
Хүмүүсийн дунд Ази эмэгтэйчүүд мөнхийн залуу насны усан оргилуурыг олж илрүүлсэн байх гэсэн цуу яриа байдаг, яагаад гэвэл Ази эмэгтэйчүүд наснаасаа үргэлж залуу харагддаг. Статистик тоо баримтын тусламжтай Японд амьдардаг 100 болон түүнээс дээш настай 50,000 хүнийг судалгаанд хамруулжээ.
Мэргэжилтнүүд зөвхөн хоолны дэглэм тэдний гадаад төрхөнд нөлөөлдөггүй болохыг олж тогтоосон байна. Ген болон бие организмын онцлог үүнд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг мэдэж авчээ.

Нэгэн Ази эмэгтэй интернетэд сенсаци тариад байгаа бөгөөд учир нь хүмүүс түүний жинхэнэ насыг нь мэдээд шоконд оржээ. Гайхалтай бие галбиртай энэ Хятад эмэгтэйг та 50 настай гэвэл итгэх үү?

Liu Yelin өөрийн 22 настай хүүгийнхээ найз охин нь юм уу даа гэмээр үнэхээр залуухан харагддаг. Энэ сэтгэл татам эмэгтэй нүүрээ маш ховорхон буддаг бөгөөд хүмүүс үргэлж түүнээс гоо сайхныхаа нууцаас хуваалцаач гэж гуйдаг байна.

Тэгвэл ид шид гэмээр нууц юунд оршиж байна вэ?
Тэр 30-аад жил тогтмол дасгал хөдөлгөөн хийж байгаа гэнэ. Өдөр бүр фитнесээр хичээллэж усанд сэлдэг байна, тэр тусмаа өвлийн улиралд гадна талбайд спортоор идэвхтэй хичээллэдэг.

Үнэн хэрэгтээ энэ эмэгтэй маш сайн усанд сэлэгч бөгөөд Хятадын Янццэ мөрнөөс Өмнөд Солонгосын Хан мөрөн хүртэл сэлж байжээ.

Үүгээр ч зогсохгүй! Өнгөрсөн жил тэр олон хүмүүсийг гайхшруулсан бөгөөд Малайзын Пенанг эргээс Малакка хүртэлх 20 км зайг ердөө 4-хөн цаг сэлж туулсан байна. Үнэхээр гайхалтай эмэгтэй!

Залуухан харагдахын тулд юу хийж болох вэ?
Шинжлэх ухаан бусад цөөн хэдэн аргыг олсон бөгөөд таны арьсыг залуухан харагдуулахад үр дүнгээ үзүүлнэ. Хамгийн чухал дүрэм бол нарны тос түрхэх явдал. Бид энэ талаар өмнө нь олон удаа сонсож байсан. Арьсаа нарнаас хамгаалах нь маш чухал, та залуухан харагдахыг хүсэж байгаа бол шүү дээ.

Эрүүл болон тэнцвэртэй хоолны дэглэм баримталж, тамхинаас бүрэн татгалзах нь маш чухал. Арьсандаа анхаарал халамж тавьж, үргэлж залуухан харагдаарай.








Nasaa Nasaa
2019/10/08 at 12:11
22
Зочин
2019/10/08 at 13:28
Хүүтэйгээ ингэж зогсож зураг авхуулахаар найз охин л гэж бодхийн байна. Насандаа ч байсан.
Ch Zolzaya
2019/10/10 at 13:34
hend hamaatai ym be hiih ymaa olj ydsan ymnuud
Pvrewdulam Pvvjee
2019/10/10 at 14:42
20
Цэрэндолгор Баатар
2019/10/10 at 16:55
Гоё юмоо…
Jargalsaihan Jagaa
2019/10/10 at 22:45
45