Жинхэнэ бодибилдингийн тамирчны замыг сонгож, өөрийгөө танигдахын аргагүй болтол өөрчилсөн 7 эмэгтэй

0

Гуалиг, булчинлаг болоод эрүүл биетэй болохоор спортоор хичээллэх болсон нь одоо үед моод болж байгаа нь ямар догь вэ? Спорт бэлтгэлийн заал залуу охид бүсгүйчүүд гэлтгүй нас тогтсон эмэгтэйчүүдээр дүүрэн. Зарим нэг эмэгтэйчүүд хөдөлмөрч, хичээнгүй зангаараа жинхэнэ ид шидийг бүтээж байна. Тэд хэдэн арван килограмм жин хасахын зэрэгцээ тэгш нуруу, гуалиг бэлхүүстэй болж өөрчлөгджээ.

Охид, бүсгүйчүүдийн өөрийгөө өөрчлөх хүсэл заримдаа дэндүү хүчтэй байдаг бололтой. Тэд спортоор хичээллэж эхлээд өөрсдийгөө булчингийнхаа цаанаас харагдахгүй болтлоо өөрчилж байна. Нэг талаасаа хүндэтгэл хүлээх хэдий ч нөгөө талаасаа хэтэрхий эрчүүд шиг болж өөрчлөгдөж байгаад нь сэтгэл дундуур үлдэхэд хүргэнэ. Нөгөө эмэгтэйлэг зан чанар хаачих нь вэ?… Мэдээж хувь хүний сонголт өөртөө л зөв, та бидэнд шүүмжлэх эрх байхгүй биз ээ.

1. Александра Руденко (30 настай)

Энэ бүсгүй уг жагсаалтад багтсан бүсгүйчүүдээс хамгийн эмэгтэйлэг нь. Спортод гаргасан амжилтаасаа гадна Александра эмэгтэйлэг чанараа авч үлдэж чадсан юм. Мэдээж түүний бие галбир – булчингууд нь товойсон ч гэсэн сонирхогчийн түвшинд. Гэхдээ Руденког хэн ч эрэгтэй хүн гэж харахгүй. Түүнийг чимэх бас нэгэн зүйл бий – 24 наснаас нь эхэлж үзэгдэх болсон буурал үс.

Александрагийн булчинд атаархах хүн цөөнгүй, бас үзэн ядaгчид ч бий. Ямар ч тохиолдолд Руденко өөртөө 100 хувь сэтгэл хангалуун яваа нь баярлууштай хэрэг.

 

2. Юлия Винс (25 настай)

Юлия – хүчний спортод өөрийгөө сорьсон бас нэгэн бүсгүй. Тэрээр өхөөрдөм хүүхэлдэй шиг царайтай, гэхдээ Халкын биетэй. Тийм ч учраас бусдын анхаарлын төвд байдаг. Түүний ярьснаар 15 жилийн өмнө тэр нэг удаа спорт зааланд орж үзээд л тэндээсээ салж чадаагүй гэдэг.

Түүнийг шүүмжлэгчид овойсон булчингуудыг нь стeроид болон анaболик хэрэглэснийх гэж буруушaaдаг. Гэхдээ тамирчин бүсгүй энэ шүүмжийг эрс эсэргүүцдэг юм. 2016 онд төрөл бүрийн спортын нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг америкийн “Primeval Labs” брэндийг төлөөлж байсан удаатай. 2021 оноос эхлэн Юлия пауэрлифтингээр хичээллэх болсноо зарласан юм.

 

3. Наталья Кузнецова (29 настай)

Энэ бүсгүйн түүх өмнөх бүсгүйнхтэй адил төстэй. Өөртөө итгэлтэй болохын тулд хүчний спортоор хичээллэж эхэлсэн гэдэг. Удалгүй уг спортод жинхэнээсээ дуртай болж улам их бэлтгэл хийх болжээ. Ингээд түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн юм.

Кузнецовын бие галбир эрс өөрчлөгдөж эмэгтэй хүний гэх зүйл огт үлдсэнгүй. Гэхдээ тэр урт гэзэгтэйгээ бас одоо ч гэсэн нүүрээ будсан хэвээр. Үүний зэрэгцээ эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгээ ч гээхийг хүссэнгүй, гоо сайхны мэс заслын тусламжтайгаар xөхөө томруулж, уруулынхаа хэмжээг ч нэмүүлсэн байна. Тамирчин бүсгүй богино банзал өмсөх дуртай. Эр хүнээс дутахааргүй булчинлаг биетэй ч гэсэн нөхөрт гарчээ.

 

4. Людмила Гайдученко (54 настай)

Энэ эмэгтэй дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд нэг биш удаа амжилт гаргаж аварга болж чаджээ. Түүний хамгийн том амжилт – хэвтээгээс 165 килограмм өргөсөн юм. Тэрээр ямар ч хамгаалалтын хувцасгүйгээр өрсөлдөх нөхцөлтэйгөөр 90 кг жин хүртэл төрөлд оролцож байсан удаатай.

Бүсгүй хоёр толгойт булчингаа хэмжээлшгүй том хэмжээтэй болгосон гэдэг. Энэ хэсгийн тойрог нь 45 сантимерт хүрдэг гээд та бод доо! Дэлхийд алдартай боксчин Виталий Кличкогийн хоёр толгойт гэхэд л 1 см-ээр л илүү. Бэлтгэл хийхдээ Людмила нийтдээ 10-12 тонныг өргөдөг. Үнэндээ түүний гадаад төрхөнд нийтлэг хэм хэмжээгээр бол эмэгтэйлэг гэх зүйл огт үлдсэнгүй. Тиймээс 1991 онд түүнийг эмэгтэй эсэх талаар эргэлзээ төрж эхэлсэн гэдэг. Энэ л шалтгааны улмаас тэр “хүйс тодорхойлох тест” хийлгүүлж байсан удаатай.

 

5. Анна Кукурина (54 настай)

Бүсгүй өөрийнхөө хүслээр энэ спортод хөл тавиагүй юм. Бага байхын л түүнийг “банди” гэж шоглодог байв: өргөн мөр, нарийхан гуя.

Түүний бие галбирын энэ л онцлог түүнийг амжилтанд хүргэсэн юм. Анна гурван ч удаа пауэрлифтингийн дэлхийн аварга болсон, түүнчлэн 14 шинэ амжилт тогтоожээ. Кукурина өнөөдөр энэ спортоор хичээллэх хүсэл сонирхолтой хүн болгонтой туршлагаасаа хуваалцаж байна. Бүсгүй “Өөрөө өөрийгөө бүтээ” гэх нэртэй арга барилыг боловсруулж дискээр борлуулах болжээ. Фитнес дасгалжуулагч өөрийн YouTube сувгийг эрхлэн ажиллуулж байна.

 

6. Наталия Огрызко (46 настай)

Энэ бүсгүйгээс өнөөдөр эмэгтэйлэг зүйл огт харагдахгүй. Хэдэн жилийн өмнө бол гоёмсог даашинз, өндөр өсгийтэй туфльтэй байхыг нь харж болох байлаа. Дараа нь спорт заал түүний сонирхлыг татаж эмэгтэйлэг гоо сайхнаа гээж эхэлжээ. Эмэгтэй хүний гэр орны ажлын оронд уралдаан тэмцээн, бэлтгэл сургуулилтаар оролдох болж. Тэр дундаа Огрызка пауэрлифтингийн Санкт-Петербургийн үнэмлэхүй аварга хүн. Мөн Оросын аварга шалгаруулах тэмцээний шагналтай.

Спортын гараагаа эхлүүлж байхдаа урт үстэй, бас хааяахан нүүрээ буддаг байсан бол одоо зүгээр л эр хүн болжээ. Арга ч үгүй биз, тэр эрчүүдийн костюм, халзан толгойд илүү дуртай юм.

 

7. Анна Тураева (42 настай)

Анна – эмэгтэй хүн гэж хэлэхэд ам эвлэхгүй тийм л бүлэгт бас багтана. Тэр пауэрлифтингийг сонгосон тул хүссэн хүсээгүй их булчинтай болсон юм. Тэр энэ спортын төрлөөр үнэхээр амжилт гаргаж чаджээ. Жишээ нь, тэрээр Европын үнэмлэхгүй аварга болсон. Хүчний гурван ч төрлөөр амжилт гаргахын зэрэгцээ хэвтээ, суугаа байдлаас хүнд жингээр өргөсөн нэгэн юм.

Тураевын паспорт дээр түүний хүйс бичээстэй байгаа. Гэхдээ заримдаа өөрийгөө эмэгтэй гэдгийг батлахаас өөр аргагүйд хүрдэг. Онгоцны буудал дээр таагүй нөхцөл байдал түүнд нэг биш удаа тохиолдож байжээ.

16
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *