Samsung-ийн удахгүй танилцуулах ухаалаг цаг ямар байх вэ? Одоогоор хүмүүст ил болоод байгаа Galaxy Watch-ийн талаарх 9 мэдээлэл

0

Цөөн хэдхэн 7 хоногийн дараа Самсунг корпораци Galaxy Watch /анхны тоглоом тоглох боломжтой ухаалаг цаг/-ийг танилцуулахаар болоод байсан билээ.

Гэвч өнгөрсөн даваа гаригт корпорацийн техникийн ажилчид санамсаргүй байдлаар дээрх ухаалаг цагийн талаарх хэд хэдэн мэдээллүүдийг алджээ.

Алтан шаргал өнгөтэй, 42 мм бүхий Galaxy Watch нь Самсунгийн Gear S2 цагны дараагийн загвар болж гарч байгаа юм.

Самсунг корпораци анх 2013 онд Galaxy Gear-ийг хэрэглэгчдэд танилцуулж байсан бол түүнийхээ дараа Gear S2 болон Gear S3 гэсэн загваруудыг хэрэглээнд нэвтрүүлсэн билээ.

Харин энэ удаагийн загвар Gear гэх нэрийг авч хаяснаас гадна илүү сайжруулсан, олон боломжуудтай ухаалаг цаг юм.

Ингэснээр Самсунг корпорацийн бүтээгдэхүүнүүд Apple-ийнхтай адилхан /Galaxy Note 9 гар утсан дээрх, Bixby ухаалаг яригч нь Apple-ийн Home товчлууртай, Galaxy watch нь Apple Watch-тай төстэй/ болж байгааг эх сурвалжууд онцолж байна.

Galaxy Watch-ийн талаарх сонирхолтой мэдээллүүдтэй танилцана уу.

1. Энэ жилээс Gear гэдэг нэрийг авч хаяж, Galaxy Watch болгож өөрчилсөн

Самсунг корпораци өмнө нь Gear S2 болон Gear S3 гэсэн загваруудыг танилцуулж байсныг дээр дурдсан.

Гэвч тэд энэ удаа уг нэрнээс татгалзсан бөгөөд Galaxy Watch болгон өөрчилж, патентын эрхээ хэдийнээ авсан байна.

 

2. Galaxy Watch 1.2 инч хэмжээтэй бөгөөд Gear Sport загвартай адилхан хэмжээтэй болсон

Энэхүү ухаалаг цагны дэлгэц ойролцоогоор 30.2 мм буюу 1.2 инч байх гэнэ. Харин гаднах кэйсийн хэмжээ нь 43.4-51.2 мм байх боломжтой ажээ.

 

3. Самсунгийн өмнөх ухаалаг цагнууд 2 өнгөтэй байдаг байсан бол энэ удаа 3 өнгөөр худалдаалагдана

Алтан шаргал, мөнгөлөг болон хар гэсэн өнгөөр худалдаалагдах талаар SamMobile хуудас мэдээллэжээ.

Харин спорт загварын Gear S3 ухаалаг цагны хувьд шинэ загвар хар болон цэнхэр өнгө хослосон байх гэнэ.

 

4. Алтан шаргал өнгө

Самсунгийн албан ёсны веб сайтад санамсаргүйгээр тавигдсан мэдээнд дээрх ухаалаг цагны алтан шаргал өнгөтэй нь хэрхэн харагдаж байгааг дээрх зургаас хараарай.

 

5. Galaxy Watch ухаалаг цаг Самсунгийн үйлдлийн систем, Tizen OS-ийг ажиллуулна

Самсунг корпораци энэ удаагийн ухаалаг цагны загвартаа Tizen OS системийг суулгаж өгснөөр Google-ийн Wear OS-ээс дутахгүй үйлдлийн системтэй болж байгаа гэж хэлэхэд буруудахгүй. Ингэснээр таны ухаалаг цаганд гар утастай холбоотой төрөл бүрийн мэдээлэл /төлбөр, хөгжим, сэрүүлэг/-үүд ирэх юм.

 

6. Самсунгийн Bixby ухаалаг яригчийг энэхүү ухаалаг цаганд суулгасан

The Verge хуудасны мэдээллэж буйгаар Самсунгийн Bixby ухаалаг яригч Galaxy Watch-ийн Tizen 4.0 үйлдлийн системтэй ямар ч асуудалгүй хослож ажиллах боломжтой гэнэ.

 

7. Gear S3 загварыг бодоход илүү сайжруулсан батарейтай

Galaxy Watch илүү сайжруулсан батарейтэй учир цэнэгээ өмнөх загваруудаа бодоход олон цаг барина.

470 mAh батарейтай бөгөөд өмнөх загвар болох Gear S3-ийн батарей 380 mAh байсан юм.

 

8. LTE дэмжинэ

Энэ нь Apple Watch-тай төстэй болсон бөгөөд үр дүнд нь Galaxy Watch-ийн тусламжтайгаар AT&T, T-Mobile болон Verizon-ийг идэвхжүүлж болно гэсэн үг юм.

 

9, Galaxy Watch-ийг 08.24-ний өдрөөс эхлэн худалдаална

Сайхан мэдээ дуулгахад энэ гайхалтай ухаалаг цагийг хэрэглэх хугацаа улам ойртсоор байна.

Galaxy Watch-ийг Galaxy Note 9 гар утсыг танилцуулах үеэр хамтад нь олон нийтэд танилцуулах бөгөөд 08.24-ний өдрөөс эхлэн албан ёсоор хэрэглэгчдийн гар дээр очих юм байна.

3
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *