Японы алдартай найруулагч Хаяао Мияазакигийн хүүхэлдэй кинонуудад гардаг хоолнуудыг та гэртээ хийж идэж болохоор боллоо.
1. “Ponyo”-ийн рамен
Хүүхэлдэйн кинонд гардаг раменийг хараад идэх хүсэл төрөх нь гарцаагүй.
Аз болж энэ шөлийг амархан бэлдэх боломжтой ажээ, хийгээд аягалахад л яг хүүхэлдэйн кинонд гардаг шиг харагдана. Боодол рамен гоймон, хэрчим гахайн утсан мах, хуваасан чанасан өндөг, ногоон навчит ногоонууд. Жорыг эндээс.
2. “Spirited Away” хүүхэлдэйн киноны улаан шошны хавчуургатай гурилан боов
Miyazaki-гийн кинонд хоолны цэс арвин, дахин давтагдахгүй. Энэ гурилан боов ч ёстой амттай даа…
Азийн зарим нэг орнуудад маш амтархан иддэг, боовны хачрыг өөрөө хийхийг хүсэхгүй бол тусад нь худалдан авч болно. Жорыг эндээс.
3. “Spirited Away” хүүхэлдэйн киноны пирог
Безликий ямар цэвэрхэн идэж байгааг хар л даа. Пирогоо сэрээгээр хатгахад ямар зөөлхөн харагдана гээч. Амттай л байх даа…
Барууны шинжийг агуулсан Япон амттан юм. Пирогийг хэрхэн хийх талаар мэдэхийг хүсвэл эндээс үзнэ үү.
4. “Kiki’s Delivery Service”–ийн пирог
Харахад этгээд харагдах боловч амттай.
Пирогны зах хэсгээр оливийн тос асгаарай, тэгвэл илүү гоё харагдах болно. Жорыг эндээс үзнэ үү.
5. “My Neighbor Totoro” хүүхэлдэйн киноны бэнто
Сав нь хүртэл харахад үзэмжтэй.
Хоолны орцонд жижиг загас (жишээ нь, анчоус), будаа, вандуй болон исгэлэн чавга багтана. Исгэлэн чавга нь давсалсан загасыг улам амттай болгоно. Жорыг эндээс үзнэ үү.
Энэ хоол хүн болгонд баяр баясал авчирна.
Энэ кашыг “Princess Mononoke” хүүхэлдэйн кинон дээр хийж иднэ
Өөрийнхөө хүссэнээр хийж болно, гэхдээ ногоон өнгөт ногоо заавал хийнэ. Жорыг эндээс.
7. “Castle in the Sky” хүүхэлдэйн киноны өвлийн ногооны нимоно рагу
Олон төрлийн ногоогоор хийнэ.
Заавал хийх ногоонд лууван, төмс, мөөг, сонгино, хулс (хэрвээ нэмэхийг хүсвэл шүү). Яаж хийхийг эндээс үзнэ үү.
8. “From Up on Poppy Hill” хүүхэлдэйн киноны ставрид шарсан загас
Тос шаржигнаад л …
Ставрида – маш амттай загас. Яаж шарахыг эндээс хараарай.
9. “From Up on Poppy Hill”–ийн өглөөний хоол
Шарсан өндөг идэх бас нэг арга.
Яг хүүхэлдэйн кинонд гардаг шиг биш ч гэлээ ер нь бол нилээд дөхсөн. Хамгийн гол нь ногоон өнгөт ногоо нэмээрэй. Жорыг эндээс үз.
10. “Kiki’s Delivery Service”-ийн өглөөний хоол
Муурны өглөөний хоол боловч хэн дуртай нь өөртөө зориулж өглөөний эсвэл оройн хоолондоо бэлдэж болно.
Шарвин, чанасан хиам, улаан лооль – эндээс үзнэ үү.
11. “Porco Rosso” хүүхэлдэйн киноны бешамель соустай яргай загас
Ахиухан шиг дарс, цөцгийн тос хийгээрэй.
Дээрээс нь лууван. Амттай болно доо. Жорыг эндээс үзнэ үү.
12. “Spirited Away” хүүхэлдэйн киноны аварга том банш/ба-ван
Зүгээр ээ, та гахай болон хувирахгүй.
Ба-ван бол Тайвань гаралтай хоол, мах, мөөг, хулсааар дүүргэсэн желе шиг харагдана. Хангалттай соус хийнэ шүү. Жорыг эндээс үзээрэй.
13. “Howl’s Moving Castle” хүүхэлдэйн киноны шарсан өндөг, бекон
Зузаан хэрчсэн бекон, шарсан өндөг – өглөөний сайхан хоол.
Хийхэд амархан, гэхдээ хоолоо сайхан харагдахаар таваглаарай. Яаж гэдгийг эндээс үзнэ үү.
Гоё
Бахархмаар
Хөөрхөн
Гайхмаар
Ха Ха
Харамсалтай
Тэнэглэл
Буруу
































Edweird Kaze
2015/11/08 at 16:54
Temuulen Tuvshin
Хикигаяа Хачиман
2015/11/08 at 17:20
Anime-uudad
OMG
2015/11/08 at 17:42
WHAT THE FUCK
Б. Зул
2015/11/08 at 19:02
Цээгий Сайнаа хийж өгнө үү? Хоолны тооцоо бий байх аа.
Цээгий Сайнаа
2015/11/08 at 19:05
Тооцоо гэж хэлж арай болохгүй эээээ! Гэхдээ хийж өгнө өө! ✌️?
animechin
2015/11/08 at 19:19
hudlaa orchuulad shaagad baihima lol