
Ямар ч хамаагүй мэдлэг, чадвар хүнд хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт юу хэрэг болж аминд орохыг хэн ч тааж мэдэхгүй шүү дээ. Манай уншигчид хууль ёсыг даган мөрддөг хүмүүс гэдэгт итгэлтэй байгаа ч юмыг яаж мэдэх вэ гээд гав тайлах аргыг заахаар шийдлээ.
Арга 1. “Түлхүүр” бэлтгэж гав тайлах арга
Цаасны эсвэл үсний хавчаар, аль эсвэл ямар нэгэн нарийхан төмөр зүйл гаргаж ирээд тэгш өнцөгт үүсгэн нугална.
Төмрөөр хийсэн “түлхүүр”-ээ гавны нүхэнд хэдхэн миллиметр орчим хийгээд нэг тийш эргүүлсний дараа нөгөө эсрэг тал руу зөөлөн эргүүлэхэд нэг хэвэнд орно.
“Түлхүүр” бэлэн боллоо. Одоо гавны түлхүүрийн нүхэнд түлхүүр зоож байгаа мэт хийгээд эргүүлнэ.
Арга 2. Гавыг ямар нэг хатуу материалаар онгойлгох
Нимгэн төмөр эсвэл хэд хэд удаа нугалсан фольга байсан ч болно. Зузаан нь хөзрийн зузаантай адил байхад болно.
Бэлдсэн фольгаг дундуур нь нугалаад гавны шүдтэй хэсэгт байрлуулж түгжээг гаргахаар зураг дээр үзүүлсэн шиг шургуулна.
Фольгаг хүчээр дарсаар байх бөгөөд гавны шүдтэй түгжээг бүрэн тайлтал шургуулсаар байна.
Арга 3. Хуванцар гавны түгжээг салгах
Хуванцар гавны сул тал бол өөрийнх нь түгжээ. Түгжээ нь даралт авч чаддаггүй тул юуны түрүүнд “гаваа” чангална.
Хуванцар гавны түгжээг хоёр гарын дунд байрлуулж гараа хүчтэй хоёр тийш татахад гав тайлагдана.







