Одооноос эхлэн итгэхээ боливол таарах түгээмэл тархсан 14 буруу ойлголт

0

Тарвасыг жимс биш, гурвалжингийн өнцөг үргэлж 180° байхгүй гэдгийг олон удаа сонссон биз ээ. Энэ мэт буруу ойлголт зөвхөн интернетээр тархаад байхгүй, бас дэмий ярьж суугаа найз нарын дунд ч яваа. Энэ мэт буруу ойлголтуудыг одоо болтол ярьж явдаг нь харамсалтай. Бид хэд хэдэн буруу ойлголтуудыг олж мэдсэн юм. Таны хувьд шинэ зүйлийг мэдэх боломж бий боллоо гэсэн үг. Магадгүй зарим нэгнийх нь амьдрал ч хөнгөрч мэдэх юм.

  • Солярид буюу хэт ягаан туяагаар биеэ борлуулах аппаратанд удаан хэвтвэл шарагдаж мэднэ”. Мэдээж үгүй. Солярын хэт ягаан туяа зөвхөн түлэхээс биш хүнийг шарах хэмжээнд очихгүй.
  • Цагаан өнгөр суусан шоколад – муудсан гэсэн үг”. Шоколадны “буурал” толбо нь түүний орцын (какао, сахар болон лецитин) чанарыг илтгэнэ, тэгээд ч цагаарсан шоколад бие махбодид ямар ч хор уршиг болж чадахгүй. Гэхдээ шоколадны цагаан өнгөрийг чихэр, хүнсний бүтээгдэхүүний исэлдэлтээс үүссэн мөөгөнцрөөс ялгаж сурах хэрэгтэй. Мөөгөнцөр нь цагаан өнгөрийг бодвол эрүүл мэндэд хортой.
  • Чоно сар руу ульдаг”. Улилт – энэ нь араатан амьтдын харилцааны нэгэн хэлбэр юм. Чононууд хоорондоо зөвхөн бүтэн сар гарахаар л “харилцдаг” гэж олон хүн боддог. Үгүй гэдгийг хэлмээр байна. Сартай шөнө салхигүй байдаг, тийм учраас л тэдний ульж байгаа нь чанга сонсогддог ажээ.
© Жил был пёс / Союзмультфильм
  • Бассейнд шээсийг илрүүлэх тусгай төхөөрөмж ашигладаг”. Усан паркад тоглохоор очиж байгаа хүүхдүүдийг айлгадаг нэгэн худал яриа. Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар, онолын хувьд усанд тусгай илрүүлэгч хийж болох ажээ. Гэхдээ тэр нь зөвхөн шээсэнд хариу үйлдэл үзүүлэх ямар ч боломжгүй.
  • Шүдний ооны саван дээр байдаг өөр өөр өнгөнүүд орцных нь гарал үүслийг тодорхойлдог: хэрвээ ногоон бол 100% байгалийн цэвэр гаралтай, хэрвээ хар бол 100% химийн гаралтай”. Үнэндээ энэхүү тэгш өнцөгт дүрс нь шүдний ооны орц, түүний гарал үүсэлтэй огтхон ч хамааралгүй юм. Үйлдвэрлэлийн явцад л хэрэглэдэг тод өнгийн тэмдэглэгээ бөгөөд автомат зүсэгч чухам аль хэсгээр таслахаа л тодорхойлдог ажээ.
© Maksym Yemelyanov / easyfotostock / Eastnews
  • Хүн нойрон дундаа санамсаргүй аалз залгиж чадна”. Аз болж бидний хувьд энэ бол зүгээр нэг аймшгийн яриа. Аалзны хувьд бид өөрсдөө аймшгийн том амьтад билээ. Унтаж байгаа хүний зүрх нь цохилж амьсгалж байгаа, зарим нэг нь бүр аймшигтайгаар хурхирч ч байгаа. Энэ бүх үйлдэл аалзыг айлгах чичиргээ үүсгэж байдаг учраас унтаж байгаа хүн рүү ойртдоггүй ажээ.
  • Бууцай эрүүл мэндэд нэн тустай”. Бид энэ тал дээр үнэхээр их алдаж явжээ. Хамгийн гол асуудал бол таслалаа буруу тавьснаас болсон юм. 19 дүгээр зууны сүүлээр америкийн судлаачид 100 г бууцайнд 2,9 мг төмөр агуулагдаж байна гэдгийг илрүүлжээ. Гэхдээ тэд таслалаа тавихаа мартаж, ингээд л 29 гэсэн тоо гараад ирсэн байна.

 

 

© Amazon
  • Нарны аймгийн бүх гаригууд Нарыг тойрч эргэлддэг”. Гайхалтай нь, тийм биш гэнэ. Дэлхий болон бусад гаригууд Нарны аймгийн хүндийн төвийг тойрон эргэлддэг, энэ хүндийн төвийг эрдэмтэд барицентр гэж нэрлэх ажээ.
  • Панда зөвхөн хулс л иддэг”. Энэ өхөөрдөм амьтан үнэнийг хэлэхэд бас л араатан юм. Тэд жижиг биетэй амьтад, хорхой шавьжийг дуртай нь аргагүй иддэг байжээ. Яагаад тэдний хоолны дэглэм гэнэт цагаан хоолтон болж хувирсан нь ойлгомжгүй. Магадгүй тэдний тархан суурьшсан бүс нутагт нь хоол хүнс ховор, харин хулс хаа сайгүй ургаж байснаас болсон юм болов уу? Тийм учраас л тэд бага зэрэг ургамлаар хооллох болсон бөгөөд цадахын тулд их хэмжээгээр идэхээс өөр аргагүйд хүрсэн байх л даа.
© Pixabay
  • Компьютероос флаш дискийг сугалж авахдаа заавал нэг үйлдэл хийж байж авах ёстой”. Үнэн хэрэгтээ флашийг сугалж авахдаа “Safely Remove Hardware” гэдэг үйлдлийг заавал хийх шаардлагагүй. Зүгээр сугалж авахад төхөөрөмжүүдэд ямар ч гэмтэл гарахгүй. Гэхдээ анхаарал болгоомжтой байхад буруудахгүй. Флаш-д мэдээлэл хуулж дуусаагүй байхад нь сугалж авбал мэдээлэл алдагдаж болох эрсдэлтэй. Компьютер дээр анивчих гэрэл унтрангуут флашийг сугалж болно.
  • Сонгодог хөгжим хүүхдийн оюун ухааны чадварт нөлөөлнө”. Гоё худал үг байгаа биз? Хүүхдийн тархи Моцарт ч тэр, Rammstein ч тэр адилхан хариу үйлдэл үзүүлж байгааг эрдэмтэд баталжээ.
  • Бид уйдахаараа эвшээдэг”. Бас л буруу ойлголт байж. Эвшээлгэх нь тархины хэмийг хэвийн хэмжээнд хүргэх нэгэн арга болохыг эрдэмтэд нотолсон. Гавлын ясан дахь хэм ихсэх тусам эвшээх давтамж олширно, яагаад гэвэл тархины өчүүхэн “халалт” хүртэл хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэдэг байна.
© Nazzu / Depositphotos

Та манай нийтлэлээс буруу ойлгож явсан зүйлээ олж мэдэв үү?

25
Ха ХаХа Ха
9
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *