Олон мянган хүний амийг аварсан эрэлхэг тагтаанууд

0

Буцах замаа олдог үнэхээрийн гайхалтай чадвартай нэгэн төрлийн тагтааг “ухаалаг тагтаа” хэмээн нэрлэдэг бол дайны үеэр түүнд “дайны тагтаа” хэмээх нэрийг өгсөн юм.

G. I. Joe

Дэлхийн 2-р дайны үеэр буюу 1943 оны 10-р сарын 18-ны өдөр Британийн цэргийн хүчин Германчуудын эзэлсэн Италийн Calvi Vechia хэмээх тосгон руу дайралт хийх болжээ. Уг газрыг АНУ-ын Агаарын хүчин маш аймшигтайгаар бөмбөгдөхөөр зэхээд байсан ба Британийн цэргийн хүчнийг очихоос өмнө Германчууд буцчихсан байлаа. АНУ-ын Агаарын бааз руу энэ тагтааны зөөсөн захидал 1000 гаран хүнийг алагдахаас аварсан ачтай юм.

Олон мянган хүний амийг аварсан эрэлхэг тагтаанууд 1

Cher Ami

Түүний нэр нь Францаар “Хүндэт найз” гэсэн утгатай. Уг эм тагтааг Францын тагтаа тэжээгч Британичуудад бэлэглэсэн бөгөөд Дэлхийн 1-р дайны үед Франц дах АНУ-ын Армийн сигналын корпуст харьяалагдаж байжээ. Тэрээр 1918 оны 10-р сард 77-р дивизийн алдагдсан батальеоныг олж илрүүлэхэд тусласан гавьяатай юм.

Олон мянган хүний амийг аварсан эрэлхэг тагтаанууд 2

Commando

Дэлхийн 2-р дайны үеийн Английн дайнч тагтаа маань маш чухал ач холбогдолтой мэдээллийг хүргэж өгсөн байдаг. Тэрээр нийт 90 даалгаврыг биелүүлснээс 3 нь маш чухал ач холбогдолтой байсан ажээ.

Олон мянган хүний амийг аварсан эрэлхэг тагтаанууд 3

Gimpy

Уг тагтаа нь Kaiser-ийн хүү байсан юм. Түүнийг дөнгөж төрөнгүүт нь л тэргүүлэх зэргийн тагтаа сургагч Fort Monmouth N.J-д хүлээлгэн өгсөн ажээ. Түүнд хэрхэн “хэрээ шиг шулуун” нисэхийг зааж өгсөн байна. Тус тагтаа нь нийт 52 дайнч тагтаанд багшилсан түүхтэй.

Олон мянган хүний амийг аварсан эрэлхэг тагтаанууд 4

Kaiser

Дэлхийн 1-р дайны Meuse тулааны үеэр Америкийн цэргийн хүчин түүнийг барьж авч сургасан юм. Түүнд нийт 100 гаруй шавь байсан бөгөөд 33 насандаа буюу 1949 онд нас баржээ. Тэрээр хамгийн урт насалсан тагтаа төдийгүй дэлхийн 2 дайнд оролцсон гэдгээрээ онцлогтой.

Олон мянган хүний амийг аварсан эрэлхэг тагтаанууд 5

Long John Silver “Stumpy”

Дэлхийн 1-р дайнд АНУ-ын Армид зүтгэж явсан тэрээр их бууны галанд 2 ч удаа ухаан алдаж унасан ч үүргээ бүрэн биелүүлжээ. Дайнд тэрээр нэг нүд, нэг хөлөө алдав. Арми түүнд нүдний халхавч, модон хөл хийж өгсөн байдаг. 2010 онд эрэлхэг тагтааны хөшөөг АНУ-ын Агаарын хүчний үндэсний музейд бахархалтайгаар залжээ.

Олон мянган хүний амийг аварсан эрэлхэг тагтаанууд 6

Mary of Exeter

Британийн дайнч тагтаа маань Дэлхийн 2-р дайны үеэр Үндэсний тагтааны албатай хамтран хэд хэдэн даалгаврыг амжилттай биелүүлсэн байдаг. Английн сувгийг гатлан үүргээ биелүүлчихээд Англи дахь өөрийн үүрэндээ нисэж ирж чадсан юм. Нийтдээ 3 удаа гэмтэл авч, үүрийг нь бөмбөгдсөний дараагаар гэмтэлгүй гарч ирсэн түүний тэсвэр тэвчээрийг үнэлэн 1945 онд түүнд хүндэтгэл үзүүлжээ.

Олон мянган хүний амийг аварсан эрэлхэг тагтаанууд 7

The Mocker

1917 онд төрсөн тагтаа маань Дэлхийн 1-р дайнд оролцож явсан бөгөөд 52 дахь даалгавраа биелүүлж байхдаа өөрийн зүүн нүд болон гавлын ясаа гэмтээжээ. Түүний гавьяаг үнэлж Distinguished service, French Croix de Guere медалиар тус тус шагнасан юм. Хамгийн сүүлийн дайнч тагтаа болсон тэрээр 1937 оны 6 сарын 15-нд нас баржээ.

Олон мянган хүний амийг аварсан эрэлхэг тагтаанууд 8

Paddy of Ireland

Нормандигийн тулаанаас кодтой мессежийг Англи руу хамгийн хурдан хугацаанд хүргэсэн тагтаа. 402 км зайг 4 цаг 50 минутанд туулж Холбоотны давшилтын талаарх үнэ цэнэтэй мэдээллийг зөөсөн дэлхийн түүхэн дэх хамгийн хурдан тагтаа билээ.

Олон мянган хүний амийг аварсан эрэлхэг тагтаанууд 9

Spike

1918 онд төрсөн тэрээр Дэлхийн 1-р дайны үеэр 50 даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн ба нэг ч удаа шархдаж байгаагүй ажээ. Энх тунх амьдарч байгаад 1935 оны 4 сарын 11-нд нас барсан.

Олон мянган хүний амийг аварсан эрэлхэг тагтаанууд 10

1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Б. Раднаабазар

    Б. Раднаабазар

    2015/07/22 at 17:56

    WHAT

  2. paaaaaaaaaah

    2015/07/22 at 18:40

    50 min 400 km aimar2 jinhen pro2

  3. Зочин

    2015/07/22 at 20:53

    Сэтгэгдэл *1917, 1918 onuudad torson tagtaa yaahaaraa 1 r daind oroltsson baij taarhav???

  4. Зочин

    2015/07/22 at 21:38

    Paddy of ireland
    flew 230 miles across the English Channel in four hours and fifty minutes
    4 цаг 50 минут гэж байгаа бус уу.
    Ямар онгоц биш дээ

  5. Зочин

    2015/07/22 at 22:59

    50 min mashinaas hurdan tagtaa bna sh dee

  6. Чинбаа

    2015/07/22 at 23:08

    Paddy of Ireland тагтаа 370км-ыг 4 цаг 50 минтанд туулсан.

  7. ЗочинMEDDEG NI BNA BI

    2015/07/23 at 15:40

    Сэтгэгдэл *YU CH MEDEXGVI NUSNUUD TA NAR SETGEGDEL BICHEED XEREGGVI ZA

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *