Канадын Адамс гол дахь улаан яргай загасны үржлийн их нүүдэл

0

Канадын Адамс гол дахь улаан яргай загасны үржлийн их нүүдэл


Адамс гол нь Канадын Бритиш Колумб дахь Фразер голын цутгалан. Энэхүү гол нь Умард Америк дахь улаан яргай загасны үржлийн хамгийн чухал газруудын нэг юм. Хамгийн сонирхолтой нь 10-р сард тохиох үржлийнхээ үеэр сая сая улаан яргай загас Адамс голын адаг руу нүүдэллэдэг. Улаан яргай загаснууд түрс шахах газраасаа Өмнөд Томпсон гол руу, дараа нь Фразер гол руу аялж, Номхон дөлгөөн далай руу очдог. Гурван жилийг задгай далайд өнгөрүүлсний дараагаар улаан яргай загаснууд дараагийн аялалаа Аляскын эрэг, Алиатын арлууд руу хүрэхээр эхлүүлдэг.Дараа нь буцаад Адамс гол руу аялах тэдний аялалын замын урт 4000 орчим километрт хүрдэг. Улаан яргай загаснуудын Фразер хавцлаас урсан ирэх голын боргио, хурдан урсгалаар залуурдуулан урсгал сөрөн аялах хүнд хэцүү аялал ердөө 17-хон хоногт багтдаг. Аялалын хугацаанд зуны сүүлээр биедээ нөөцөлж авсан таргаараа тэжээгдэн өөр юу ч иддэггүй бөгөөд яг энэ үедээ яргай загаснууд өвөрмөц улаан өнгөө олж авахын зэрэгцээ эр загаснууд нь том бөгтөр нуруу, хэрцгий шинжтэй дэгээ бүхий амтай болдог байна.
Дөрвөн жилд нэг удаа тохиох энэ үйл явдлын үеэр 10-15 сая улаан яргай загас Фразер голын адгаас урсгал сөрөн 12 километрийн замыг туулж, нийтдээ 4000 км сэлж, Адамс гол руу хүрдэг.

[ XopoM.com ] фото

Адамс голын адаг бол тэдний түрсээ шахаад үхдэг эцсийн цэг юм. Яргай загас энд жил бүр ирдэг ч гэсэн томоохон хэмжээний шилжилт хөдөлгөөн нь дөрвөн жилд нэг л удаа болдог байна.

[ XopoM.com ] фото

Дээр дурдсанчлан улаан яргай загаснуудын аялал цикл хэлбэртэй байдаг. Томпсон гол, дараа нь Фразер гол, дараа нь Номхон дөлгөөн далай, задгай далай дахь гурван жилийн амьдралын дараа Аляскын эрэг болон Алиатын арлууд, буцаад Адамс гол. Энэ бол тэдний аялалын маршрут.

[ XopoM.com ] фото15 сая яргай загаснаас зөвхөн 2 сая нь л эцсийн цэгтээ хүрдэг.
[ XopoM.com ] фото

Түрсээ шахахад тохиромжтой газар олсон эмэгчин яргай загас 10-40 хүртэл инчийн нүх ухах зуур эрэгчин яргай загас ойролцоо нь хүлээн урилгагүй зочдыг хөөж байдаг байна. Эмэгчин яргай загас ягаавтар өнгөтэй 3500 орчим өндөг гаргах ба эрэгчин тэдэнд үр тогтооно. Энэхүү хос том ширхэгтэй элс бүхий нүх рүү унах бөгөөд элс тэднийг бусад махчингууд болон шувуудаас нуудаг байна.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

Яргай загасны аялалын замд өлсгөлөн баавгайнууд, хулгайн анчид гэх мэт олон аюул тэднийг отож байдаг. Хэдийгээр хориглосон байдаг ч Калифорниос Аляск хүртэл загасчид ямар ч хамгаалалтгүй яваа яргай загаснуудыг хялбархан барьдаг.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

Яргай загас түрсээ шахах явдал нь үзүүштэй зүйлийн нэг. Маш олон жуулчид энд энэхүү гайхалтай үзэгдлийг үзэхээр ирцгээдэг.
[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. ass_kiss

    2012/07/01 at 13:36

    hehe

  2. SoL0

    2012/07/01 at 14:31

    bas l olon bn shv

  3. baagii_mb2

    2012/07/01 at 14:43

    nice

  4. MUNHJARGALTUGULDUR

    2012/07/01 at 17:21

    arai olon

  5. Suiton

    2012/07/01 at 19:00

    бас л байна аа байна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *