Цуу яриа ба факт: Коронавирус, угаалгын шингэн, ганпанз болон бусад

0
0
6,725

Бидний өдөр тутмын амьдралд үнэн худал нь үл мэдэгдэх үй олон цуу яриа эргэлдсээр байдаг. Зарим нь үнэхээр л тийм юм болов уу гээд үнэмшчихмээр юм шиг, зарим нь яах аргагүй л тийм байх даа гээд баталчихсан юм шиг санагдах нь бий. Амаас ам дамжиж, энд тэндээс өвлөгдөж ирсээр үнэн мэт болчихсон цуу яриануудыг баталгаажуулж, баримтаар нотлох нь бидэнд юу юунаас илүү чухал.

Бид “Цуу яриа ба факт” нийтлэлээрээ түгээмэл буруу ойлголтуудыг залруулж, баримттай хариулт өгөхийг эрмэлзэх болно. Энэ удаад бид гэр ахуй болон эрүүл мэндтэй холбоотой дөрвөн цуу яриаг онцоллоо.

ЦУУ: АРХИ УУВАЛ КОРОНАВИРУС ТУСАХГҮЙ

ФАКТ: Гар ариутгагчид хийх нь архийг вирусийн эсрэг үр дүнтэй ашиглах цорын ганц арга юм. Тиймээс архи, согтууруулах ундаа хэрэглэх нь коронавирусийг дарах арга гэсэн тархи угаалтад битгий өртөөрэй. Иранд чухам энэ цуу ярианаас болж спирт хэтрүүлэн хэрэглэж 700 гаруй хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Одоогийн байдлаар коронавирусийн эсрэг дархлаагаа сайжруулах арга хэмжээ авах нь л хамгийн зүйтэй гэсэн дүгнэлт мэргэжлийн байгууллагуудаас гараад байгаа. Тиймээс зарим эх сурвалжид дурдагдсан шиг иог хийх, үнээний шээс уух, сармис их хэмжээгээр хэрэглэх зэрэг нь таны дархлааг тодорхой хэмжээнд сайжруулж болох ч өвчнөөс сэргийлэх эм болохгүй гэдгийг санаарай.

ЦУУ: АЯГА ТАВАГ УГААГЧ ШИНГЭН ХАВДАР ҮҮСГЭДЭГ

ФАКТ: Айл өрхийн өдөр тутмын хэрэглээ болсон аяга таваг угаагч шингэн хорт хавдар үүсэх шалтгаан болдоггүй. Энэ бол тодорхой давтамжтай сэдэрдэг хар ПР-ын сонгодог жишээнүүдийн нэг юм. Тэр дундаа энэ төрлийн бүтээгдэхүүн дунд хамгийн алдартай Fairy брэнд рүү дайрах зорилгоор энэхүү хуурамч мэдээг цацах нь түгээмэл. Монголд ч ийм төрлийн мэдээ нэг хэсэг их гарсан.

Гэвч бодит байдал дээр аяга таваг угаагч хүний биед хортой нөлөө үзүүлдэг нь огт батлагдаагүй юм. Ийм шингэний найрлагын ихэнхийг ус бүрдүүлдэг бөгөөд усанд хурдан уусагч бодис голдуу агуулагдана. Найрлагад нь их хэмжээгээр хэрэглэвэл биед нөлөө үзүүлэхүйц бодис, өнгө оруулагч зэрэг багтсан байдаг ч эдгээрийн хэмжээ нь мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөгдсөн хэмжээнд байдгийг сануулъя.

Хэрвээ та аяга тавгаа шингэн ашиглаж угааж байгаа бол зохистой хэмжээний усаар зайлах ёстойг мартаж болохгүй. Ингэж чадвал та угаалгын шингэнээ биед орж байгаа эсэхэд санаа зовохгүй хэрэглэх боломжтой юм. Fairy-ийн хувьд дэлхийн аюулгүй байдлын шилдэг 600 экспертийн үнэлгээ, дүгнэлтээр зөвшөөрөгдөж, зах зээлд нийлүүлэгддэг бөгөөд бага температуртай усанд ашиглагдаж болохуйц найрлагатай нь ус, цахилгаан багаар ашиглах хүрээлэн буй орчинд ээлтэй шийдэлд тооцогддог байна.

ЦУУ: МОДОН ГАНПАНЗ НЯН УСТГАДАГ

ФАКТ: Зарим хүмүүс модон ганпанз нян устгадаг учраас хуванцар материалтай хавтангуудаас хамаагүй илүү хэмээн сурталчилдаг. Гэвч энэ бол ердөө л нэг сурталчилгааны төөрөгдөл гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Зарим төрлийн мод бактерийн эсрэг чанартай байж болох ч энэ нь пластикаас илүүд үзэх, эсвэл угааж цэвэрлэлгүй үлдээх шалтаг огт биш.

Модон ч бай, пластик ч бай та ганпанзаа ашигласан л бол маш сайн угаах хэрэгтэй. Ялангуяа түүхий мах, ногоо хэрчиж зүссэн бол халуун усанд зайлшгүй хөөсрүүлж, сайтар цэвэрлэх нь таны эрүүл мэндэд юунаас ч илүү чухал. Учир нь ганпанз дээр тогтсон нян, бохирдлын хэмжээ угаалгын өрөөний суултуураас 200 дахин их байдгийг судлаачид харуулжээ.

Мөн мах хэрчсэн ганпанзаа өөр зориулалтаар ашиглахгүй байхыг хичээгээрэй. Бас нэгэн зүйлийг сануулахад, угаасан ганпанзаа заавал хуурайгаар нь хатаагаарай. Нойтон ганпанз дээр бактери, нян наалдах магадлал өндөр байдаг гэнэ шүү.

ЦУУ: ХООЛЫГ ХАЛУУНААР НЬ ХӨРГӨГЧИНД ХИЙЖ БОЛОХГҮЙ

ФАКТ: Яг ч тийм биш. Халуун хоолыг та хөргөгчинд хийж болно. Гэхдээ мартаж болохгүй. Учир нь энд “2 цагийн дүрэм” үйлчилдэг. Энэ нь та халуун хоолоо хөргөгчинд хийсэн бол 2 цагийн дотор хэрэглэвэл амт, чанараа алдаагүй байна гэсэн үг. Үүнээс хойш таны хоолонд бактери үржих тааламжтай нөхцөл үүсдэг байх нь.

Нөгөө талаар хэрвээ та хоолоо том савтай чигээр нь хөргөгчинд хийх гэж байгаа бол “хэрэггүй” гэж зөвлөе. Учир нь таны хоол хэтэрхий том саванд байвал хөргөх явц тэр чигээрээ удаан үргэлжилж, хоёр цагийн дүрэм ёсоор амархан муудах болчихно. Тиймээс хоолоо жижгээр аягалах, эсвэл савлаж хөргөгчиндөө хийхийг зөвлөж байна.

Эх сурвалж: https://unread.today/c/tsuu-yaria-ba-fact

2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.