Ванкуверын өвлийн олимпийн наадмын ялагчдын медалийн тавиур болон медаль гардуулах тавцан

0

Ванкуверын өвлийн олимпийн наадмын ялагчдын медалийн тавиур болон медаль гардуулах тавцан

Спортын ертөнцийн томоохон үйл явдал болох өвлийн олимпын энэ жилийн наадам канадын Ванкувер хотод энэ сарын 12-ноос 28-ныг дуустал үргэлжилнэ гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа бизээ. Олимпын наадмыг зохион байгуулах эрхийг авах явдал улс гүрнүүдийн хувьд нэр хүндийн хэрэг байдаг билээ. Хэрвээ тэрхүү эрхийг авч гэмээнэ наадмын бүхий л зохион байгуулалтыг асар нарийн, утга учир төгс хийхийг чухалчилдаг бөгөөд 2010 оны өвлийн олимпыг зохион байгуулах эрхийг авсан Ванкуверчууд хамгийн сэтгэл догдлом мөч болох олимпын медаль гардах агшинд онцгой чухал хэрэгтэй медаль авчрах тавиур, медаль гардах үед тамирчдын гарч зогсох тавцанг хэрхэн хийснийг харуулсан фото мэдээллийг та бүхэндээ сонирхуулъя. Энэхүү тавиур болон тавцангийн загварыг Ванкуверын өвлийн олимпын найруулагчаар ажиллаж байсан ч 2009 оны 8-р сард 39 насандаа зуурдаар хорвоог орхисон дизайнер Leo Obstbaum, үйлдвэрлэлийн дизайнер James Lee нар хамтран хийсэн юм. Ердөө 23-хан ширхэг хийгдсэн энэ тавцан яг л ар араасаа тасралтгүй үргэлжлэн хөврөх дов толгод, уул нурууд мэт харагдах нь Ванкуверын толгодорхог газар нутгийн илэрхийлэл болсон гэлтэй. 200 гаруй модон хэсгүүдээс бүрдэх тавцангийн түүхий эд болох улаан хуш, гацуур моддыг Канадын хамгийн баруун хэсэгт орших British Columbia мужаас авчирчээ. Тавцан бүрийн дээд талыг цастай адил харагдах нэгэн төрлийн химийн бодисоор зузаан бүрж өгсөн байна. Дашрамд хэлэхэд найруулагч Leo Obstbaum Ванкуверын олимп, параолимпын медалиуд, олимпын бамбарын загвар болон тус олимпын илэрхийлэл болсон Miga хэмээх домгийн баавгай, Канадын нууцлаг ойгоос ирсэн Quatchi нэртэй алмас, ан амьтдын хамгаалагч Sumi, Mukmuk гэгч тарвага гэсэн дөрвөн амьтны дүр төрхийг бий болгосон юм байна.

1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. moochii

    2010/02/11 at 11:01

    Eo foe boljee

  2. indanaa

    2010/02/11 at 12:06

    unen laitai ain

  3. nyamaa247

    2010/02/11 at 12:50

    goy haragdaj bna shuuu

  4. Omen

    2010/02/11 at 15:19

    hurdan boloosoi

  5. smile_hehe

    2010/02/11 at 16:08

    goyo boljee

  6. Bayaraa_9884

    2010/02/11 at 17:04

    hurch uzhiinsen

  7. AngelAsokoo

    2010/02/11 at 17:57

    aimar gar ajillagaatai bhaa

  8. bunnyy

    2010/02/11 at 19:01

    looks great

  9. sirusIP

    2010/02/12 at 00:22

    hehe Made Of Wood Geed alt aar hiihgvi yaaj bgan :-o

  10. Black_Hawk

    2010/02/12 at 00:47

    TNx

  11. kidoumaru

    2010/02/12 at 06:55

    poo yasan goy ed ve ;-)

  12. DuIZa

    2010/02/13 at 15:24

    goy goy

  13. maro

    2010/04/09 at 20:01

    estoi tasarchihsan hiisen bna ;-)

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *