Таныг орондоо сайн болохыг илтгэх 11 шинж тэмдэг

2

Гайхалтай янаг амрагийг хурууны урт, хөлийн уртаар шинжихээс гадна өөр бусад шинж тэмдгээр тодорхойлж болох ажээ. Танд сонирхуулахад:

Дарс их хэмжээгээр ууна

2009 оны Италийн Флоренцийн их сургуулийн хийсэн судалгаанаас харахад өдөрт хоёр хундага дарс уудаг бүсгүйчүүд өдөрт нэг хундага эсвэл огт дарс уудаггүй бүсгүйчүүдийг бодвол орондоо сайн байдаг бөгөөд сексийн таашаал авч чаддаг гэжээ.

 

Тоглоом шоглоом хийж чаддаг

Тоглоом шоглоом хийж, ойлгодог бол та гайхалтай янаг. Байнга инээдэг хүн орондоо сайн гэж судлаачид үзсэн байна.

 

Таны дуртай зайрмаг – кофетой

Дэлхий дээрх зайрмагны сонголт маш олон, хэрвээ та кофетой зайрмаг иддэг бол таны сексийн амьдрал баялаг ажээ. 2013 онд Чикагогийн Үнэр, амтны хүрээлэнгээс хийсэн судалгаанаас харахад, хэрвээ та кофетой зайрмагт дуртай бол яг одоо, өнөөдрөөр амьдардаг нэгэн гэж үзнэ. Өчигдөр эсвэл маргааш таны сэтгэлийг зовоохгүй. Энэ нь таныг гайхалтай янаг болгоход хүргэнэ.

 

Та маш ухаантай

Лондон дахь Хатан хааны коллежийн судлаачдын хийсэн судалгаагаар ухаантай эмэгтэйчүүд орондоо сайн байдгийг тогтоожээ. Судалгаанд 20-65 насны 2000 эмэгтэй оролцсон. IQ өндөртэй эмэгтэйчүүд “хоёр дахин их сексийн таашаал” авч байгааг тогтоожээ.

 

Та удаан иддэг

Хоолоо удаан иддэг хүмүүс хоолны амтаа бүрэн авч чаддаг. Энэ явдал нь орондоо ч илэрнэ.

 

Юу идэхээ сайн мэднэ

Хоол, секс хоёр хоорондоо холбоотой. Зоогийн газар ороод юу захиалж идэхээ сайн мэдэж байвал орондоо ч бас юу хийхээ сайн мэддэг нэгэн гэж үзнэ. Өөртөө итгэлтэй байдал, мэдлэг, өөрөө юу хүсэж байгаагаа мэдэх – энэ бүгд оронд ч мөн илэрнэ.

 

Улс төр – таны сонирхол

Улс төр сонирхох нь таны сексийн хүсэлтэйг илэрхийлнэ. Match’s 2016 Singles in America судалгаанаас харахад улс төрийн мэдээ сонирхдоггүй хүмүүсийг бодвол улс төр сонирхдог бүсгүйчүүд орондоо гайхалтай ур чадвар үзүүлдэг болохыг тогтоожээ. Улс төр сонирхохын хэмжээгээр оргазм мэдэрдэг болох нь мөн судалгаагаар батлагдсан байна.

 

Та мундаг бүжигчин

Үүнд бүгд итгэх байх. Та өөртөө итгэлтэй байгаа нь маргаангүй.

 

Нүцгэн байх нь таатай байдаг

Гэртээ хайртай залуутайгаа цуг ч бай, эсвэл спорт зааланд танихгүй хүмүүстэй ч бай нүцгэн байхаас ичихгүй байгаа бол та хөнжилдөө эрх чөлөөтэй хандана. Өөрийнхөө биеийг эхээр төрснөөр нь мэдрэх хүсэлтэй эмэгтэйчүүд сексийн амьдралдаа итгэлтэй байдгийг тогтоожээ.

 

Солгой гартан бол

Дэлхийн хүн амын 12% нь солгой, хэрвээ та тэдний нэг бол та азтай юм. Lelo’s 2014 Global Sex Survey судалгаанаас харахад солгой гартнуудын 82% нь өөрийнхөө сексийн амьдралд сэтгэл хангалуун байдгийг тогтоосон байна. Харьцуулахын тулд баруун гартнуудын 15% нь ийм таашаал авчээ. Судалгаанд 10,000 хүн оролцсон гэдэг.

 

Та харааны харилцаа тогтоож чаддаг

Харилцаж байхдаа харааны харилцаа тогтоох амаргүй. Хэн нэгэн тань руу ширтээд байхад танд эвгүй санагдаж нүдээ бууруулж байсан удаатай юу? Хэрвээ та харааны харилцаагаа үргэлжлүүлж чадсан бол та сексийн хувьд гайхалтай нэгэн болж таарлаа.

44
ТэнэглэлТэнэглэл
24
Ха ХаХа Ха
16
ХөөрхөнХөөрхөн
15
БурууБуруу
15
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ganaa Ganaa

    Ganaa Ganaa

    2017/09/24 at 20:23

    Б. Солонго

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *