Ахмад настнуудын хувьд тэтгэвэрт гарах нь амьдралыг уйтгартай болгодог: хийгээд байх их зүйл байхгүйгээс гадна амьдрал нэгэн хэвийн давтамжтайгаар өнгөрч, уйтгартай санагддаг. Гэхдээ Сакнт Петербург хотод амьдардаг 58 настай Марина Бадиановагийн хувьд асуудал өөрөөр яригдана – косплейд зориулж, хувцсаа өөрийнхөө гараар урладаг түүний хувьд чадварлаг гэрэл зурагчдын тусламжтай олон хүний нүдийг хужирлах гайхалтай бүтээлүүдийг амилуулжээ. Тэрээр одоогийн байдлаар стимпанк, түүхэн, уран зохиолын болон үлгэрийн гээд маш олон косплей дүрүүдэд хувирсан бөгөөд эдгээрээс харахад түүнд урлаж чадахгүй хувцас гэж бараг байхгүй ажээ.
Энэ бүхэн анх охиныхоо зураг авалтад зориулж, хувцас сонгож өгсөн үеэс нь эхэлжээ. Түүнд зураг авах, хувцас сонгох үйл явц үнэхээр их таалагдсан учраас өөрөө туршиж үзэхээр шийдсэн байна. Нэг удаа тэр загварлаг хатагтайн хувцас өмсөж гэртээ ирэх замд нь залуухан гэрэл зурагчин түүнд санал тавьж, зургийг нь авчээ. Тухайн үед Маринагийн сэтгэл хөдлөхийн зэрэгцээ сандарч байснаас гадна, өөрийгөө юу хийгээд байгаагаа ч мэдэхгүй байсан гэнэ. Энэ мэтчилэн тэр туршлагажиж эхэлжээ. Түүнд зураг авахуулах таалагдаж эхэлсэн бөгөөд эхэн үетэйгээ харьцуулахад одоо илүү амжилттай зураг авахуулдаг болсон байна. Ингээд хувцас урлах, зураг авахуулах түүний хобби болсон юм.
Дээрх явдал 2015 онд болж байв. Тэгвэл сүүлийн 6 жилийн хугацаанд Марина далайн дээpэмчин, хатан хаан, гүнгийн авхай, хөгшин шyлам, чөтгөp, тосгоны эмгэн, эсрэг дүрийн эмэгтэй болон өөр бусад олон дүрүүдэд хувирч, тэр болгоноо гэрэл зураг болгон үлдээжээ.
1.
2.
3.
4.
5.
6.
7.
8.
9.
10.
11.
12.
13.
14.
15.
16.
17.
18.
19.
20.
21.
22.
23.
24.
25.
26.
27.
28.
29.