Хөгжмийн 7 нотыг анх хэн зохиосон бэ? Нот тус бүрийн утга учрыг та мэдэх үү?

6

Та урьд өмнө нь До-Ре-Ми-Фа-Соль-Ля-Си гэсэн 7 нотыг анх хэн зохиосон юм бол, ямар утга учиртай үгнүүд юм бол гэж бодож л байсан биз дээ? Тэгвэл өнөөдөр бид танд нотуудын тухай сонирхолтой мэдээлэл хүргэхээс гадна, нот тус бүрийн нууцыг дэлгэхээр бэлтгэлээ.

Нотыг анх зохион бүтээсэн эрхэм бол МЭӨ 990-1050 оны үед амьдарч байсан Гуйдо Аретински гэх лам ажээ. Тэрээр Флоренц хотод өнөөгийн хөгжмийн гайхамшигтай 7 эгшгийг зохиосон бөгөөд Ареццо, Тускани гэх жижигхэн хотод амьдардаг нэгэн байв.

Флоренц хотод түүнд зориулсан хөшөө хүртэл байдаг байна:

Гуйдо дуу хөгжим болон сүмийн хоор дуучдын багш байсан бөгөөд Итали орноор аялж, Ром хотод Пап лам Жон XIX-тэй уулзан, хөгжмийн зэмсэг бүтээх санаагаа хэлж байсан байна.

Нэгэн удаа дуулж буй чимээнээс авиа эгшгийг тэмдэглэж авах үүднээс Гуйдо өвөрмөц залбирлын системийг бий болгожээ.

UT queant laxis

REsonare fibris

MIra gestorum

FAmuli tuorum

SOLve polluti

LAbii reatum

Sancte Ioannes

Үүнийг латин хэлнээс хөрвүүлбэл: “Таны зарцууд таны гайхалтай гавьяаг дуулж байна, бидний нүглийг хилэнцийн уруулаас хамгаална, тийм ээ ноён Жон” гэсэн утгатай ажээ.

Эхлээд нотуудыг нэрлэхдээ эхнийхээс нь бусад нотуудыг хэрхэн дуугарч байгаагаас нь хамааран нэрлэхээр шийдсэн байна. Эхний “ut” гэдэг нь дуулахад боломжгүй байсан бөгөөд хожим 16-р зууны үед “do”-оор солигдсон гэдэг. До эгшгийн хувьд “Доминос” буюу Эзэн гэх үгнээс гаралтай.

Нотуудын нэршил болон утга:

До – Доминос – Эзэн

Ре – Рерум – Асуудал

Ми – Миракулум – Ид шид

Фа – Фамилас планетариум – Гаригуудын гэр бүл, нарны систем

Соль – Солис – Нар

Ла – Лактеа – Сүүн зам

Си – Сидерае – Диваажин

Нотуудыг анх зохиосон Гуйдод баярлалаа гэж хэлэх хэрэгтэй байх. Харин нотуудын ерөнхий латин хэл дээр одоог хүртэл Баруун Европын улс орнуудад хэрэглэгддэг байна.

Гуйдогийн бий болгосон бас нэгэн гайхалтай зүйл бол нотыг сонсож, бичих явдал байв. Хоор дуучдыг дуулж байх үеэр Гуйдо өөрийн зүүн гараа ашиглан, нотуудыг зааж, хуруунуудынхаа үеүд дээр нэг нэгээр нь бичиж эхэлжээ:

Дараа нь Гуйдо нотуудыг албан ёсоор нота /латинаар нот гэсэн үг/ гэж нэрлэсэн байна. Нотуудыг сүүдэрлэсэн, дөрвөлжин хэлбэртэй, 4 параллель зураас бүхий хөгжмийн цаасан дээр анх бичдэг байжээ. Харин өнөөдөр энэ параллель зураас 5 болсон бөгөөд нотууд бөөрөнхий хэлбэртэй болсон билээ.

118
ГайхмаарГайхмаар
50
ГоёГоё
13
ТэнэглэлТэнэглэл
13
БахархмаарБахархмаар
12
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
5
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *