Биеийн хамгийн их өөрчлөгддөг хэсэг: Эмэгтэйчүүдийн хөx 20, 30, 40 болон 50 насанд хэрхэн өөрчлөгддөг вэ?

1

Эмэгтэйчүүд бол төрөлхийн ойлгомжгүй хүмүүс. Өдөрт гэхэд л тэдний зан ааш хэдэн арван удаа өөрчлөгддөг бөгөөд цаг хугацааны эрхээр бие организм нь ч бас өөрчлөгдөнө. Үүнд олон хүчин зүйлс нөлөөлнө, голчлон гормоны систем хүчтэй нөлөөлж, гормоны хэмжээ багасч, ихэссэнээр биеийн жинд өөрчлөлт ордог байна.

NinaMalyna / Shutterstock.com

Хөx бол эмэгтэй хүний хамгийн тогтворгүй өөрчлөлтөд ордог эрхтэн юм. Хөxний хэмжээ хэд хэдэн жилийн хугацаанд өөрчлөгдөх бөгөөд үүнд дээр дурдсан гормоны өөрчлөлт болон жин хасах эсвэл нэмэх, бусад зуршлууд гэх зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг ажээ.

 

Тэгвэл өөр өөр насанд эмэгтэй хүний хөxөнд ямар зүйл тохиолддог вэ?

20 нас

Ranta Images / Shutterstock.com

Эмэгтэй хүний хөx 20 нас хүртэл томорсоор байна. Үүний учир шалтгаан нь жингийн хэлбэлзэл, мөн мэдээж хэрэг гормоны өөрчлөлттэй холбоотой байдаг. Түүнчлэн сарын тэмдэг ирэхээс хэдэн хоногийн өмнө хөxний булчирхай идэвхтэй болж, үр дүнд нь хөx тань хэмжээнээсээ бага зэрэг томорч, мэдрэмтгий болно.

Эмэгтэй хүн жирэмслэх үед бас хүүхдээ хөxүүлэх учир хөxний хэмжээ томордог байна.

 

30 нас

shurkin_son / Shutterstock.com

Эмэгтэйчүүд 30 нас хүрмэгц цээж хэсгийн арьс үл ялиг сунасан байдаг. Энэ нь жингийн хэлбэлзэлтэй шууд холбоотой. Төрсний дараа эмэгтэйчүүд хүүхдээ хөxүүлэх шаардлагатай болдог ба ингэснээр хөx унжиж, сул болох шинж тэмдэг ажиглагдана.

Хүүхдээ хөxүүлэхээс татгалзсан эмэгтэйчүүдийн хувьд хөx нь харьцангуй бага унжсан байх ба 20 настай байх үеийнхтэй нь адилхан харагдах нь бий. Энэ нь таталцалтай холбоотой буюу физикийн хуулиар биеийн хэсэг сунаж буй хэрэг юм.

 

40 нас

stockyimages / Shutterstock.com

40 наснаас хойш эмэгтэйчүүд унжсан хөxийг чангалах мэс ажилбар хийлгэх хандлагатай байдаг. Энэ насны эмэгтэй хүний цээж орчмын арьс нөсөөжих шинж тэмдэг илэрдэг ба үүнээс болж унжсан хөxний ойролцоох арьс сунадаг. Тогтмол дасгал хийх, шүршүүрт орох болон өөрийн хөxөнд тохирох даруулга зүүж болох ба ингэснээр таны хөxийг аль болох унжихаас сэргийлнэ.

 

50 нас

stockfour / Shutterstock.com

Хөx урьд өмнөхөөсөө илүү зөөлөн бас сулбагар болдог. Мөн олон төрлийн өвчин тусах эрсдэл нэмэгддэг. Иймд энэ насны эмэгтэйчүүд аль болох мэргэжлийн эмчид хандаж, 6 сар тутамд нэг удаа шаардлагатай зөвлөгөөг авч байх хэрэгтэй.

Ямар ч эмэгтэй хүн өөрийнхөө насанд гоё, сайхан харагддаг гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Тохирсон дотуур хувцас, сайхан ааш зан, эрүүл амьдралын хэв маяг байхад эмэгтэй хүн гоо үзэсгэлэнгээ хадгалсаар байх болно.

13
Ха ХаХа Ха
12
ГоёГоё
8
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *