Таныг хэлэх ч үггүй болгох сэтгэл хөдөлгөм түүхийг агуулсан 20 гэрэл зураг

3

Зураг бүхэн бидэнд амьдралд тохиолдсон сэтгэл хөдөлгөм чухал мөчүүдийг хадгалж, дурсан сануулж байх боломжийг олгодог билээ. Зураг бүхний ард хүчирхэг түүхүүд байх бөгөөд та энэ мэдээгээр дамжуулан тэдгээр түүхүүдийг мэдэж аваарай. Айдсын хэмжүүр, урт хугацааны дараах уулзалт болон энэрэнгүй байдал ямар байдгийг бидэнд мэдэх боломж олгосонд эдгээр зургуудад баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байх.

Үгээр хэлж, үзгээр бичимгүй сэтгэгдэл төрүүлэх гэрэл зургуудыг хүргэж байна.

“Би өндрөөс үнэхээр их айдаг… Би Уиллис цамхаг дээр байдаг Скайдек рүү очсон бөгөөд удаанаар нуруугаа хөдөлгөж, тайван байхыг хичээж, амжилттай зураг авч чадсан. Би авсан зургаа харах хүртлээ өөрийнхөө хийсэн зүйлд итгэж чадахгүй байлаа.”

 

“Төсөөлөөгүй байсан гарз хохирлоос тооцоолж байгаагүй аз жаргал.”

 

“Миний аав 53 настай бөгөөд өмнө хэзээ ч видео тоглоом тоглож байгаагүй, цэвэр хичээл зүтгэлээрээ “Dark Soul 3” тоглоомыг 132 цаг тоглосны эцэст амжилттай ялж чадлаа. Энэ бол гайхамшигтай гэж хэлж болох туршлага болсон биз ээ!

 

Өсвөр насны охин тусламж хэрэгтэй охидын дунд зохион байгуулсан тэмцээнд оролцож, тэргүүн байрын цом болон титмийг авч, баярт мөчөө тэмдэглэж байна.

 

“Миний эхнэр анаашинд үнэхээр хайртай, тиймээс бид болзож эхэлсэн цагаасаа эхлэн би түүнийг нэг анааштай ойр байлгахыг хичээх болсон. Энэ бол түүний минь хамгийн сайхан зургуудын нэг. Жинхэнэ аз жаргал, баярын нулимс унагамаар мөч байсан.”

 

Амьдрал дээрх жинхэнэ баатрууд. Тайландад болсон ослын үеэр аврах ажиллагаа зохион байгуулж байсан хүмүүсийн нэг нь амьсгаа авч, түр амсхийж байна.

 

“Миний аав ээжид маань 30 жилийн ойн баяраараа дандаа хамт суудаг байсан сандал дээр мэндчилгээ бичиж гэнэтийн бэлэг барилаа.”

 

Петер Шмайхел өөрийн хүүгээ Хорватын эсрэг торгуулийн цохилт хааж буй агшныг үзэж байна.

 

Киотод нэгэн гейша боулинг тоглож байна, Япон, 1964 он

 

“Өнөөдөр би эгчтэйгээ хамт Корги дэх фермээс түүний шинэ гөлгийг авахаар явсан. Биднийг нэг биш ойролцоогоор 12 гөлөг халуун дотноор угтаж авч байв. Жинхэнэ аз жаргал гэж үүнийг л хэлэх байх.”

 

“Миний ээж эрчимт эмчилгээний тасагт 24 хоногийн турш байсан. Өнөөдөр тэр анх удаагаа гадаа гарч байна. Жинхэнэ аз жаргал!”

 

Гоол оруулсны дараах жинхэнэ баярт мөч

 

“Нэгэн гайхалтай зураг дээр 4 үеийнхэн гарчээ. Миний 97 настай эмээ, миний ээж, миний ах болон миний 2 настай авга дүү, түүний нэрийг тэвэрч буй үзэсгэлэнтэй эмэгтэйн нэрээр нэрлэсэн.”

 

55 өдрийн турш уулзаагүй байсан 4 настай хүүгээ тэвэрч буй эцэг

 

Таны дэмждэг баг хожигдож байх үеийн хүчтэй сэтгэл хөдлөл

 

3 жилийн өмнө охиноо төрөхийн хүндрэлээр алдсан ээж дөнгөж төрсөн нялх хүүгээ тэвэрч байна

 

“Манай эмээ нөхөн сэргээх эмчилгээгээ дуусгаж, өчигдөр эмнэлгээс гарсан бөгөөд тэр өөрийн шинэ найзтайгаа уулзаж байна.”

 

“Жилийн өмнөх энэ өдөр, би ямар ч хэл усыг нь мэддэггүй таниж мэдэхгүй газар руу явсан. Өнөөдөр би Герман хэлний шалгалтаа амжилттай өгч, хоёр дахь хэлээ эзэмшлээ.”

 

Ноён Патрик Стюарт “Оддын дайн” киноны бяцхан фэнтэй уулзаж, түүнийг халуун дулаанаар тэвэрч буй агшин

 

Роксиг үрчилж авсан анхны өдөр ба өнөөдөр

 

“1998 оны зул сар хамгийн гайхалтай өдөр байсан.”

 

Түүний амьдралдаа харсан хамгийн том хэмжээтэй амттан

 

“Би бал сар руугаа явж байна, намайг нисгэгч жолоочийн сандалд сууж явахыг зөвшөөрсөн… миний амьдралын хамгийн гайхалтай өдөр байлаа.”

 

“4 сар 5 өдөр – миний найз залуу эцэстээ Аппалачийн оргил дээр амжилттай гарлаа!”

38
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *