Оливийн тосны ашигтай 20 хэрэглээ

0

Оливийн тос нь салатанд ямар гайхалтай амт оруулдаг болохыг хүн бүр л мэднэ. Гэхдээ бүрэн боловсорсон олив жимснээс гаргаж авсан энэхүү эрүүл, гайхамшигтай амттай тосыг ногооны салат амтлахаас өөрөөр ашиглах арга олон гэдгийг мэдэх хүн хэр олон бол? Нийтлэлийг маань үргэлжлүүлэн уншсанаар та оливийн тосыг гал зуухны өрөөнөөс өөр газарт хэрхэн ашиглаж болохыг мэдэх болно.

Оливийн тосны 20 ашигтай хэрэглээ 4

1. Сахлын тос

Оливийн тосыг сахлаа хусах үедээ чийгшүүлэгч болгон ашиглаж болно. Сахлаа хуссаны дараа багахан хэмжээний оливийн тосыг түрхвэл чийгшүүлж, загатнахаас сэргийлнэ.

2. Сахлын хутганы ир хамгаалагч

Сахлын хутганыхаа ирийг хэдэн сарын турш хурц хэвээр байлгахыг хүсвэл нэг ашиглалтаас дараагийн ашиглалт хүртэлх хугацаанд оливийн тосоор тосолчих. Энэ нь хутганы ирийг зэврэхээс хамгаалж, урт хугацаагаар ашиглах боломжийг олгодог.

Оливийн тосны 20 ашигтай хэрэглээ 1

3. Модон тавилга өнгөлөх

Модон эдлэл, тавилгынхаа тоосыг арчсаны дараа оливийн тосоор өнгөлж арчиж болно.

4. Зэвэрдэггүй ган төмөр, гуулин эдлэлийг хамгаалагч

Цэвэр алчууранд оливийн тос шингээгээд ган төмөр эсвэл гуулин чимэглэл сэлтийг арчвал зэврэх, өнгө нь гундахаас хамгаалдаг.

5. Гацсан цахилгаан товчны гацааг гаргах

Хөвөнд оливийн тос шингээгээд гацсан цахилгаан товчиндоо түрхээд зөөлөн татахад гацаа нь гарна.

6. Үсэн түүдэг арилгах

Үсэрхэг найзынхаа хоолонд халбага оливийн тос нэмчихвэл үсэн түүдэгнээс сэргийлнэ. Түүнчлэн таны хайртай гэрийн тэжээмэл найзын чинь үсэн бүрхүүл эрүүл, гялалзсан байх болно.

7. Хурхиралтыг багасгах

Унтахын өмнө халбага оливийн тос балгачихвал хоолойг чийглэж, хурхиралтыг багасгана.

8. Хоолой эрвэгнэхийг намдаана

Ханиалгах гээд байгаа юм шиг санагдаж, хоолой эрвэгнээд байвал цайны халбаганд оливийн тос дүүргээд уучих. Оливийн тосоо зөгийн балтай холиод залгиж болно.

9. Арьсан эдлэлийн өнгөлөгч

Цүнх, хүрэм, бейсболын бээлий гэх мэт арьсан эдлэлийг оливийн тосоор үрж өнгөлөхөд сайхан өнгө оруулахын зэрэгцээ эдэлгээг уртасгадаг. Эдлэл дээрээ оливийн тос нимгэн түрхээд 30 минут байлгасны дараа хуурай алчуураар илүүдэл тосыг арчина.

Оливийн тосны 20 ашигтай хэрэглээ 2

10. Гутал өнгөлөгч

Яаралтай тохиолдолд гутлаа өнгөлөх шаардлага тулгарвал цэвэр алчуур авч гал тогооныхоо өрөөнд гүйж ороод багахан оливийн тос түрхээд арччих.

11. Живхний улайлт анагаах

Хичнээн их арчилсан ч булбарай үрийн чинь биед живхнээс үүдэлтэй улайлт үүссэн бол нэн даруй оливийн тос түрх.

12. Үснээс будаг арилгах

Ханаа өөрөө будсан чинь үсэнд чинь будаг наалдчихлаа, яах вэ? Хөвөн бөмбөлөгт оливийн тос шингээгээд арч. Бохийг ч мөн энэ аргаар арилгаж болно.

13. Хаалганы чахрах дууг арилгах

Хөвөн эсвэл алчууранд оливийн тос шингээгээд хаалганы чахарсан нугасанд түрх.

14. Цэцэрлэг, ногооны талбайн багажнуудын хамгаалагч

Ирэх хавар хүртэл хэрэглэхгүй цэцэрлэгийн багажнуудаа зэврэхээс нь хамгаалахын тулд сайтар цэвэрлээд оливийн тос түрхчих.

15. Хэмжигч аяга, халбага чийгшүүлэгч

Кекс жигнэмэг хийхдээ хэрэглэсэн хэмжигч аяга халбагаа цэвэрлэхээ мартаад хатаачихсан уу? Тэгвэл оливийн тосоор шүршээд хэсэг байлгасны дараа угааж цэвэрлэхэд хамаагүй амархан цэвэрлэгдэнэ.

16. Бөөс арилгах

Хуйх болон үсэндээ оливийн тос түрхээд дор хаяж 45 минут байлга. Шампуниар угаахын өмнө гал тогооны цаасан алчуураар илүүдэл тосыг шингээж арч. Энэ аргыг 7 хоног бүр хэрэглэ.

Оливийн тосны 20 ашигтай хэрэглээ 3

17. Шавьжны хамгаалалт

Ил харагдах арьсан дээрээ оливийн тос түрхчихвэл элдэв төрлийн шавьж таныг хазахгүй.

18. Батга арилгагч

3 цайны халбага оливийн тос, 4 цайны халбага давсыг хольж, энэхүү холимгоо нүүрэндээ зөөлөн массажлан түрх. 2 минут байлгаад бүлээн усаар угаах энэхүү аргыг 7 хоногт нэг удаа хэрэглэ.

19. Чихний хулхи цэвэрлэх

Хөвөнтэй модонд оливийн тос шингээгээд чихний хөндийд түрхвэл хулхи зөөлөрч, цэвэрлэхэд хялбар болно.

20. Хумс, хумсны мах чийгшүүлэгч

Хөвөн бөмбөлгөөр оливийн тосыг хурууныхаа үзүүрнүүдэд түрхээд хэдэн минут хүлээсний дараа маникюр хийхэд бэлэн болно.

 

14
БахархмаарБахархмаар
9
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *