Ус зайлуулах хоолойд гацсан охиныг гал сөнөөгчид гаргаж авчээ

0


16 настай Элла Санки нохойгоо салхилуулж яваад замын хажуугийн ус зайлуулах хоолойд шинэхэн iPhone гар утсаа унагачихжээ. 2-хон долоо хоногийн өмнө гэрээгээр авсан утсаа ингээд хаячихыг хүсээгүй охин ус зайлуулах хоолой руу орохдоо өөрийгөө гацчихна гэж огт бодоогүй байна. Охиныхоо тусламж гуйн хашхирахыг сонссон 36 настай ээж Жоанн Бирченауф ирж байдлыг хараад 999 руу залгаж, тусламж дуудсанаар 3 гал сөнөөгч охиныг татаж гаргажээ. Астол коллежийн оюутан охин утсаар ярьж дуусаад гар утсаа халаасандаа хийх гэтэл доош унагааснаар ийм явдал болсон байна. Элла хэлэхдээ “Тэд намайг гаргамагц би гэр рүүгээ гүйж, угаалгын өрөө рүү орсон. Би энэ бол зүгээр л ус гэж бодож байсан ч надад өөр бодол байгаагүй. Гэхдээ бүх үеийн турш би инээсээр байсан. Би байдлыг хөгжилтэй талаас нь харсан. Тарган гэх мэтээр миний тухай цөөн хэдэн онцгүй сэтгэгдлүүд байсан ч би үүнд эмзэглэхгүй байхыг хичээж байгаа.” гэжээ. Муу усны хоолойд гацсан Эллагийн зураг Facebook, Twitter-ээр асар хурдан тархсан байна.






0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *