Япон “чих буюу Наран мандах улсын цэpэг эрс дэлхийн хоёрдугаар дaйны үед яагаад ийм хачин малгай өмсдөг байсан бэ?

0

Япончууд дaйн тyлааны үед зөвхөн дуулга малгай өмсдөггүй байлаа. Тэдний хувцаслалтын бүрдэлд хар-ногоон өнийн унжсан “чих”-тэй хачирхалтай малгай багтаж байв. Ямар үүрэгтэй “чих” байсан юм бол?

Сэн-бо. 1930-аад оны үед өөрийн хил хязгаараасаа хальж бусад улс оронтой буюу Хятад, Манж зэрэг улстай дaйн хийхэд зохион бүтээсэн цэpгийн даавуун малгайг ийн нэрлэдэг.

cdn01.ru

Уг “чих”-ийг дээд комaндлалын захиалгаар нэмсэн гэдэг. Элдэв төрлийн хорхой шавжтай газар нутгаар бaйлдах цэpэг эрсийн чихийг хамгаалах зорилготой ажээ. Зүүн-Өмнөд Азийн бүс нутгийн цаг агаар чийглэг тул төрөл бүрийн хорхой шавж ихээр үрждэг.

yandex.ru

Сэн-бо малгайны чих нисдэг, мөлхдөг, үсэрдэг, шигддэг, хаздаг бүх л төрлийн хорхой шавж чихэнд орохоос хамгаална. Харин малгайны саравч цэpэг эрсийг нарнаас хамгаалж байжээ.

novate.ru
novate.ru

Малгайны “чих” нь зөвхөн чихийг хамгаалаад зогсохгүй мөн хүзүүг ч хамгаалах үүрэгтэй. Эхлээд америкчууд япон цэpгүүдийн малгайг их л шоолж тохуурхдаг байсан гэдэг. Тyлаанд орж дaйснаа улам илүү ойлгож, тоос шороо, хорхой шавжтай “найзалж” эхэлснийхээ дараа унжих “чих” ямар хэрэгтэй болохыг ухаарчээ.

pinimg.com

“Predator” кино бүтээгчид харь гарагийн амьтны толгойн гоёлыг сэн-бо-гоос санаа авсан гэсэн цуу яриа ч байдаг. Малгайн даавуун “чих” нь сүлжмэл үс болон хувирчээ.

18
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
7
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *