Шөнийн ээлжинд ажилладаг хүмүүст тохиолдож байсан хамгийн аймшигтай, дотор арзасхийлгэм 10 түүх

1

Дийлэнх хүмүүсийн хувьд шөнө гэдэг нойрсож амрах үе нь билээ. Өдрийнхөө завгүй хэмнэлээс салж ашгүй нэг амрах нь дээ гэж орондоо орно. Харин зарим нэгнийх нь хувьд шөнийн харанхуй болоход ажил нь эхэлж байдаг. Жишээ нь, шөнийн ээлжинд ажиллах харуул, хамгаалалтын ажилтан, эсвэл өөр ямар ч ажил байж болно. Reddit-ийн хэрэглэгчид өөр хоорондоо шөнийн ажлын цагаар өөрсдөдөө тохиолдсон түүхүүдээ хуваалцжээ. Эдгээр хүмүүст аймшгийн кино ердөө л нэг цэцэрлэгийн үлгэр шиг санагдах нь ойлгомжтой.

1

Коллежид суралцаж байхдаа шөнийн цагаар эмийн санд худалдагчаар ажиллаж мөнгө олдог байлаа. Тэр үед шөнө болгон нэг эрэгтэй ирж хумсны будаг сонгон авдаг, худалдагч дээр ирээд тэр будгаа бэлэглэх гэж оролдоно. Гэхдээ нэг болзолтой, түүнтэй цуг зочид буудлынх нь өрөөнд очиж хумсаа яаж будаж байгаагаа харуулбал будгаа бэлэглэнэ гэж байгаа. Эмийн сангийн удирдлага энэ явдалд ямар ч арга хэмжээ авч чадаагүй. Миний мэдэхээр тэр хүн одоо ч гэсэн ирсээр л байгаа гэсэн.

 

2

Нэг удаа би шөнийн ээлжинд ажиллахаар боллоо, ажлаа хугацаанаас нь өмнө хийгээд дуусгачихсан гэхдээ эрт тарах боломжгүй байсан юм. Ингээд “The Exorcism of Emily Rose” үзэхээр шийдээд гар утсан дээрээ асаагаад чихэвч хийгээд суулаа. Ойролцоогоор 45 минутын дараа киноны яг сонирхолтой хэсэг эхлэх үеэр давхруудын бүх гэрэл унтарсан юм. Би ч бараг л өмдөндөө дусаачихсангүй. Дараа нь бодоод байхад би киногоо их тайван үзэж суусан юм байна лээ, харин хөдөлгөөн мэдрэгч намайг мэдрээгүй тул гэрэлнүүдээ өөрөө автоматаар унтраасан байжээ.

 

3

Би сэтгэцийн эмнэлэгт ажилладаг юм. Нэг удаа эмэгтэйчүүдийн тасагт шөнийн ээлжид гарснаа санаж байна. Миний хажуугийн өрөөнд яг миний нэртэй адилхан нэг өвчтөн хэвтдэг. Тэр шөнө бид хоёрыг хэн нэгэн нэрээр минь дуудсан. Энэ үед бүх өвчтнүүд унтчихсан, надаас өөр эмнэлгийн ажилтан байхгүй байсан юм. Бид хоёр хоёулаа их айж билээ, одоо ч гэсэн тэр шөнийг айдастайгаар хоёулаа дурсан ярьдаг юм.

4

Би шөнийн цагаар зочид буудалд ажилладаг, надад аймшигтай бөгөөд ул суурьтай тайлбарлаж болохооргүй тийм зүйл зөндөө тохиолдож байлаа. Зочид буудлын бүх хаалгыг хаасны дараа л бүх зүйл эхэлнэ. Зочид буудлын болон шкафны хаалга өөрөө онгойно, хүн харагдахгүй мөртлөө тэр газраар алхаж байгаа чимээ сонсогдоно, хэн нэгэн намайг ардаас ажиглаад байгаа мэт мэдрэмж төрнө. Нэг удаа гараа угааж байхад ард минь гарын цаас автоматаар гаргаж өгдөг машин ажилласныг сайн санаж байна. Тэр машин гар ойрхон үед автоматаар цаас гаргаж өгдөг, би тэр машинаас их хол зогсож байсан. Намайг эргэж харахад машинаас гарч ирсэн цаас дээшээ болж ирснээ доош аажим унасан. Тэр цаасыг агаарын урсгал дээш хөөргөсөн гэж хэлэхээргүй, яагаад гэвэл тэр өрөөнд надаас өөр хүн байгаагүй юм шүү.

 

5

Би такси захиалгын газар ажилладаг. Хажуудаа гаражтай хуучны барилгад манай оффис байрладаг. Гаражид механикууд ажилладаг юм. Өмнөх менежер гаражид өөрийгөө бooмилж нac бapсан гэж ярьцгаадаг, гэхдээ би ийм золгүй зүйл болсон гэдэгт яагаад ч юм 100% итгэдэг. Яагаад гэвэл манай оффис дээр байнга л ямар нэгэн зүйл болно. Ус буцалгагч эсвэл богино долгионы зуух өөрөө асна, хананд өлгөөтэй байсан цаг хэд хэдэн удаа унасан, намайг өөрийнхөө өрөөнд байхад бие засах өрөөний гар хатаагч машин өөрөө ажиллана гээд их юм болно оо. Өрөөний хаалга онгорхой үед надад коридор харагддаг юм. Нэг удаа гэнэт чангараад байгаа дуу сонсогдлоо, дэлгэцээсээ өнгийгөөд хартал мөнгөлөг бөмбөлөг шалан дээр өнхөрч байна. Босож аваад шууд л халаасандаа хийчихсэн, хаанаас хэн өнхрүүлснийг ч би мэдээгүй л явна.

 

6

Дунд сургуульд би манаачаар ажилладаг байлаа. Нэг удаа шөнийн ээлж дуусахын алдад би харанхуй өрөөнд YouTube-ийн бичлэгийг чихэвчтэй үзэж байсан юм. Гэтэл гэнэт сандал арчихыг хүссэн хүүхдийн чанга дуу сонсогдох шиг боллоо. Айсандаа би хүүхэд хайгаад баахан явлаа, хэнийг ч олоогүй тул эргэж ирээд хүүхэд хашхирахыг сонсоход үзэж байсан бичлэгээ дахин ухрааж үзлээ. Бичлэг дээр хашхирч байгаа хүүхэд огт сонсогдсонгүй. Дараа нь би ослоор нac бaрсан хүүгийн дурсгалд зориулж сургуульд сандал босгосныг санасан юм. Сургуулийн гадаа гараад сандал ямар байгааг харахад цэвэрхэн байсан тул бага ч болов сэтгэл минь амарсан. Гэхдээ л цаанаа нэг айдас үлдчихсэн хэвээр. Би тэр хүүгийн аав, ээжийг таньдаг юм, гэхдээ тэдэнд өөрт тохиолдсон явдлыг хэлээгүй. Тэр цагаас хойш сандал цэвэрхэн байхад дандаа анхаардаг болсон доо.

 

7

Би нэг айлын эдлэн газар шөнийн цагаар манаач хийдэг байсан юм. Зул сарын үдэш бүгд эцэг, эх дээрээ зочилно гээд яваад өгсөн тул тайван ээлж болох нь гэж бодлоо. Том хашаатай, хэд хэдэн агуулахтай. Агуулахаа шалгаад явж байтал нэгнийх нь хаалга онгорхой байгаа нь сэжиг төрүүлээд би яваад орлоо. Агуулахын гэрэл хөдөлгөөн мэдэрч ажилладаг, тэгэхээр миний зогсож байгаа газрын гэрэл л асна гэсэн үг. Ингээд би агуулахаар явбал өмнөх гэрэл асаад арын гэрлүүд аажим унтарна.

Явж байтал надаас 250-300 метрийн зайд гэрэл асаалттай байгааг би олж харсан юм. Дараагийн гэрэл нь ч асаж харагдана. Бас дараагийнх. Яг л миний өөдөөс хүн ирж байна уу гэлтэй гэрэл нь асаад л, унтраад л. Гэрэл асаж унтарч байгааг би хэдэн секунд харж зогсож байснаа гэнэт айгаад зугтаачихсан. Юу байсныг мэдэж чадаагүй, гэхдээ л их аймшигтай санагдсан хэвээр л байгаа юм даа.

 

8

Шөнийн клубт өлгүүрчин хийдэг үе надад байлаа. Клубын дээр хэд хэдэн дэлгүүр байдаг, харин эсрэг талд нь миний ажлын байрнаас маш тод харагдах олон давхар машины зогсоол ажилладаг байсан юм. Ажилд ороод долоо хоног орчим хугацаа өнгөрч байхад клубт хүн шинээр ирэхгүй, ирсэн зочдоос явахгүй байсан тул би завтай дэмий сууж байхаар гээд зогсоолыг сонирхож эхэллээ. Гэтэл зогсоолын дээд давхраас хүн үсэрч байгааг хараад би год гээд л босоод ирсэн. Байдаг хурдаараа гүйгээд гараад иртэл газар унасан цoгцoс байдаггүй шүү.

Долоо хоногтоо хоёр удаа ийм зүйл олж харсан юм: зогсоолын дээврээс хүн унаж байгаад л газар уналгүй замдаа алга болчихно. Сүүлдээ бүх үйл явдлыг сайн мэддэг болсон: тэр хүн ямар харагдаж байгааг, юу өмссөн байсныг. Цуг ажилладаг хүмүүсээс энэ тухай асуухад хэн ч олигтой зүйл хэлж өгч чадаагүй, урьд өмнө нь хүн үсэрч унаж vхэж байсан тухай ч тэд сонсож байгаагүй ажээ. Би камерын бичлэг хүртэл шалгасан, тэнд өндрөөс унаж байгаа хүний бичлэг олдоогүй. Тэр хавьд нaс бaрсан хүмүүсийн мэдээллийг ч шалгаж үзсэн, бас л юу ч олж мэдэж чадаагүй. Магадгүй миний төсөөлөл ч байж болох юм, гэхдээ л би тийм тод харна гэж үү…

 

9

Өнгөрсөн жил би зочид буудалд манаачаар ажилласан юм, 8 давхар, 104 өрөөтэй, далайн эрэг рүү харсан. Зочид буудал хуй салхинд ихэд муудсан тул 3 сар хаалгаа барьсан ч надад өөр ажлын байр санал болгон намайг ажилтай минь үлдээсэн юм. Нэг удаа хаалга, цонх зэргийг хаалттай байгаа эсэхийг шалгаж давхруудаар явахдаа хөгжим сонсохоор чихэвч хийсэн байв. Гэнэт дуугаа түр зогсооход хүргэсэн зүйл болов. Дуурийн дуу дуулж байгаа эмэгтэй хүний хоолой. Хэдхэн секунд үргэлжилж байгаад таг болсон. Миний сонсож байсан дуунаас тэс өөр төрлийн дуу, тэгэхээр миний чихэвчнээс цуурайтсан дуу гэж ойлгож болохгүй. Би тэр эмэгтэй хүний дууг дахиж сонсоогүй, гэхдээ л заримдаа бодохоор айдас төрдөг юм.

 

10

Би ачааны усан онгоцонд далайчин байсан бөгөөд Энэтхэгийн далайгаар хөндлөн гулд явна. Миний шөнийн ээлжин дээр яг биднийг чиглэн нэгэн объект ирж байгааг радар дээрээс харлаа. Манай ээлжийнхэн юу байгааг харах гэж ихэд хичээсэн боловч юу ч олж хараагүй, уг нь далай тэр шөнө маш тайван, цаг агаар тогтуун, сар бүтэн гарсан байсан. Цаг орчмын дараа радар дахиад л биднийг чиглэн ирж байгаа объект гараад ирсэн, гэтэл бид юу ч олж хардаггүй. Ингээд ахмадыг сэрээхээс өөр аргагүйд хүрсэн юм. Ахмад үл үзэгдэгч объект хэдий ч мөргөлдөхөөс сэргийлж чиглэлээ өөрчлөх даалгавар өглөө. Тэр үед нөгөө үл үзэгдэгч объект ч чиглэлээ өөрчилдөг байгаа.

Хоёр радар хоёулаа онгоцны нэр, байршлыг гаргаж ирсэн юм, бид радио холбоогоор холбоо тогтоохыг оролдсон ч амжилт олоогүй. Радарын зааж байгаагаар “усан онгоц”-ууд мөргөлдөхөөр дөхөж ирсэн ч бидэнд юу ч харагдаагүй. Харин радар дээрх цэг “мөргөлдөхөд” бидэнд юу ч тохиогоогүй. Бид зогсоол дээр ирээд радаруудыг бүгдийг шалгуулсан ч ямар нэгэн гэмтэл согог илрээгүй юм.

Таны амьдралын аль нэг үед ч бас дээрх шиг эвгүй зүйлс тохиолдож байв уу? Эсвэл дахин дурсахыг ч хүсэхгүй байна уу?

15
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *