Мөрөөдлийн охинтойгоо хаана учрах вэ? Хамгийн оновчтой газруудыг хэлж өгье

1

“Яг тийм л охин”-той учрах магадлал өндөр газруудыг танилцуулж байна.

Интернет

Хамгийн ойлгомжтой хувилбар. Орчин үед танилцах сайт эсвэл тусгай аппликейшнээр танилцах бүрэн боломжтой. Гэхдээ нөгөө талаасаа энэ замаар танилцсан хосуудын харилцаа тэр болгон бат бөх байдаггүй.

Тиймээс интернет гэдгийг шилдэг цорын ганц хувилбар мэт ойлгож болохгүй. Өөрийн дуртай салбарын форум, групп, хоббигоор нэгдсэн сайтаар дамжуулж танилцах нь илүү дөхөм. Магадгүй та нэхэх дуртай залуу байхыг үгүйсгэхгүй учраас нэхээсний групп-т ч нэгдэж болно. Энэ тохиолдолд анхныхаа болзоон дээр ярих сайхан сэдэвтэй байх зэрэг сайн талтай.

 

Сонирхлоороо нэгдсэн клубууд

“Сэдэв”-ээр хайх зарчим нь илүү бодит байж болно. Хэрвээ та өөрийнхөө сонирхолд цаг гаргаж чаддаг нэгэн бөгөөд сонирхол нэг хүмүүстэйгээ уулзаж учирдаг бол эргэн тойрноо сайтар ажигла. Хажууд тань сонирхол нэг ганц бие бүсгүй сууж байгаа ч юм билүү?

Бас нэгэн хувилбар: хэрвээ та сайхан ном унших дуртай бол уншлагын клубт яв. Номонд сонирхолтой бас нэгэн бүсгүй номын дэлгүүр, номын санд явж л байгаа. Та хоёр уншсан номоо хэлэлцэнэ биз – энэ бол болзох сайхан шалтаг.

Номын сан, номын дэлгүүрт зөвхөн ном уншиж танилцах ч албагүй. Тэр бүсгүйн сонирхож байгаа номоор нь түүнийг таньж болно.

 

Спорт зааланд

Спорт зааланд явдаг маш олон ганц бие бүсгүйчүүд бий, тэд бас л хэн нэгэнтэй танилцах сонирхолтой. Тэднийг нүүрний будалт, үсний засалт зэргээр нь таньж болно.

Бас өглөөгүүр гүйж байгаа (аахилж байгаа нь сайхан санагдахгүй ч гэлээ нэг хувилбар мөн), дугуй унаж байгаа бас усанд сэлэлтээр хичээллэж буй бүсгүй гээд хувилбар үүгээр дуусахгүй.

Өвөл гэж сайхан улирал байна – мөсөн гулгуурын талбай дээр танилцаж болно. Тэшүүр өмсөн гулгаж буй бүсгүй ямар үзэсгэлэнтэй харагддаг гээч.

 

 

Сургалт, дамжаа

Энэ бол эрэл хайгуулын том талбар. Хоолны дамжаа. Сайхан санаа. Найз нөхөд тань хань болох эсэхийг асуу, болохгүй бол тэр л биз. Хоолны дамжаанд тань шиг ганц бие бүсгүйчүүд явж байгаа.

Бүжгийн анги? Бүр ч догь, хосоороо бүжиглэнэ. Хөл нийлүүлэн алхах хань тэр болгон олдоггүй бүжгийн ангид яв. Йог? Бас сэтгэл санаагаа ч тайвшруулах нь.

Танд гэж хэлэхэд: сургалт, дамжаа зэрэгт бүртгүүлэхдээ албан ёсны хуудас руу орж бүртгүүлсэн хүмүүсийн нэрсийг харах боломжтой. Хэн нь нөхөртэй, хэн нь ганцаараа, хэнийх нь зүрх зүсэгдсэн, хэн нь шинэ харилцаанд ороход бэлэн гээд …

 

Концерт

Дуртай хамтлагийнхаа тоглолт дээр сэтгэл санаа өөдрөг, дэврүүн байхад хэн нэгэнтэй танилцах явц маш амархан болдог.

Сөрөг тал – чанга хөгжим. Үнэндээ энэ хөгжмийг сонсох гэж л ирсэн биз дээ? Хэрвээ чангаар дуугарах хөгжмийг давж гарч нэрийг нь асууж чадахгүй байгаа бол сонирхлоо бүжгээр илэрхийл (айлгаж орхив оо).

Сонгодог хөгжмийн концертын үеэр бүсгүйтэй танилцахад хэцүү, гэхдээ боломжтой. Нэгдүгээрт, сонсож буй хөгжим нь ариун гэгээн, тайтгарал авчирдаг. Хоёрдугаарт, сонгодог хөгжмийг бараг л амьсгалаа дарж сонсоно. Концертын 3 цагийн турш эргэн тойрноо ажигласны эцэст үүдэн дээр нэг бүсгүйтэй танилцаарай.

 

Дэлгүүрт

Та ч зальтай юм аа, танилцахын тулд “эмэгтэйчүүдийн орон зай”-г эзэлжээ, гоо сайхан, сав суулга зардаг тасаг. Нүдэнд дулаахан нэгэн бүсгүй дээр өрөвдмөөр царай гаргаад: “Над шиг ганц бие эр хүнд сонголт хийхэд маш хэцүү юм, та надаа туслахгүй биз. Энэ ус ямар үнэртэй байна. Та сонголт сайтай юм, надад бас нэг хоолны сав сонгоод өгөөч?”.

Эмэгтэй хүн бүрийн дотор хэн нэгэнд туслах хүсэл нуугдаж байдаг, тэд маш өрөвчхөн хүмүүс. Энэ сэтгэлийг нь буруугаар ашиглаж л болохгүй шүү.

 

Хаа сайгүй

Үнэндээ бүсгүй хүнтэй хаана ч хамаагүй танилцаж болно. Танилцах хувилбар бол хязгааргүй. Нийтийн унаа, кафед нэгэн бүсгүйг ширтэж байхад таны өөдөөс инээмсэглэвэл ичих хэрэггүй, эр хүний хувьд алхам хийж танилц. Үнэхээр “тэр хүн” мөн ч юм билүү.

4
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *