“Shawshank Redemption” кино бүх цагийн үеийн хамгийн агуу бүтээл болохыг батлах 9 шалтгаан

3

“IMDb” дэх рейтинг оноо 9.3/10, “The Shawshank Redemption” бол эргэлзэх зүйлгүй бүх цагийн үеийн хамгийн агуу кино юм. Кинонд Шаушанкын шорон дахь үйл явдал гарах ба үзэгчдийн гол анхаарлыг Энди Дуфресне болон Улаан гэсэн хоёр хоригдол татдаг.

Энэ киног одоог хүртэл үзэж амжаагүй хүн байвал, тэр хүнийг бурхан өршөөг гэж хэлье.

“The Shawshank Redemption” киног классик ангилалд багтаах хэд хэдэн шалтгаан бий:

1. Эрчүүд ч гэсэн цаг нь болохоор уйлдаг

Энэ кино ямар ч хүчирхэг эр хүн бусдын адил уйлдаг гэдгийг харуулдаг. Энэ хэсэг Улаан манаанд гарч байх үедээ Эндигийн бичсэн захидлыг олдог бөгөөд захидалд “Итгэл бол сайхан зүйл, магадгүй хамгийн сайхан зүйл байх, бас сайхан зүйл хэзээ ч алга болдоггүй. Би энэ захидал чамайг олно гэдэгт итгэлтэй байна.” гэж бичсэн байдаг бөгөөд хэдий хүчирхэг эр хүн ч гэлээ, Улааны нүдэнд нулимс цийлэгнэдэг.

 

2. Шоронгийн аюултай архитектур

Шоронгийн доторх байдал хэвийн ч, гаднах нь жинхэнэ шорон шиг санагдуулах бөгөөд архитектур нь цус сорогчийн цамхаг шиг мэдрэмж төрүүлнэ. Энэхүү шоронг та зөвхөн Холливудын кино багийнхан хийж чадна гэж бодож байвал буруу бодоогүй байна.

 

3. Стивен Кингийн нөлөө

“The Shining”, “Carrie” зэрэг классик аймшгийн зохиолуудыг бичсэн Кинг энэхүү киноны зохиолыг ч бас бичжээ. Түүний зохиолууд дэлгэцэнд амилж, олон амжилтын эзэн болж байсан ч, “The Shawshank Redemption” бүх цагийн үеийн хамгийн агуу бүтээл болсон юм.

 

4. Фрэнк Дарабонтын хувь нэмэр

Киног дэлгэцэнд амилуулах болон найруулах ажлыг Фрэнк гайхалтай удирдаж, гүйцэтгэсэн гэхэд буруудахгүй. Тэр энэ чиглэлээр мэргэшсэн нэгэн бөгөөд авьяас чадвараа олон ангит кино болох “The Walking Dead” киногоор харуулж байгаа билээ.

 

5. Эндигийн эрх чөлөө

Золгүй явдлаас болж ял эдлэх болсон Энди шоронгоос оргоод удаагүй байхдаа буюу шоронгоос км хүрэхгүй зайд бороонд норж, эрх чөлөөг мэдэрдэг. Энэ үед Энди ялгадасны үнэр үнэртдэг бөгөөд үүнийгээ жинхэнэ эрх чөлөө гэж боддог байна.

 

6. Энди гэмтэй юу, гэмгүй юу?

Киноны эхлэл хэсэгт Энди өөрийнхөө хайртай хүнийг өөр нэгэнтэй хамтдаа жаргалтай байгааг харж, байшингаасаа гар буу авдаг бөгөөд энэ үедээ сэтгэл нь асар их шархалсан харагддаг. Тэр тухайн үед өөрийгөө буруу зүйл хийсэн гэж боддоггүй. Тийм эсвэл үгүй гэдэг хариултыг үзэгч танд үлдээе.

 

7. Өнгө болон дүр

Жинхэнэ түүхийн хувьд, Улаан бол цагаан арьст Ирланд хүн байдаг бөгөөд тийм ч ялгаатай биш гэхэд болно. Морган Фриймэн байхгүй байсан бол энэ киног төсөөлөхөд үнэхээр бэрх байх болно.

 

8. Морган Фриймэний дуу оруулалт

Чанга, хүржигнэсэн дуу хоолойн тухай яривал хамгийн түрүүнд Морган Фриймэн толгойд орж ирнэ. Түүнээс өөр хэн ч “Зарим шувууд торонд хоригдох ёсгүй, учир нь тэдний өд хэтэрхий гэрэл гэгээтэй.” гэж бадриун хоолойгоор хэлж чадахгүй.

 

9. Нөхөрлөл бүгдийнх нь зүрх сэтгэлийг ялсан

Киноны гол өгүүлэх гэсэн санаануудын нэг бол нөхөрлөл, Шаушанк бол нөхөрлөлийн тухай бүтээл юм. Арьс өнгөний ялгаварлал, боловсрол эсвэл ямар ангид хамаарах нь Улаан болон Эндид хамаагүй. Тэдний нөхөрлөл үзэгчдийн сэтгэлийг татаж чадсан.

62
ГоёГоё
10
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Ariunsanaa Jamiyansan

    Ariunsanaa Jamiyansan

    2018/10/20 at 22:59

    Манайхан буруугаар нь ашиглаад мөнгө яаж иддэгииг нь сурсан л даа.

  2. Code Mode

    Code Mode

    2018/10/21 at 00:27

    Үнэн2

  3. OzZy Zaya

    OzZy Zaya

    2018/10/21 at 14:57

    vzeh link n bnuu

  4. Myagmartulga Naidandash

    Myagmartulga Naidandash

    2018/10/21 at 20:18

    Yaj uzeh ve

  5. Ankhtsetseg Turmunkh

    Ankhtsetseg Turmunkh

    2018/10/21 at 21:51

    Ёстой гоё кино.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *