Маш мэдрэмжтэй, дээд зэргийн “өндөр үнэтэй” сонголт хийдэг зурхайн 5 орд. Тэд хэзээ ч хямдхан зүйл худалдаж авдаггүй

2

Хүмүүс тэр болгон мэдрэмжтэй сонголт хийж чаддаггүй, гэхдээ зарим нэг эмэгтэйчүүдэд төрөлхийн гэмээр энэ чадвар нь хөгжсөн байдаг. Тэд дэлгүүр хэсэж байхдаа өөртөө яг тохирох хувцсыг хормын дотор л сонгочихно. Тэд моодны сэтгүүлүүдийг дуусгадаг хүмүүс, найз бүсгүйчүүддээ энэ талаар харамгүй зөвлөгөө өгнө: юу нь юутай зохицох гээд л тэдний хэлсэн үнэхээр сайхан харагдуулах ажээ. Ийм “моод”-ны бүсгүйчүүдийг эрхлүүлэх эрчүүд олон биш, гэхдээ тэд өөрсдөө ч ядуу улсууд биш тул өөрсдийгөө хэний ч тусламжгүйгээр чамин харагдуулж чадна. “Үнэтэй” сонголт хийх мэдрэмжтэй тэр бүсгүйчүүд тэгээд хэн бэ?

1. Үхэр

vougeforall / instagram

Үхрүүдийн дуртай зүйл – тансаг амттай хоол, гоёл чимэглэл, чамин тавилга, үнэтэй торго дурдан, энэ бүгд яавч хямдхан байхгүй. Нэг талаасаа тэд гоё сайханд дурлах хүсэлдээ олзлогдсон байдаг. Тиймээс тэд гоёмсог бэлэг авахдааа маш дуртай. Хэрвээ та энэ ордныхонд бэлэг өгөх гэж байгаа бол ямар нэгэн жижиг сажиг бэлэг дурсгалын зүйл эсвэл муухан оёсон хувцас хунар бэлэглэх тухай бодоод ч хэрэггүй. Ийм төрлийн бэлгийг тэд доромжлол гэж хүлээж авна, гэхдээ үүнийгээ ил гаргахгүй шүү.

 

2. Арслан

Ollyy / Shutterstock.com

Брэндийн дэлгүүрийн хямдралд дурлагч бүсгүйчүүд байх бөгөөд тэд өөртөө хэзээ ч хямдхан хувцас авахгүй. Арслангийн бүсгүйчүүд найз нартайгаа үнэтэй брэндийн дэлгүүрийн хувцас солих өрөөнд байгаа бол тэд ёстой л жаргалаа эдэлж байна гэж ойлгоорой. Түүний түрийвч хөнгөлөлтийн картаар хахсан. Энүүхэндээ гэхэд тэд бас наймаалцахдаа ч муугүй шүү.

 

3. Жинлүүр

Natalia Hubbert / Shutterstock.com

Жинлүүрийнхэн чанартай эд барааны хажуугаар зүгээр өнгөрөхгүй, жишээ нь тэд гар хийцийн үнэтэй зүйл харвал өөрийн болгож байж л санаа нь амрах биз. Эдгээр бүсгүйчүүд комиссийн дэлгүүрээс сайн чанарын хувцас, тавилга хайхаас санаа зовохгүй. Бага наснаасаа л эхэлж гоё сайхан зүйлээр хүрээлүүлсэн тэрээр эргэн тойронд нь чанартай эд хөрөнгө байхад дуртай – насны хэрэглээ гэж хүлээн авах бүсгүйчүүд ажээ.

 

4. Матар

Тэд тооцоотой улс тул чанаргүй зүйлд ширхэг зоос ч өгөхгүй. Тэд авахыг хүссэн зүйлдээ зориулж мөнгө хуримтлуулж чадна, ганцхан тодорхой зүйлийг олж авахын тулд бүхэл бүтэн хотыг ч тойроход бэлэн. Матрынхан eBay-ээр тусгайлан захисан зүйлээ хэдэн ч сараар тэвчээртэй хүлээж чадна, тэр л кардиган түүнд таалагдсан болохоор тэрийгээ л хүлээнэ. Хүссэн зүйлээ авах үедээ хүүхэд шиг л баярлахыг нь яана.

 

5. Бумба

rachelleruwiel / instagram

Бумбынхан шинэ загварын бараа таваарын хажуугаар зүгээр өнгөрөхгүй. Тэд хувцас сонголтын маш онцгой чадвартай, зөвхөн хувцас ч бус хоол хүнс, аялал гээд тэдний сонгосон болгон өндөр зэрэглэлийнх. Шинээр гарсан техник хэрэгсэл – тэд хямдралыг хүлээж тэвчихгүй, шууд л авна. Түүний цүнхэнд юу юу байна гээч – бүгд шинээр гарсан утас, гажетууд. Үүнээс гадна Бумбын бүсгүйчүүд өөрсдийг нь хатан хаан шиг л хүлээн авч үйлчлэх тийм люкс зэрэглэлийн газраар үйлчлүүлэх дуртай.

Та дээр дурдсан зурхайн ордод хамаарч байна уу, та үнэтэй брэндийн эд бараанд дуртай юу?

16
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
6
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Sarah Sarah Sarah

    Sarah Sarah Sarah

    2019/09/21 at 00:50

    Durtai bailgui yahavdee? une dagaad chanar gedeg biz dee kkk

  2. Rose Rose

    Rose Rose

    2019/09/21 at 09:22

    unen heljee

  3. Baigal Chimeg

    Baigal Chimeg

    2019/09/21 at 09:46

    Ariuntsatsral Ari unen baijee

  4. Kwoon Ugyoun

    Kwoon Ugyoun

    2019/09/21 at 10:22

    Wow taalagdlaa

  5. Urnaa Uka

    Urnaa Uka

    2019/09/21 at 12:14

    Yag l helsen bnda kk

  6. Erdene Chuluun

    Erdene Chuluun

    2019/09/21 at 12:59

  7. Dogi Ochiro

    Dogi Ochiro

    2019/09/21 at 13:54

    Kkkk vnen shvv bi ene zurhai sudlaliig vneheer gaihdag yaj ingej yag tag heldeg bnaa

  8. Uranchimeg Enkhjin

    Uranchimeg Enkhjin

    2019/09/21 at 14:40

    Б. Азжаргал

  9. Narkenjan Seil

    Narkenjan Seil

    2019/09/21 at 14:55

    Oitolgan Tilyeubyerd yag unen

  10. Dulmaa Munkh

    Dulmaa Munkh

    2019/09/21 at 15:34

    Хатан хаан шиг нь юу юм бэ, гэхдээ л сайхныг л гэнэ шүү???

  11. Пагма Пагма

    Пагма Пагма

    2019/09/21 at 17:10

    Kkkk unen bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *