Дэлхий даяар алдартай олон супер баатруудын дүрийг бүтээж байсан гэдгийг нь бидний төдийлөн мэддэггүй 13 алдартан

0

Алдартай супер баатрын дүрд тоглож алдар нэрийг олсон жүжигчид цөөнгүй. Гэвч эсрэгээрээ олон алдартай баатруудын дүрийг бүтээсэн ч огтхон ч анзаарагдалгүй өнгөрсөн эрхмүүд ч бас олон байдаг ажээ. Манай сайт уншигч танд бидний мэдэх олон супер хүчтэй баатрын дүрийг бүтээж байсан 13 жүжигчнийг танилцуулж байна.

1. Chris Evans

© Fantastic Four / Twentieth Century Fox and co-producers, © Captain America: Civil War / Marvel Studios and co-producers, © Lightyear / Pixar Animation Studios and co-producers

Урлагийн замналдаа олон гайхалтай дүрийг амилуулсан тэрээр хэд хэдэн супер баатрын дүрд тоглоод амжсан нэгэн. 2005 онд тэрээр “Fantastic Four” кинонд гол дүрийг бүтээж байсан бол 2011 онд Марвель студийн өөр нэгэн супер баатар болох Ахмад Америкийн дүрийг амилуулсан юм. Түүнчлэн тэрээр энэ онд нээлтээ хийх “Toy Story” хүүхэлдэйн киноны Buzz Lightyear-ийн дүрд дуу оруулжээ.

 

2. Ben Affleck

© Daredevil / Daredevil and co-producers, © Justice League / Warner Bros. and co-producers

Zack Snyder найруулагчийн бүтээсэн “Batman” киноны гол дүрийг бүтээж байсан жүжигчин Ben Affleck өмнө нь 2003 онд “Daredevil” кинонд ч мөн супер хүчтэй баатрын дүрийг бүтээж байв.

 

3. Christian Bale

© Batman Begins / Warner Bros. and co-producers, VALERIE MACON/AFP/East News, © Thor: Love and Thunder / Fox Studios Australia and co-producers

Нэгэн цагт Batman-ын дүрийг бүтээж, алдар нэрийг олж явсан жүжигчин Christian Bale хожим “Thor:Love and Thunder” кинонд Gorr хэмээх бурхны дүрийг бүтээсэн юм.

 

4. Ryan Reynolds

© Green Lantern / Warner Bros. and co-producers, © Deadpool / Twentieth Century Fox and co-producers

2011 онд “Green Lantern” киноны гол дүрийг бүтээсэн ч асар их шүүмжлэл дагуулсан тул ахин супер баатрын дүрд тоглохгүй хэмээн ам гарч явсан жүжигчин Ryan Reynolds 2016 онд “Deadpool” киногоороо асар их амжилтын эзэн болсон билээ.

 

5. Aaron Taylor-Johnson

© Kick-Ass / Marv Films and co-producers, © Avengers: Age of Ultron / Marvel Studios and co-producers

“Avengers: Age of Ultron” киногоороо олонд танигдсан жүжигчин Aaron Taylor-Johnson өмнө нь “Kick-Ass” кинонд эсрэг дүрийн баатрын дүрийг бүтээж байсан ажээ.

 

6. Oscar Isaac

© X-Men: Apocalypse / Twentieth Century Fox and co-producers, Invision/Invision/East News, © Moon Knight / Moon Knight and co-producers

Алдарт “Star Wars” киноны Poe Dameron-ын дүрийг бүтээсэн жүжигчин Oscar Isaac 2016 онд “X-Men:Apocalypse” кинонд, энэ жил нээлтээ хийсэн “Moon Knight” кинонд мөн дүр бүтээж байжээ.

 

7. Halle Berry

© Catwoman /Warner Bros. and co-producers, © X-Men: The Last Stand / Twentieth Century Fox and co-producers

2000-аад оны эхэн үед “X-Men” киноны Storm-ын дүрээрээ алдаршиж явсан тэрээр 2004 онд Catwoman-ын дүрийг мөн бүтээж байжээ. Гэхдээ тэрбээр тус дүрээрээ асар их сөрөг шүүмж авч, Оны хамгийн муу эмэгтэй жүжигчин гэх цолыг ч хүртэж байсан гэдэг.

 

8. Kate Mara

© Iron Man 2 / Paramount Pictures and co-producers, © Fantastic Four / Twentieth Century Fox and co-producers

“Fantastic Four” киноны үл үзэгдэгч эмэгтэйн дүрийг амилуулж явсан Kate Mara “Iron Man 2” кинонд ч мөн харагдаад өнгөрдөг ажээ.

 

9. Michael B. Jordan

© Fantastic Four / Twentieth Century Fox and co-producers, © Black Panther / Marvel Studios and co-producers

“Black Panther” киноны Killmonger-ийн дүрийг бүтээсэн жүжигчин эр 2015 онд “Fantastic Four” кинонд гол дүрийг бүтээж байсан билээ.

 

10. Gemma Chan

© Captain Marvel / Walt Disney Pictures and co-producers, © Eternals / Marvel Studios and co-producers

“Captain Marvel” кинонд Minn-Erva-ын дүрийг бүтээсэн тэрээр “Eternals” кинонд Sersi-ийн дүрд тогложээ.

 

11. Brandon Routh

© Superman Returns / Warner Bros. and co-producers, © Arrow / Berlanti Productions and co-producers

Superman-ын дүрийг бүтээх завшаан тохиосон цөөн хэдэн жүжигчний нэг болсон тэрээр “Arrow” болон “The Flash” цувралуудад Atom хэмээх супер баатрын дүрийг бүтээжээ.

 

12. Scarlett Johansson

© The Avengers / Marvel Studios and co-producers, © The spirit / Lionsgate and co-producers, © Ghost in the Shell / Paramount Pictures and co-producers

Кино сонирхогчдын дунд хайр хүндлэлийг нь хүлээсэн олон сайхан дүрүүдийн эзэн болсон жүжигчин Scarlett Johansson “Avengers” цувралд Black Widow-ийн дүрийг бүтээж байсан бол “The Spirit” кинонд эсрэг дүр бүтээж, “Ghost in the Shell”-д мөн тоглож явжээ.

 

13. Elliot Page

© X-Men: The Last Stand / Twentieth Century Fox and co-producers, © The Umbrella Academy / Dark Horse Entertainment and co-producers

“X-Men” киноны Shadowcat мутантын дүрээрээ олонд танигдсан тэрээр саяхан “The Umbrella Academy” цувралын Viktor Hargreeves-ийн дүрийг бүтээх болсон билээ.

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *