэрэгтэйг од эрхэс анхааруулж байна.

 

Матар

Энэ сар хувийн зан чанартаа онцгойлон анхаарах хэрэгтэй. Эргэн тойрны чинь хүмүүс таны гаргасан шийдвэрт эргэлзэж, шүүмжилж мэднэ. Өөрт хэрэгтэй зөвлөгөөг нь сонсож авч, хэрэггүй зүйлсийг тоолгүй өнгөрөөгөөрэй.

Ажлын салбарт Матруудад гайхалтай хөгжиж дэвших боломж нээлттэй байна. Одоо хийж буй ажилдаа бүх бие сэтгэлээ дайчлах юм бол, сарын сүүлээр ашиг орлого чинь нэмэгдэж, зарцуулалтандаа санаа зоволгүй худалдан авалт хийх таатай нөхцөл үүснэ.

Гэр бүлийнхэнтэйгээ ялихгүй зүйл дээрээс болж маргалдах магадлалтай боловч, шаардлагагүй зүйлийн үр дүнд дотнын хүмүүсийнхээ сэтгэлийг зовоох хэрэггүйг санаарай.

 

Хумх

Шинэ онд өмнөө тавьсан зорилгоо нэгдүгээр сард бусдад зарлан тунхаглаж, ил болгох хэрэггүй.

Эс бөгөөс таны бодож санасан бүхэн эсрэгээрээ эргэж болзошгүй.

Өөрийгөө хувь хүн талаасаа өөрчлөхөд нэгдүгээр сар хамгийн тохиромжтой.

Ойр дотнын найз нөхөд эсвэл хамаатан садантайгаа хамтарч, томоохон төсөл дээр ажиллавал, үр шим хүртэх боломжтой байна. Гэхдээ хамтын ажиллагаанд ойлголцол, хүндэтгэл гэдэг юу юунаас илүү чухал болохыг бодолцож үзээрэй.

Нэгдүгээр сарын дундуур хайртай хүнтэйгээ үл ойлголцож, сэтгэлийг чинь зовоох асуудалтай нүүр тулгарч болзошгүй. Гэхдээ бүү санаа зов. Та гунигласан ч, эргээд аз жаргалтай болно.

 

Загас

Шинэ оны эхлэлийг хөгжилтэй байдлаар өнгөрүүлэхэд гэмгүй. Ингэснээр төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд бүр ч илүү амар байна.

Найз нөхөдтэйгөө таарамжгүй харилцаатай болж мэдэх бөгөөд үр дүнд нь нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд зарим нэг ажлаа хойш тавих шаардлага гарч мэднэ.

Бусдын сэтгэлд нийцүүлэх бус, өөрийнхөө хүсэл сонирхолд таашаагдаж амьдрах ёстой гэдгээ бүү мартаарай.

Нэгдүгээр сард үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ажилдаа шамдах хэрэгтэйг од эрхэс зөвлөж байна.

Таны одоо эрхэлж байгаа ажил амьдралын чинь хамгийн чухал хэсэг учраас илүү үр дүнд хүрмээр байвал, хэрэгцээгүй зүйлсэд цаг заваа үрэх хэрэггүй. Ингэснээр ашиг орлого чинь нэмэгдэнэ.

29
ГоёГоё
10
Ха ХаХа Ха
6
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Merzetkhan Khonai

    Merzetkhan Khonai

    2019/12/31 at 10:01

    Баярлалаа

  2. Namsraijav Batchimeg

    Namsraijav Batchimeg

    2019/12/31 at 13:47

    Г. Золбоо

  3. Ayuna Ayuna

    Ayuna Ayuna

    2019/12/31 at 14:28

    Bayrlalaa

  4. Лүнхэн Майцэцэг

    Лүнхэн Майцэцэг

    2019/12/31 at 16:16

    Баярлалаа

  5. Жанерке Солтан

    Жанерке Солтан

    2019/12/31 at 16:17

    Bayrlalaaa

  6. Khandsuren Dannyam

    Khandsuren Dannyam

    2019/12/31 at 16:27

    Bayrlalaa

  7. Bolormaa Choidogjamts

    Bolormaa Choidogjamts

    2019/12/31 at 16:38

    bayarlalaa

  8. Anhiliun Unerten

    Anhiliun Unerten

    2019/12/31 at 19:14

    2020-он Хөгжил дэвшил гэхээсэй илүүтэй хүн зон ард олон өлсгөлөн гуйлагчинлалаас ангижран амар амгалан амьдарч хэрүүл тэмцэл үгүй байг

  9. Batchimeg Otgonduu

    Batchimeg Otgonduu

    2019/12/31 at 20:35

    Shine arvan 21 onoos ehlene!

  10. Batsuh Uranchimeg

    Batsuh Uranchimeg

    2019/12/31 at 20:43

  11. Batsuh Uranchimeg

    Batsuh Uranchimeg

    2019/12/31 at 20:43

  12. Oyu Oyunchimeg

    Oyu Oyunchimeg

    2019/12/31 at 20:47

    Баярлалаа

  13. Hakuna Haku

    Hakuna Haku

    2020/01/01 at 03:14

    Bayrllaa

  14. Olzii Olzii

    Olzii Olzii

    2020/01/01 at 08:06

    0

  15. Dawaa Tumee

    Dawaa Tumee

    2020/01/01 at 21:02

    Bi tegeed neg ohind buh zav zavaa zaritsuulah ym uu

  16. Б. Оогий

    Б. Оогий

    2020/01/01 at 21:15

    Г. Ганаа

  17. Dolgorsvren Batbaatar

    Dolgorsvren Batbaatar

    2020/01/02 at 00:07

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *