Эмэгтэй хүн бүр үүнийг мэдэж байх ёстой! Умайн хүзүүний хорт хавдар болсныг илтгэх 10 шинж тэмдэг

1

Умайн хүзүүн хорт хавдар олон эмэгтэйчүүдийн эрүүл мэнд болон амь насанд нөлөөлж байна. 1950 оноос эхлэн эрүүл мэндийн салбарт Папаницолаоугийн аргаар арчдас авч эхэлсэн бөгөөд энэхүү сорил нь эмчид тухайн өвчтөнг уг хорт хавдраар өвчилсөн эсэхийг мэдэх боломж олгодог байна. Умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлж, эмчилж болдог.

АНУ-ын Хорт Хавдрын Ниймгэмлэгийн зүгээс умайн хүзүүний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх боломжтой гэж үзжээ. Эмэгтэйчүүд ихэнхидээ өвчнийг хүндрэх эсвэл бие организмд сөргөөр нөлөөлж эхлэх хүртэл нь тоолгүй орхидог байна. Хэрэв та дараах шинж тэмдгүүдийг өөрийн биеэр мэдрэх болсон бол мэргэжлийн эмчид хандаарай гэж зөвлөе.

1. Бэлгийн харилцааны дараа цус алдах

Сексийн дараа цус алдах /хэд хэдэн удаа давтагдсан бол/ нь хэвийн үзэгдэл биш учир мэргэжлийн эмчид даруй хандах хэрэгтэй. Умайн хүзүүний хорт хавдар эсвэл бусад төрлийн үрэвсэл байх магадлалтай.

2. Сарын тэмдгийн дараа цус алдах

Сарын тэмдэг ирээд дууссан ч, цус алдаад байвал энэ нь сарын тэмдэг асуудалтай байгааг илтгэнэ. Хэрэв танд ийм шинж тэмдэг илэрсэн бол мэргэжлийн эмчид хандана уу.

3. Сарын тэмдгийн үеэр цус алдах

Сарын тэмдгийн үеэр цус алдах нь хэвийн үзэгдэл байж болох ч ердийн үеийнхээс хэт бага эсвэл хэт их цус алдвал, мэргэжлийн эмчид хандаарай.

4. Угаасны дараа цус алдах

Энэ бол хэвийн үзэгдэл биш. Умайн хүзүүний хорт хавдар эсвэл бусад асуудлуудтай холбоотой байж мэдэх тул мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авна уу.

5. Аарцагны үзлэгийн дараа цус алдах

Аарцагны үзлэг тийм ч тав тухтай мэдрэмжийг төрүүлэхгүй ч энэ үзлэгийн дараа цус алдах ёсгүй. Хэрэв цус алдвал, мэргэжлийн эмчид очиж үзүүлэх хэрэгтэй.

6. Ердийн үеийнхээс сарын тэмдэг илүү хүнд ирэх

Бусад шинж тэмдгүүдийн адил үүнийг заавал анхаарах ёстой. Улирлын чанартайгаар зарим эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэг хүнд ирэх нь бий. Гэвч танд сарын тэмдэг ердийн үеийнхээс илүү хүнд ирж байгаа юм шиг санагдвал, шууд мэргэжлийн эмчид хандаарай. Асуудлыг шийдэхэд тань туслах болно.

7. Ердийн үеийнхээс сарын тэмдэг илүү удаан үргэлжлэх

Ердийн үеийнхээс сарын тэмдэг илүү удаан үргэлжлэх шинж тэмдэг ажиглагдвал энэ нь умайн хүзүүний хорт хавдар туссан байж болзошгүй гэсэн үг юм.

8. Үтрээнээс юм гарах

Юу танд болон таны биед чухал гэдгийг та мэднэ. Хэрэв таны үтрээнээс гарч буй зүйлс өөр өөр өнгөтэй байвал, мөн ердийн үетэй харьцуулахад юм гарахад төвөгтэй санагдвал эсвэл цустай юм гарсан нөхцөлд мэргэжлийн эмчид хандана уу.

9. Сексийн үеэр өвдөх

Сексийн үеэр үтрээ орчмоор өвдөлт мэдрэх нь умайн хүзүүний хорт хавдар бусад эд эрхтэнийг өвчлүүлсэнтэй холбоотой.

10. Аарцаг өвдөх

Аарцгаар өвдөлт мэдрэгдэх нь умайн хүзүүний хорт хавдар умайн бусад хэсэгт сөргөөр нөлөөлж буйтай холбож ойлгож болно. Иймд мэргэжлийн эмчид хандаж тохирох эмчилгээг хийлгүүлэх хэрэгтэй.

Энэ мэдээг дотныхоо найз нөхдөд уламжилж, заавал дуулгаарай.

16
ГоёГоё
15
БурууБуруу
14
ГайхмаарГайхмаар
13
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Отгонцэцэг

    2022/07/16 at 00:24

    Сайн байна уу бэлгийн харилцаанд орсны дараа цус гараад байх юм сэкс хийж байхад бас өвдөөд энэ нь аюултай юу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *