
Колби Хиггинс бол Бостоны өсөж яваа дизайнер бөгөөд одоогоор оюутан. Залуу дизайнерын толгойд уурын галт тэрэгнээс улбаатайгаар уурын мотоцикл бүтээх санаа орж ирсэн нь та бүхэнд сонирхуулж буй дараах гэрэл зургууд дээр харагдаж байгаа юм. Залуу эрхэм уурын мотоциклоо Train Wreck хэмээн нэрлэсэн байна. Зуны аагим халуун өдөр, алтан шаргал наран доор уурын хөдөлгүүрээр ажилладаг мотоциклоор салхи татуулан давхиж явна гээд төсөөл дөө. Хоёр хөлний тань хооронд байгаа уурын хөдөлгүүр, халуун нар хоёроос айхаас илүүтэй энэ зүйл сонирхлыг тань татаж байгаа бол Колбигийн уурын мотоциклын концепци хувилбарын зургуудыг тухлан үзээрэй. Одоогоор уурын мотоцикл туршилтын шатандаа явж байгаа хэдий ч жинхэнэ, бодит зүйл болох цаг удахгүй ирнэ гэж итгэж байна.












