
Интернэт ертөнцийн аварга Google корпораци 2010 оны 10-р сард харааны бэрхшээлтэй хүмүүст ямар нэг зүйл мөргөчихнө гэсэн аюулгүйгээр жолоо барих боломжийг олгосон техникийг бүтээж байгаагаа мэдэгдэж, олныг гайхашруулсан. Байн байн олныг гайхашруулахаас татгалздаггүй тус компани энэ оны 3-р сард өөрөө өөрийгөө жолоодогч машинаа бодитоор туршсан бөгөөд таван хувийн хараатай тодруулбал 95 хувийн сохор Steve Mahan-ы оролцсон энэхүү туршилтын бичлэгийг үзэгч та бүхэнд толилуулж байна.Технологийн дэвшил нь ямар үр ашиг, боломжийг авчирч байгааг харуулсан энэ туршилтын үеэр ноён Mahan түргэн хоолны сүлжээ зоогийн газар Taco Bell-ийн нэг салбар болон хуурай хими цэвэрлэгээний газар руу хэний ч тусламжгүйгээр машинаа жолоодон явсан байна. Туршилтанд оролцсондоо маш сэтгэл хангалуун байсан ноён Mahan “Хараач, ээж минь! Гарны оролцоо огт алга.” хэмээн хошигнож байсны зэрэгцээ “Өөрийгөө жолоодогч машины жолооч нарт жолооны үнэмлэх шаардлагагүй.” гэжээ. Ойрын ирээдүйд харааны бэрхшээлтэй хүмүүсийн салшгүй анд болохоор төлөвлөгдөж байгаа энэ бүтээл дээрээ Google цаашдын баталгаат сайжруулалт, өргөжүүлэлтүүдийг хийн туршсаар байгаа юм.
1

0

0

0

0

0

0

0

Mongolhh
2012/04/24 at 08:24
ene taalagdlaa
ariunbold_gg
2012/04/24 at 09:35
google company huwitsaag l awah heregtei yum bn da
BEK_KKK
2012/04/24 at 11:22
mmmmm
jerry-man
2012/04/24 at 15:23
like
prince2010
2012/04/24 at 19:35
ter hun ni xaraatai yum shg l sanagdlaa
KeSSo
2012/04/24 at 22:56
goe l yum bna. gexdee mognol shig tvgjreete gazar yax yum boldoo… ug n bol vnexeer xeregtee l tonoglol bnadaa
SmS_WoRM
2012/04/27 at 21:24
энэ машинд байгаа хүн хараатай хүн байна
Зочин
2012/04/28 at 03:22
харааны бэрхшээлтэй гэхээр заавал юу ч хардаггүй хүн гэсэн үг биш ш д
Зочин
2012/05/17 at 19:39
haravaas haraatai xun bnaa
Зочин
2012/11/06 at 23:43
nadad chin haraani berhsheeltei gejiga zde sohor gegui bazde ergunuude