Таныг эргэн тойрныхоо хүмүүсээс илүү ухаантай болохыг батлах санаанд ч оромгүй 10 баримт

0

Хүн өөрийгөө оюун ухааны өндөр хөгжилтэй гэдгийг нэг биш удаа ойлгосон байдаг. Санамсаргүй мөртлөө гоё санаа эсвэл гэнэтийн таамаг нь бидэнд гүн тайвшрал авчирдаг. Энэ үед өөрийгөө яагаад ч юм Эйнштейнтэй зүйрлэн харьцуулна.

Энэ удаад бид хүний нууц гоц ухааныг илтгэх 10 санамсаргүй баримтуудыг дэлгэхээр бэлдлээ.

1. Байнга уйтгар гунигт автах

© Pxhere, © Pxhere

Ухаантай хүмүүс өдөр тутмын дадал болсон ажлаа хийх болгондоо уйтгар гунигт автаж байдаг. Өндөр мэдлэгтэй, оюун ухааны гоц хөгжилтэй хүмүүс нэг төрлийн ажлыг гүйцэтгэхэд өөрийн ур чадвараа бүрэн гүйцэд ашиглахгүй байгаатай нь энэ мэдрэмж холбоотой.

Ийм хүмүүсийг гал тогооны засвар эсвэл үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ яриад сэргээж чадах нь юу л бол. Тэд абстракт эсвэл дэлхийн хэмжээний асуудлыг хөндөж байж л нүд нь сэргэх болов уу.

 

2. Өөрийгөө наснаасаа илүү залуу гэж мэдрэх

© Carolco Pictures / Collection Christophel / East News, © Sipa USA / Sipa USA / East News

Мэдээд авахад илүүдэхгүй сонирхолтой баримт: оюун ухааны өндөр хөгжилтэй хүмүүс өөрийгөө наснаасаа залуу гэж мэдэрдэг. Үүнээс гадна залуудаа оюун ухаанаа хэдий хэр сайн хөгжүүлж чадна, төдий чинээ нас ахих тусам өөрийгөө улам залуу болж байна гэж мэдэрдэг. Тод жишээ дурдъя л даа – домогт Шэрон Стоун сэтгэл санаагаараа огт хөгшрөхгүй байгаа мэт, тэгээд ч наснаасаа илүү залуухан харагдаж чаддаг. Түүний IQ 154 оноотой тэнцэнэ.

 

3. Оршихуйн философийн (экзистенциализм) хямралд байнга өртдөг

© Secret Window / Columbia Pictures

Авьяас чадалтай хүмүүс амьдралд тохиолдох оршихуйн философийн хямралд байнга орж байна гэж гомдолдог. Ийм хүмүүс өөрийгөө ойлгох, мөн зорилгоо тодорхойлох хэрэгтэй, эс бөгөөс сэтгэл зүйн асуудал тэдний хувьд хүндэрч мэднэ.

 

4. Хайр дурлалын харилцаанд асуудалтай тулгардаг

© The Big Bang Theory / Warner Bros. Television

Их ухаантай хүмүүс хайр дурлалд сэтгэл хангалуун умбаад байх нь ховор. Судалгааны тайланг харахад 120 онооноос дээш IQ-тай хүн ихэнх тохиолдолд ганцаарддаг: түүний эргэн тойронд байгаа хүмүүс өөрөөсөө доор IQ-тай хүн сонгохыг хүсдэг ажээ.

Мөн эсрэгээрээ, өндөр IQ-тай хүмүүс өөрт тохирох найз залуу эсвэл бүсгүйг эрэлхийлдэг байна.

 

5. Хумсаа мэрэх зуршилтай

© Pxhere, © Pxhere

Гоц ухаантнууд муу зуршлаасаа тэр болгон амар салж чаддаггүй. Хумсаа мэрэх зуршлаасаа салж чадахгүй байгаа бол стресстэй байгааг илтгээд зогсохгүй мөн перфекционист хүний мөн чанарыг ч илтгэнэ. Тэрээр урдаа тавьсан зорилгодоо хүрэхийн тулд анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж алдаа мадаггүй гүйцэтгэхийг хичээж байгаа юм.

 

6. Мартамхай

© Wanted / Universal Pictures

Гоц ухаантнуудад ч гэсэн дутагдал бий. Дэлхийн гоц ухаантнууд өөрийн санаа бодолдоо гүн орох тул өдөр тутмын аахар шаахар ажлыг мартаж орхидог. Тэгэлгүй ч яах вэ дээ: Дэлхий ертөнцийн хувь тавиланг шийдэж байгаа том хүмүүс шүү дээ.

 

7. Асуудлыг энгийнээр шийдэх чадвар

© The Hangover / Warner Bros.

“Шинэ зүйл бий болгохын тулд юуны түрүүнд бидэнд танил жирийн зүйлийн зүй тогтлыг ойлгох хэрэгтэй” – энэ бол тэрбумтан Билл Гейтсийн хэлсэн үг. Түүний хувьд ажил хийхэд гол түлхүүр үг нь болдог ажээ: санаачлага гаргахын тулд бидний эргэн тойрон байгаа зүйлсийн үндсэн утга учрыг ойлгох хэрэгтэй.

Өдөр тутмын амьдралын асуудлыг шийдэхдээ энгийн аргуудыг ашигладаг бол оюун ухааны өндөр хөгжилтэй болохыг илтгэнэ: бидний уран бүтээлч сэтгэлгээний чадвар – үүний тод жишээ юм.

 

8. Байнга хоцрох

© Pxhere, © Pxhere

Байнга хоцорч байдаг хүмүүс их ухаантай байх магадлал өндөр. Ийм хүмүүс өөрийн төлөвлөгөөнүүдээ тавьсан хугацаандаа хэрэгжүүлж амждаггүй, тэд уран бүтээлч сэтгэлгээнд илүү их цаг зарцуулах бөгөөд бусдаас илүү өөдрөг байдаг.

 

9. Өөртөө тэр дор нь татгалзаж чаддаг

© Depositphotos.com

Тэвчээр – хувь хүний сайн чанар төдийгүй оюун ухааны хөгжлийн илэрхийлэл ажээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар асуудлыг шийдвэрлэхийн тулд бүхий л хувилбарыг тооцож үздэг мөн огцом шийдвэр гаргадаггүй хүмүүс бусдаас илүү ухаантай байгаа нь тодорхой болжээ.

 

10. Өөрийгөө ухаантай гэж боддоггүй

© The Big Bang Theory / Warner Bros. Television

Сэтгэл судлалд Даннинг-Крюгерийн эффект гэдэг ойлголт байдаг – оюун ухааны хувьд төдийлөн сайн биш хүмүүс өөрсдийнхөө оюуны чадварыг өндрөөр үнэлдэг. Харин оюуны чадвар өндөртэй хүмүүс өөрийнхөө чадвар, боломжийг бодит түвшнөөс доогуур үнэлдэг ажээ.

Энэхүү нийтлэлээс та өөрийгөө болон танил хүмүүсээ олж харав уу? Хэдэн зүйл адилхан байна даа?

37
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *