Духан дээрх үрчлээг гэрийн нөхцөлд бүдгэрүүлж, арилгах байгалийн гаралтай 5 арга. Таны арьсанд тэжээл, чийг өгч илүү толигор болгоно!

0

Духан дээрх үрчлээ насжилт, давтамжтай нүүрний хувирал, ген болон нарны хурц туяанаас болж үүсэж эхлэх магадлалтай байдаг. Духан дээрх үрчлээг тэр чигт нь арилгаж чадахгүй ч, зарим нэг байгалийн гаралтай аргуудын тусламжтай бүдгэрүүлэх бүрэн боломжтой. Хамгийн чухал нь арьсны чийгшил болон уян хатан байдлыг сэргээхэд туслах бүтээгдэхүүн болон арга техникт гол анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Бид хэд хэдэн төрлийн, хоорондоо өөр аргуудыг судалж та бүхэнд хүргэхээр бэлдлээ. Та эдгээрээс нэгийг нь сонгон, өдөр тутамдаа ашиглахад илүү дөхөм байх болов уу гэж бодож байна.

1. Гадил

Гадил арьс арчилгаанд гайхалтай сайн нөлөөтэй. Тэр дундаа духанд. Найрлаганд нь агуулагддаг витамин болон байгалийн тоснууд нь арьсыг эрүүл байдлаар дэмждэг. Хамгийн чухал нь гадилыг ашиглах үнэхээр хялбар. Таны хийх ёстой зүйл бол ¼ хэмжээтэй гадилыг өтгөн зуурмаг болтол нь нухах юм.

Дараа нь духандаа нимгэхэн түрхэж 15-20 минут байлгана. Үүнийхээ дараа бүлээн усаар угаах бөгөөд таны дух илүү гөлгөр, чийглэг болсон юм шиг мэдрэгдэнэ.

© depositphotos.com, © shutterstock.com

 

2. Исгэлэн жимс

Исгэлэн жимс нь витамин E, C амин дэмүүдээр баялаг бөгөөд эдгээр нь арьсыг илүү толигор болгох үйлчилгээтэй эрдэс бодисуудаар хангаж, мөн арьсны эрүүл мэндийг сайжруулах ач тустай. Та өөрийн сонгосон исгэлэн жимсийг (нимбэг, жүрж, бэрсүүт жүрж гэх мэт) шууд духан дээрээ түрхэж, 10 минут байлгаад угаахад хангалттай. Энэ бол гайхалтай үр дүнд хүрэхэд туслах энгийн маск юм.

Саванд ¼ аяга шинэхэн жүржийн шүүс болон гурил хийнэ – өтгөн зуурмаг болтол нь сайтар хутгана. Үүнийгээ духандаа түрхэж 20 минут болоод бүлээн усаар зайлна.

© depositphotos.com

 

3. Байгалийн тоснууд

Кокос болон оливын тос хоёулаа арьсны уян хатан байдлыг чийгшүүлэх замаар сайжруулдаг. Хуурай арьсанд хангалттай уян хатан байдал байдаггүй бөгөөд үүнээс болж, үрчлээ илүү тодордог. Духаа чийгшүүлэхэд анхаарснаар арьс илүү уян хатан болох магадлалтай.

Нүүрээ угаасныхаа дараа орондоо орохын өмнөхөн олив эсвэл кокосын тос түрхээрэй. Тос тэр даруйдаа духны үрчлээнд нөлөөлөх бөгөөд арьс тослог мэдрэмжийг мэдрэхээ больтол иллэг хийж өгөөрэй. Хэрэв та хүсвэл, уг хоёр тосыг хамтад нь хольж хэрэглэсэн ч болно.

© shutterstock.com, © shutterstock.com

 

4. Өндөгний цагаан

Өндөгний цагааныг духны арьсыг сайжруулахад ашиглаж болно. Гэсэн хэдий боловч, өндөгний цагааныг дангаар нь бус, зөгийн балтай хольж хэрэглээрэй. Энэ маск духан дээрх үрчлээг бүдгэрүүлээд зогсохгүй, давхар арьсны өнгийг сайжруулах ач тустай.

Саванд 1 хоолны халбага зөгийн балыг 1 ширхэг өндөгний цагаантай хамт хийж холино. Үүнийгээ духандаа түрхэнэ (эсвэл нүүр болон хүзүүндээ тэр чигт нь). 15 минут байлгасны дараа хүйтэн усаар угаана.

© depositphotos.com, © depositphotos.com

 

5. Духны дасгал

Духны булчинг ачааллуулах нь үрчлээг багасгаж, унжсан зовхийг засах ач тустай байдаг. Хэрхэн хийх вэ:

  • Нүдэн дээрээ гараа “С” хэлбэртэйгээр байрлуулна. Долоовор хуруугаа хөмсгөн дээр, эрхий хуруугаа хамрынхаа хоёр талд буюу хамрын нүхний дээр байрлуулна.
  • Гараа хоёр тийш болон доош хөдөлгөх бөгөөд ингэхдээ цээжээ товойлгож, мөрөө эргүүлнэ.
  • Нүдээ аль болох том нээж 5 секунд барина. Долоовор хуруугаараа хөмсгөө хөдөлгөхөөс сэргийлж дарна.
  • Нүдээ 5 удаа цавчаад, дараа нь анина. 5 секунд амраад, 2-оос багагүй удаа давтаж хийгээрэй.
© depositphotos.com

Та арьс арчилгааны ямар аргыг гол төлөв ашигладаг вэ? Та өмнө нь духныхаа арьсанд зориулж ямар бүтээгдэхүүн хэрэглэж байсан бэ?

6
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *