Зууханд хийхгүйгээр шууд хийх боломжтой шоколадтай бялууны жор. Амттай бас хялбархан

2

Болгохгүйгээр шууд хийдэг амттан ямар амархан бөгөөд амттай гэж бодно? Ямар нэгэн амттан идмээр үед хийхэд маш хялбар, шарах шүүгээ асаах ч хэрэггүй.

Болгохгүйгээр хийх энгийн бялууны жорыг та бүхэн сонирхоцгооно уу. Маш хурдан, бас 4-хөн орцтой төсөв хэмнэх энэ бялууг шарах шүүгээгүйгээр, өндөг болон гурилын орцгүйгээр хийнэ. Намар цаг ч ирж байна, гэртээ суугаад халуун цайтай амттан идмээр тэр л улирал ирж байна шүү дээ.

Энэ бялуунд онцгой зүйл юу ч байхгүй. Бялуу хийхэд танд 10 минут байхад л хангалттай. За, эхэлцгээх үү дээ?

Болгохгүйгээр хийх бялууны жор

Орц:

  • 220 гр жигнэмэг
  • 220 гр хар шоколад
  • 160 мл цөцгий
  • 2 х.х цөцгийн тос

Гадна чимэглэлд:

  • 110 гр хар шоколад
  • 80 мл зөөхий
  • 1 х.х цөцгийн тос

Бэлдэх арга:

1. Бялууны хэвийг цөцгийн тосоор тослож бэлдэнэ.

2. Гүн саванд жигнэмэгээ жижиглэж хийнэ.

3. Жирийн саванд цөцгийн тосоо хайлуулаад цөцгийгөө хийж буцалгана.

4. Энэ зуурмаг дээрээ шоколадаа хийгээд сайтар хутгана.

5. Дээрээс нь жигнэмэгний үйрмэгээ хийж болгоомжтой хутгана. Дараа нь бялууны тосолж бэлдсэн хэвэндээ хийгээрэй.

6. Халбагаараа сайтар дарж хэвлээд хөлдөөгчинд 3 цаг хийнэ.

7. Зуурмаг биежээд эхлэнгүүт чимэглэлийг бэлдэнэ. Үүний тулд жижгэвтэр саванд өмнөх шигээ цөцгийн тос, цөцгийгөө хийж буцалгаад дээрээ нь шоколадаа нэмнэ.

8. Бялуугаа хөлдөөгчнөөс гаргаж ирээд бэлдсэн шоколадан чимэглэлээ жигд асгана.

Шууд бүлээн чимэглэлтэй идэж ч болно эсвэл мөнгөлөг цаасанд ороогоод шөнөдөө хөргөгчинд хийж хонуулна. Дараа өдөр нь бялуугаа хувааж халуун кофе, цайтай амтархан идээрэй.

Болгохгүйгээр өөрийн гараар бэлдсэн бялуугаа хөлдөөгчинд хэд ч хоног хадгалж болно. Хүүхдүүд энэ бялууг хийхэд маш дуртай тусалдаг тул хүүхдүүдээрээ туслуулаарай. Ялангуяа тэд жигнэмэгийг хугалахад дуртай.

Энэхүү жорыг та өөрийн хүслээр өөрчилж болно – төрөл бүрийн орц нэмээрэй, жишээ нь, нимбэгийн хальс, ваниль, цинамон, бүйлсэн самар, хатаасан жимс. Миний хувьд шоколадны амтаар баялаг жирийн бялуу илүү таалагддаг.

Бидний жортой танилцаад уг бялууг хийх хүсэл танд тэр даруй төрсөн гэдэгт эргэлзэхгүй байна. Бас бидний жорыг найз нартайгаа хуваалцахаа мартаж болохгүй шүү.

27
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *