Итали улсад коронавирусын тархалтаас болж одоогийн байдлаар 630 хүн нас баржээ. Улмаар тус улс Европ тив дэх вирусын голомт газар болсон байна!

0

Коронавирусын халдварын хоёр дахь тархалт эхнийхээсээ илүү хор хөнөөлтэйгөөр дэлхий нийтийг ниргэж, өвчтөнүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа билээ. Саяхан Итали улс вирусын халдвар авсан хүний тоогоор Өмнөд Солонгосыг гүйцэж, Хятадын ард хоёрдугаарт бичигдэх болсон. Дөнгөж өчигдөрхөн вирусын халдвар авсан хүний тоо 9172 байсан бөгөөд 24 цагийн дотор хамгийн ихээр нас барсан хүний тоо 133 байсан аж. Сүүлийн үеийн мэдээллүүдээс харахад Италид нөхцөл байдал улам дордож байна.

Италийн Эрүүл Мэндийн Яам өнөөдөр Твиттерт сүүлийн 24 цагийн хугацаанд 168 хүн коронавирусын халдвараас болж нас барсан талаар жиргэсэн бөгөөд ингэснээр өмнөх тоог гүйцсэнээс гадна нийт нас барсан хүний тоо 631-т хүржээ. “Independent” эх сурвалжийн мэдээлж байгаагаар Итали улс коронавирусын Европ тив дэх хамгийн том голомт болж хувирсан талаар мэдээлсэн байна. Итали улсад өнгөрсөн 1-р сарын 31-ний өдөр анхны халдвар авсан хүн бүртгэгдэж байв.

KKMPutrajaya / Twitter

Одоогийн байдлаар 60 сая гаруй Италичууд 4-р сарын 3-ны өдөр хүртэл хөл хорионд ороод байна. Ром хот дахь албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өмнөх өдөр бүртгэгдээд байсан 9172 тохиолдол нэг шөнийн дотор 10,149 болж нэмэгджээ. Итали улсын Иргэний Хамгааллын Газрын өгч буй мэдээллийг харахад 1004 хүн бүрэн эмчлэгдээд байгаа бол 877 хүн эрчимт эмчилгээ хийлгэж байгаа аж.

 

 

Италийн Ерөнхий Сайд улс оронд нүүрлээд байгаа энэхүү нөхцөл байдалд үндэслэж, хамгийн хүнд хэлбэрийн хөл хорио тогтоох шаардлага тулгарсан тул олон нийтийн бүхий л үйл ажиллагааг цуцалж, нийтийн тээврийн үйлчилгээг зогсоох шийдвэрт хүрлээ гэж мэдэгдсэн байна. Сургууль, цэцэрлэг, тэр ч бүү хэл кафе болон зоогийн газруудын үүд хаалгыг хүртэл хаажээ.

The New York Times

“Бид үүсээд байгаа нөхцөл байдлаас болоод шинэ шийдвэрт хүрлээ: бидэнд цаг алга байна.” гэж Ерөнхий Сайд нь хэлсэн байна.

Удахгүй үхлийн аюултай вирусын тархалт бүрэн зогсож, дэлхийд хуучных шиг амар тайван цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна. Та хувийн ариун цэврээ сайтар сахиарай!

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Bolor Talst

    Bolor Talst

    2020/03/13 at 08:17

  2. Enerel Eenee Eenee

    Enerel Eenee Eenee

    2020/03/13 at 11:56

    hurdhan l namjaasaaida

  3. Oogii Luvsandagva

    Oogii Luvsandagva

    2020/03/13 at 14:18

    Hezeenii medee ve 1000 garsan shu !!

  4. 체기체첵

    체기체첵

    2020/03/15 at 18:43

    yaanaa aimar ymaa

  5. Аниа

    2020/03/16 at 13:47

    Хамгийн их жуулчинтай газар аргагүй. Хамаг вирус очиж байгаа. Аялал жуулчлал их байх дэмий. Монгол шиг хөгжил буурай газар. Үнэтэй бөгөөд цөөн жуулчин дээр. Тайланд шиг хямд мөнгө бараг үрдэггүй олон хэрэггүй жуулчин цуглуулснаас.эрсдэл бага байсан нь дээр.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *