Жин хасаж турах үед таны хэдэн настайгаас хамаарч арьсанд ямар өөрчлөлтүүд гардаг вэ? Ямар арга хэмжээ авч унжсан арьсыг арилгах вэ?

3

Мэдэгдэхүйц илүүдэл жин хаях – энэ бол маш том амжилт бөгөөд багагүй хүч хөдөлмөр, цаг зарцуулсан ажлын үр дүн. Та үр дүнгээ харан баясаж байх хооронд бас өөр нэг асуудалтай зайлшгүй тулгарна – арьсны асуудал. Энэ асуудалтай тэмцэж эхлэхээс өмнө турахад наснаас хамааран ямар ямар өөрчлөлт гардаг болохыг мэдэж авах нь зүйтэй юм.

Olena Zaskochenko / Shutterstock.com

 

18-25 нас

Энэ насанд бага зэрэг тайван байж болно, яагаад гэвэл бие махбодь яг л цаг шиг ажиллаж байгаа. Эдгээр насны хүмүүсийн бодисын солилцоо нь идэвхтэй явагддаг бөгөөд коллагены ялгаруулалт нь сайн байдаг. Тийм учраас арьсанд гарах өөрчлөлтөд бага хүч зарцуулна. Цэвэр ус сайн ууж бай, арьс цэвэрлэгээний зөөлөн бодис хэрэглэ, антиоксидант ихээр агуулсан хоол хүнс түлхүү хэрэглэнэ.

RomarioIen / Shutterstock.com

 

25-35 нас

Энэ үед олон үйл явц удааширч эхэлдэг, тиймээс хоол хүнсэндээ илүү их анхаарал тавьж, спортоор хичээллэх шаардлагатай болно. Олон эмэгтэйчүүд чанд хоолны дэглэм баримталж эхэлдэг, энэ нь арьсанд сөргөөр нөлөөлдөг муу талтай. Өөрт тохирох хоолны дэглэм сонгохыг хичээгээрэй, үүний хажуугаар амин дэм, эрдэс бодис агуулсан хоолны нэмэлт тэжээл хэрэглэсэн ч болно.

LStockStudio/ Shutterstock.com

 

35-45 нас

Энэ насанд гэнэт л бүх зүйлээ өөрчлөхийг хүсдэг: үсний засалтаас эхлээд амьдарч байгаа газраа хүртэл. Арьсны уян хатан чанар алдагдаж эхэлдэг бөгөөд гадны нөлөөнд амархан автана. Өөрт шаардлагатай амин дэм, эрдэс бодисыг авч байхуйц зөөлөн хоолны дэглэм сонгохыг хичээнэ, мөн арьсанд сөргөөр нөлөөлөх аливаа зүйлсээс хамгаалж байх хэрэгтэй. Өдөр болгон нүүрний гимнастик хийх, коллагенаар баялаг бүтээгдэхүүн түлхүү хэрэглэхийг хичээнэ.

B-D-S Piotr Marcinski / Shutterstock.com

 

45+

Бодисын солилцоо хэдий удааширсан ч гэлээ үүнийг хурдасгах боломж бий, ингэснээр илүүдэл жингээ хаяхад тусална. Зөвхөн хоол хүнсэндээ анхаараад зогсохгүй мөн биеийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих нь зүйтэй: эрүүл агаарт алхах, йог, бассейнд явах. Мөн авсан болон зарцуулж байгаа калорийн тэнцвэрт байдлыг хангах тал дээр анхаараарай. Хангалттай ус ууж, өөрийн насанд тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэнэ.

heatherslemongrassliving / instagram

 

Турж байхдаа арьсандаа хэрхэн анхаарал тавих вэ?

  1. Хэдэн ч настай байсан хамаагүй арьсаа байнга чийгшүүлж байх ёстой. Ялангуяа хоолны дэглэм баримталж байгаа бол арьс чийгшүүлэх тусгай бүтээгдэхүүн хэрэглэнэ, мөн шингэн ихээр агуулдаг ногоо, жимс түлхүү хэрэглэхийг зөвлөж байна.
  2. Арьсны үхэжсэн эд эсийг байнга гуужуулж цэвэрлэж байх ёстой. Мэргэжлийн гоо сайхны эмчээс зөвлөгөө авах эсвэл гэрийн нөхцөлд скраб бэлдсэн ч болно.
  3. Турсны дараа арьс өөрөө агшина гэж байхгүй, тийм учраас арьсны ариун цэвэр, арчилгаанд онцгой анхаарал хандуулна.
  4. Нарнаас хамгаалах тос хэрэглэхээ огт мартаж болохгүй.

Зөв арчилгаа таны арьсны эрүүл мэндийг дэмжихээс гадна залуу төрхөө удаан хадгалахад тусална. Танд өөрийн гэсэн арчилгааны нууц байдаг уу?

9
ХөөрхөнХөөрхөн
7
Ха ХаХа Ха
6
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *