Та унтаж чадахгүй орон дотроо хөрвөөдөг үү? Тэгвэл энэ арга ердөө хэдхэн минутын дотор таныг бөх нойрсоход тусална

10

Хэрэв та шөнө хангалттай сайн унтаж чадахгүй байвал, энэ нь таны амьдралд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Нойрны дутагдал нь жин нэмэх, тархи удаан ажиллах, дархлааны систем муудах зэрэг олон сөрөг нөлөөтэй билээ. Түүнчлэн шөнө 5 эсвэл түүнээс бага цаг унтах нь зүрхийг өвчлүүлэх магадлалыг 15%-иар нэмэгдүүлдэг болохыг мэргэжлийн эмч нар анхааруулж байна.

Олон хүнд шөнө унтаж чадахгүй байх асуудал тулгардаг. Энэ нь ажлын стресс, өр зээл эсвэл гэр болон бие организмын асуудалтай ихэвчлэн холбоотой байдаг ба та бидний хүргэж буй дараах амьсгалын техникийн тусламжтай уг асуудлыг шийдвэрлэж болно.

Энэхүү энгийн амьсгалын техникийг “4-7-8” гэж нэрлэдэг.

Эхлээд хэлээ тагнайндаа сайтар хүргэнэ /ингэхдээ дуусан дуустал хэлээ тагнайнаасаа хөдөлгөж болохгүй/. Дараа нь амьсгаагаа гаргаж, уушгиа суллана.

Үүний дараа амаа хааж, хамраараа амьсгалах хэрэгтэй ба ингэхдээ 4 хүртэл тоолох учиртай. Тэгээд амьсгалаа барьж, 7 хүртэл тоолоод, хуримтлуулсан амьсгалаа сайтар гаргах ба ингэхдээ 8 хүртэл тоолно /энэ үед амьсгаа гарахад исгэрэх чимээ сонсогдоно/. Үүнийг 4 удаа давтах ёстой.

Доктор Эндрью Вейл энэ техникийг өдөрт дор хаяж 2 удаа /ингэхдээ тус бүрд нь 4 удаагийн давтамжтай/ туршиж үзэхийг санал болгож байна. Эхний сарын дараа 8 удаагийн давтамжтай болгоно.

“2 сарын дараа, 3 сарын дараа энэ техник таны бие физиологид нөлөөлнө. Зүрхний хэмнэл тогтворжиж, цусны даралт буурч, хоол боловсруулах эрхтний тогтолцоо сайжирна.” хэмээн Вейл зөвлөж байна.

Бусад аргууд

Та сайн унтаж амрахыг хүсэж байвал дараах аргуудыг мөн туршиж үзэх боломжтой:

  • Нойрны тэмдэглэл хөтлөх. Өдрийн турш хичнээн хэмжээний кофеин агуулсан зүйл ууж байгаа /хэдийд/, хэр их дасгал хийж байгаа, унтахын өмнө болон боссоныхоо дараа юу идэж байгаагаа тэмдэглэж бич. Ингэснээр та унтах болон бусад зүйлс хоорондоо хэрхэн хамааралтай болохыг олж мэдэх боломжтой.
  • Сэрүүн байлгах. Өрөөний температурыг бага байлга. Олон хүн өрөөний температур сэрүүн байхад амархан унтаж чаддаг байна. Термометрийг цельсийн 18 хэм болгох эсвэл сэрүүхэн байлгах ор хөнжлийн даавуу сонго.
  • Хэрэв та унтаж чадахгүй байвал босож хэдэн минут хөдөлгөөн хийгээрэй. Заримдаа сэтгэл зовниж хэвтсээр байх нь унтахад саад учруулдаг. Телевиз үзэх болон гар утас хэрэглэх хэрэггүй, учир нь хурц туяа гаргадаг дэлгэц таны нойрыг улам сэргээх болно.
  • Намуухан хөгжим тавь. Орондоо орохын өмнө классик хөгжим 1 цагийн турш сонсох нь унтахад тусална /амрах эсвэл уйтгар гунигаа үргээхэд энэ аргыг ашиглаж болно/.

Анхааруулга: Хэрэв танд унтаж чадахгүй байх, нойргүйдэх асуудал тогтмол ажиглагдах болсон бол мэргэжлийн эмчид хандаж, асуудлыг улам дордохоос сэргийлж, тохирох эмчилгээ хийлгээрэй.

Та унтахын тулд ямар арга хэрэглэдэг вэ? Бидэнтэй өөрийн аргаасаа хуваалцаарай.

116
ХөөрхөнХөөрхөн
45
Ха ХаХа Ха
45
ТэнэглэлТэнэглэл
44
ГайхмаарГайхмаар
44
ГоёГоё
19
БахархмаарБахархмаар
16
БурууБуруу
15
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Nanka Preciuos

    Nanka Preciuos

    2018/12/05 at 20:52

    Uuriintsolmon Tsogtsaihan

  2. Ану Бадрахцог

    Ану Бадрахцог

    2018/12/05 at 21:01

    Narantsatsral Tumurbaatar

  3. Чулуунаа Балигаа

    Чулуунаа Балигаа

    2018/12/05 at 22:58

    Unsh daa ohin mine

  4. Отгон Отгоо

    Отгон Отгоо

    2018/12/06 at 17:24

    Ч. Санчирмаа

  5. Narantsetseg Ayushjav

    Narantsetseg Ayushjav

    2018/12/06 at 18:46

  6. Sugardorj Lhagba-Ochir

    Sugardorj Lhagba-Ochir

    2018/12/06 at 20:42

    Battulga Davaasuren

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *