
Дэлхийд алдартай Бразил загвар өмсөгчийн өөрчлөлт сошиал сүлжээ хэрэглэгчдийг алмайруулж байна.
Адриана 41 настай бөгөөд саяхан гурав дахь хүүхдээ төрүүлсэн юм. Тайзан дээр удаан үзэгдээгүй тэрээр CR Runway төслийн хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээнд саяхан оролцож багагүй жин нэмсэн төрхөөрөө олныг шуугиулжээ.

Цасан цагаан өнгийн урт даашинзтай, нилээдгүй жин нэмсэн дүр төрх нь үзэгчдэд ихэд таалагджээ. Сул хаясан нөмрөг ч загвар өмсөгчийн “plus size”-ийг нуун далдалж чадсангүй.

Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэрүүдийн барьдаг дэглэм гадаад төрх, бие галбирыг өөгүй барихад ихэд нөлөөлдөг. Адриана бусдын шүүмж зэргийг үл тооно, тэрээр аз жаргалыг бүрэн мэдрэн амьдарсаар л байна. Тэрээр ил задгай хувцас өмсөн гунхалзан алхана.

Загвар өмсөгч, түүний хайртай залуу гурав дахь хүүхдээ өлгийдөн аваад удаагүй байна. Тэд хүүхдэдээ маш сонирхолтой нэр сонгосон ба энэ нь сошиал хэрэглэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. “Циан” гэдэг нэр хайрласан юм. Уг өнгө нь цэнхэр болон ногоон хоёрын завсрын өнгө гэж Лиам тайлбарласан ба нялх хүүгийнх нь нүдний өнгө яг л ийм учраас тус гэр бүлийнхний хувьд хамгийн дуртай өнгө нь болсон гэжээ.
Уншигч танд алдарт загвар өмсөгчийн шинэ дүр төрх таалагдаж байна уу?








Hunnu
2023/01/01 at 22:50
Bn uu bish bn ve? gej asuultaa zuv tavildaa