Хүйтэн шүршүүрийн арьсанд нөлөөлдөг 5 гайхамшигт нөлөө

0

Хүйтэн шүршүүр бидэнд эрч хүч өгч, өглөөг сэргэг эхлэхэд тусалдаг. Тэгээд ч зогсохгүй хүйтэн шүршүүр бидний арьсанд гайхалтай нөлөө үзүүлдэг гэдгийг та мэдэх үү. Тиймээс бид өнөөдөр хүйтэн усны арьсанд үзүүлдэг гоо сайхны ач тусыг онцлон хүргэж байна.

1. Арьсыг эрүүл гялалзсан болгоно

© Depositphotos.com

Хүйтэн шүршүүр нь цусны эргэлтийг нэмэгдүүлдэг бөгөөд ингэснээр арьсны өнгө сэргэж, гялалзсан өнгөтэй болдог. Сайн мэдээ нь та сайхан арьстай болохын тулд удаан хугацаанд даарах шаардлагагүй ээ. Зөвхөн хүйтэн бүлээн юм уу хүйтэн шүршүүрт ороход л хангалттай.

 

2. Арьсны хөгшрөлтийг удаашруулна

© Shutterstock.com

Өдөр бүр хүйтэн шүршүүрт орохыг зуршил болговол арьс илүү удаан залуу хэвээр хадгалагдан үлдэх болно. Хүйтэн ус таны мэдрэлийн системийг идэвхжүүлж, стресс бууруулах тусгай даавар ялгарахад тусалдаг байна. Судалгаанаас харахад сэтгэлзүйн стресс нь арьсны хөгшрөлтөд шууд нөлөөлдөг бөгөөд биеийн олон эрхтэн системд сөргөөр нөлөөлдөг байна.

 

3. Стрессээс үүдэлтэй арьсны үрэвслээс сэргийлнэ

© Shutterstock.com

Хүйтэн шүршүүр нь тархинд асар их хэмжээний цахилгаан өдөөлт илгээж, “аз жаргалын даавар” буюу эндорфин ялгаруулалтыг идэвхжүүлдэг. Эдгээр химийн бодис биеэс ялгарах үед хүний стрессийн түвшин буурч, батга, хайрст үлд, дерматит зэрэг арьсны олон асуудалд өртөх магадлал буурах болно.

 

4. Арьсны нүхийг агшаана

© Hichem Dahmani / Unsplash, © Depositphotos.com

Халуун ус нь арьсанд байх ёстой байгалийн хамгаалагч тосыг арилгах аюултай бол хүйтэн ус нь арьсны нүхийг агшаадаг давуу талтай. Ингэснээр арьсны өнгө сэргэж, жигд толигор болно. Мөн хүйтэн ус нь цусны судаснуудыг шахдаг учраас нүүрний хаван улайлт үлэмж багасдаг.

 

5. Арьсны үрэвслийг тайвшруулна

© Shutterstock.com

Халуун шүршүүр нь арьсыг үрэвсүүлж улайж загатнахад хүргэдэг бол хүйтэн ус яг эсрэгээрээ байдаг. Ялангуяа арьсан дээр элдэв тууралт гардаг хүмүүс хүйтэн шүршүүрт орох хэрэгтэй. Мөн хүйтэн шүршүүрт орж арьсыг хөргөх нь хайрст үлдээс үүдэлтэй хүчтэй загатнаа багасгахад тусалдаг гэсэн судалгаа гарсан байна.

10
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *